sonin.mn

"Монголын худалдаачдын холбоо" ТББ-с өнөөдөр мэдээлэл хийлээ. Уг мэдээлэлдээ МАН-ын 2016 оны сонгуулиар өгсөн амлалтаа биелүүлэх, энэ талаар МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 201-08-31-ны дотор худалдаачдыг хүлээн авч уулзах шаардлагыг хүргүүлж байна. Уг шаардлагыг биелүүлэхгүй бол 201-09-01-ний өдрөөс эхлэн өлсгөлөн зарлана гэлээ.Мөн Ц.Нямдорж тэргүүтэй монголын цагдаа нар улс төрийн захиалгат бохир үйл ажиллагаа зохион байгуулж төрийн хүчийг ард түмнийхээ эсрэг ашиглаж үгээ хэлж үзэл бодлоо, илэрхийлсэн биднийг эрүүдэн шүүх гэж элдвэрээ оролдож байгааг бид эсэргүүцэх болно. Үр хүүхдүүдийнхээ төлөө, эх орныхоо төлөө сэтгэл шулуудан тэмцэлдэх Монгол эмэгтэйчүүдийн эр зориг ямар байдгийг бид харуулах болно гэж мэдэгдлээ.  Уг мэдээллийг хүргэж байна.