Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Нийслэлийн аялал жуулчлалын газрын 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/341 дугаартай албан бичгийн хэрэгжилтийг хангах чиглэлээр дүүргийн 9-20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа дэн болон зочид буудлын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.
Шалгалтыг Нийслэлийн цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ч. Даариймаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагин хоёрдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Энхбат, Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ш.Гантулга Хэв журмын офицер цагдаагийн ахмад Р.Ганшагай нар хамтран хийв.
Шалгалтанд хамрагдсан 15 дэн болон зочид буудлаас 13 нь MNS 4588:2008 стандартын шаардлагыг ханган үйл ажиллагаа явуулж байсан бол Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Уянга уул ХХК”-ны Уянга зочид буудал, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Жасиун” нэртэй буудлууд Нийслэлийн аялал жуулчлалын газраас MNS 4588:2008 стандартын шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож, хууль бусаар олсон орлогыг түр хураан авч захирал, удирдлагуудад нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.4 зүйлээр зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна.