Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нөгөөгийнхөө аминд хүрсэн аймшигт хэргийн мөрдөн шалгалтын дүн, шүүх шинжилгээний хариу эцэслэгдээгүй атал зарим цахим хуудас, сонинд урьдчилсан байдлаар “гарчихаад” байна.
Шүүх шинжилгээний үндэсний төвөөс тодруулахад “Бид хэвлэлд мэдээлэл өгөөгүй, өгөх ч боломжгүй” гэсэн хариу өглөө. Талийгаачийн ар гэр, найз нөхөд, ойрын эх сурвалжууд “Эцсийн хариуг бүрэн эхээр нь аваагүй” гэв. Харин ЗТХЯ-нд өмнө нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ойрын зарим эх сурвалж “Энэ хэрэг салбарын сайдын хүн чанарыг шалгаж байна даа” гэхээс өөрийг эс хэлэв.
Хагас, дутуу цацагдаад буй шинжээчийн дүгнэлт гэгчид “Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар н.Лхагвасүрэн гэдэг хүнээс болж маргасан. Тэр нөхөр байгууллага дотор тамхи татаад хөөгдөж гарснаас зодоон эхэлсэн” гэжээ. Уг дүгнэлтээр ер нь бол талийгаач байгууллага дотор тамхи татсан этгээдийг өмөөрсөн ёс зүйгүй нэгэн. Дээр нь өөрөө бусдыг зодож, гэмтээчихээд ойчихдоо юм уу, унахдаа бэртэж амиа алдсан золгүй хүн гэж ойлгуулахыг зорьсон байгаа нь харамсалтай.
Үхсэн хүн босч ирээд үг хэлдэггүй. Үүнд дөрөөлөн үхсэний хохь, амьдын зол болгоод өнгөрөх хүн чанаргүй үйлдлүүд эхнээсээ ийнхүү гарч эхэлжээ. Шинжээчийн дүгнэлт гэгчид орооцолдсон олон асуудал байна. Нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нь ч цөөнгүй юм. Ямартай ч нэг захаас нь хөвөрдөх гээд үзье /хамгийн гол нь энэхүү бичвэрийн төгсгөлд шинжээчийн дүгнэлтийн шинж чанар тодорно.
Тухайлбал, гэмт хэргийн халуун мөрөөр хэвлэлүүд “Ажил, албан тушаалаас болж маргалджээ” гэж бичсэн. Тэгвэл, шинжээч тэрхүү үйлдлийг байдаг л нэг “тамхиа гарч тат” гэсэн шаардлага төдийхөн байсан гэж дүгнэжээ. “Тамхиа гараад татчих” гэсэн шаардлага тэртэй тэргүй гараад явж байгаа хүнд тийм ч хүнд тусахгүй.
Иймхэн юмнаас болж хүний амийг бүрэлгэсэн гэвэл эндүүрэл гэхээс өөр тайлбар олдохгүй нь. Үүгээр газрын дарга нар айраг ууцгааж, тэр нь архидалтаар үргэлжилж нэгийгээ алсан гэсэн мэдээллийг ч шинжээч үгүйсгэжээ. Гэтэл салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ аль эрт хэлчихсэн шүү дээ. “Хэрэг гардаг өдрийн 18:00 цагт би хоёр газрын даргаа дуудаж үүрэг өгчхөөд явсан. Тэр хоёр ажлаа дуусгаад өрөөндөө архи уусан шиг байгаа юм. Тэдэн дээр нэмж хоёр газрын дарга ирж дөрвүүлээ архи уусан байгаа юм” гэж тайлбарласан.
Мөн Б.Махбал, талийгаач Т.Гомбосүрэн нар яаман дотор зодолдоогүйг ч шинжээч тогтоожээ. Яамнаас гарч яваад зодолдоход нь таван хүний хэн нь ч салгалгүй тойроод хараад зогсож байсан нь хүртэл худал мэдээлэл юм байх. Үнэхээр тийм бол ЗТХЯ-нд тухайн үед хамгаалалтад гарч байсан Төрийн тусгай албаныханд яагаад хариуцлага тооцсон юм бэ гэдэг ганц асуулт л энэ дүгнэлтийг дор нь няцаачхаж байгаа юм.
Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэн “Талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртэл авсан. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс мөн хүчтэй цохилтын улмаас хугарсан” гэсэн дүгнэлт гаргажээ. Мөн “Зодооны үеэр Б.Махбал нүүрэндээ хөнгөн гэмтэл авч, зодооныг салгах гэж оролдсон түүний жолооч Н.Доржпүрэв нь талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганых нь яс цуурч хүнд гэмтсэн” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.
Үүнээс үзвэл, талийгаач өөрөө хүн зодох явцдаа өөрөө хүнд гэмтсэн. Тэр нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж шинжээч дүгнэсэн байна бус уу. Бас шинжээчийн үзэж буйгаар бол талийгаач өөрөө амиа хорлох зорилготой байгаад Б.Махбалын гутлын өлмий доорх газрыг эрүүгээрээ долоон удаа цохиж эрүүгээ мулталж, ясаа хугалсан бололтой.
Гэтэл талийгаачийн найз Т.Сайнжаргал хэргийн халуун мөрөөр цахим хуудастаа баримт, нотолгоотой бичсэн нь бий. Тэрээр “....ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцийн ажилтнаа “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм” хэмээн жиргэсэн юм. Тэгвэл энд дурдагдаж буй, талийгаачийг өрөөнөөс нь дуудсан Ганбаяр гэгч нь Дархан-Уул аймгийн цагдаад ажиллаж байсныг Б.Махбал нар ЗТХЯ-нд авчран ажилд томилсон юм байна.
Т.Сайнжаргалын цахим хуудастаа бичсэн “18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгаачийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга нь талийгаачийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20:00 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон.
Талийгаачийг яамны гадна орхиж орчхоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгчийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож. Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж.
Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог!!!. Хэрэг явдал болсноос хойших мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээлж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой” гэх үгс дээрх шинжээчийн дүгнэлт гэгч нь юу болохыг баталж байгаа юм.
Эцэст нь нэг зүйл тун сонин санагдаж байгаа нь Шүүх шинжилгээний төвийн шинжээч талийгаачийн тархинд юуны учир гэмтэл учрав, тэр нь юунаас болсон, үхэлд хүргэсэн шалтгаан юу байсныг л илрүүлж тодорхойлох үүрэгтэй баймаар. Гэтэл талийгаач Б.Махбалыг цохиж нүүрэнд нь гэмтэл учруулсан, жолоочийг нь өшиглөөд хоёр хавирганых нь ясыг цуулсан гэдгийг тогтоож байна гэхээр үхсэн хүнийг яллах талыг л барьж, прокурор, шүүгчийн ажлыг ч бас давхар хийгээд байна бус уу. Шинжээчийн дүгнэлт ийм л шинжтэй байна.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
МАН Женко хоёрт зэрэг зүтгэдэг уяач Махбалаа зөөллөхгүй бол Женкодоо алгадуулна.Хамаагүй зөөллөвөл МАН-даа алгадуулна.
Талийгаач албан тушаалынхаа мөнгийг МАН-ын 60 тэрбумынханд тушаагаагүй байснаас болсон.Мөнгөө төлчихсөн бол юунд ингэж ажлаа өг гэж сайд нь шаардаад Махбалаар зодуулж байхав? МАН-ын Отгонбаяр гэдэг нэг авлигачин хулгайч Налайхын нэг иргэнийг МАН-д мөнгөө төл гэж хүнээр зодуулж машиныг нь дээрэмдэж байсан.
Ардчилсан холбооны партизан цагдаа Махбал сайд Батэрдэнэтэйгээ хоёулаа Женкогийн барлагууд байтал МАН буруутай болдог Орос илбийг ойлгохгүй байна.
Худлаа хужаа нэр тавьсан хогийн бөгс долоогч адгийн новш оо!!! Чиний улиг болсон нэг хэвийн зөвхөн хужаа миеэ гэсэн зурагдсан пянзнаас залхаж байна. Чи ер нь бага ч биш бүр нэлээн тэнэгдүү дебил мал байна. Чамд дахин хэлье. 60 тэрбум энэ хэрэгтэй ямар ч хамаагүй. Харин ч жанхуугийн идэж уусан 280 сая долларын хэргийг нуун далдлах гэж байгаад энэ хэрэг гарсан. Дарханд цагдаа байсан МОАХ-н гишүүн Махбал гэгч хулгайчийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өөрийн тагнуулч агентаар шургуулсан хүн жанхуу баттулга биш гэж, бас дээрээс нь тэх Махбал гэгч алуурчин нь оркуудын бөөс жанхуугийн Монгол улсыг хорлож хохироосон 280 сая долларын хэргийг дарах гэж байгаад хүн алсныг чи ичихгүй алаагүй гэж хэлээч!!!
Баньд дуугаар шүлэг гонгинон уншихаас өөр эрдэм чадалгүй Ж.Мөнхбат гэдэг МАН-ын нэг баньд Ми овогт даргаасаа зөвшөөрөл авч Доржзодовыг ална гэж удаа дараа заналхийлсэн хэргийг яаралтай шалгах хэрэгтэй.Хүн алагдсан хойно нь биш алагдахаас нь өмнө сайтар шалгаж байх хэрэгтэй.
Доржзодов алагдвал Ми данжаад Ж.Мөнхбат нар холбоотой шүү. Амь насыг хөнөөнө гэж удаа дараа заналхийлээд байгаа шүү.Холбогдох газрууд анхааралдаа авсан юм байгаа биз дээ.
60 тэрбумын схемээр Орос Жанхуу улс төрд ороогүй юу? Хамгийн анх “МАШСН” (одоо ч хүмүүс нэрийг нь мартаж дээ)-с сонгуульд нэр дэвших эрхийг аль тэртээ 2004 онд 60 саяаар авч, 2008 онд 400 саяыг сү.батболдод төлж сайд болсон жанхуу 60 тэрбумын схемээр улс төрд орж ирсэн. Махбалуудыг Төрд чихэж Орос нацист схемээрээ ажиллаж байгаа биш үү? 60 тэрбумын схемээрээ Монголчуудыг ядууруулж сөнөөхийн төлөө Оросын гар хөл Ерөнхийлөгч болоогүй юм уу? Монгол Төрд тогтсон энэ схемээр Ардчилсан луйварчид бас авч зулгааж ирээгүй юу? Ард намын уяач Ми овогтын бөх Батэрдэнэ урвагч Улаан ТБД андууд тэргүүтэнгүүдийн бүлэглэлээс та нар юугаараа илүү юм? Монголчуудыг битгий тэнэг гэж басацгаа! Нам нэрний ард нуугдсан золбин нохойнууд!
Ерөнхийлөгч батэрдэнэ сайд 2-ийн захиалгаар гэмгүй залууг алсан махбал гэгчийг одоо хэлмэгдсэн болгоод суллах гэж байгаа юм байна... Жээнко энэ улс орныг жинхэнэ жонхууруулан самарч хаяж байна даа! Төмөр замаа барьж чадалгүй гацаалгасан Монголчуудын эдийн засгийн алдагдсан боломж яг одоо 3 ИХНАЯД АмДолларт хүрсэн байна, энэ жээнко xyлгайчийг цаазаар авья
Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!
Тамхинаас болж юу гэж ингэтлээ зодоон үргэлжлэх бэ.
монголд амьдрах хэцүү болж байна. төрийн байгууллагынхан нэгнээ зодоод алчихна. хэдхэн сарын дараа тэр хэрэгтэн бөөн мөнгөтэй баян хүн гарч ирээд сайд болноо гэж. ухаан байна уу. та минь эээээ.
дарханаас цагдаа дуудаж авчирч ажилд оруулаад л. цагдаад байсан асман цүнх баригчийн ажил мөн
Mahbaliig shahsan Orkuudiin buus janhuu battulga sain duraaraa nen darui ogtsor!!!
УГ НЬ ЯГ БОЛСОН ЯВДАЛ ЭНЭ Л ДЭЭ. ДААНЧ НЭГ НЬ ӨНГӨРЧИХСӨН БАЙХАД ЮУ Ч ХЭЛЭХЭВ ДЭЭ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АЖЛЫН БАЙРАН ДЭЭР УУСАН БУРУУТАЙ ЮМ ЧИНЬ ГЭЭД БҮГД ЧИМЭЭГҮЙ БАЙГАА БОЛОХООС. КАМЕРИЙН БИЧЛЭГИЙГ ДЭЛГЭЖ БОЛДОГ БОЛ БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙ ХАРАГДАНА ДАА. ТАЛИЙГААЧИЙГ БУРУУТГАХ ГЭСЭН ХЭН Ч БАЙХГҮЙ ЗҮГЭЭР Л СОГТУУ ХҮМҮҮСИЙН ХООРОНДЫН МАРГААН ЗОДООН Л БАЙСАН, ДЭНДҮҮ ХАРАМСМААР
Mahbal darga hun alah n bitgii hel zodoh ch hun bish, uneheer haramsaltai l yum boljee, erchuud zodoldood unahda bertel avch nas barsan yum shig baina lee, humuus iim l muuhai nuguu dagaad davhhisan nuhduud n nadad hamaagui met bugd arilaad ugsuun, er hun shig hun uchraas hiisen gedgee uur deree uureed l garch bhd , humuus yostoi neg aimaar bolchihson yumaa
Баримтгүй цуурхалд чинь Монголчууд итгэдэг үхэрнүүд байхаа больчихсон за! Төрийн ядуу албан хаагч хадгаламжиндаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй бөгөөд гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг байгаа бол Женкогийн оймс Махбал цэвэр хүн байх боломжгүй.
Zodood alsan l bna daa Odoo taliigaachig ooroo haltirch unaad yhsen bolgoh shyyh shinejeechid tushaal avch hehe
HAIUTSLAGA GEDEG LOGIKOOR BODOHOD HACHIR BAIJ
Мөнгө тултал нь өгчихөж л дээ, шинжилгээний новшнуудад...
Огцорсон
Shyyhin tolgoid Elbeg Tulga nar baigaa uchir Bomboo Murat gemgyi bolj Zoduulaj yhsen hyn buruutmoi harin bain bain 60 terbumiig yarij Enhbold hujaa bolmoi OyunErdene sain shahah yostoi