sonin.mn
Өмнөговь-Тавантолгойн замд нүүрс тээврийн түгжрэл үүсч 100 км урт цуваа үүссэн асуудлаар жолооч нарын төлөөлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж хэвлэлийн бага хурал зарлалаа.
Нүүрс тээвэрт оролцоотой зохих байгууллагуудын мэдээллээр нийт 130 орчим ААН-ийн 10000 мянга гаруй тээврийн хэрэслийн 60 орчим хувь нь Цагаан хад гаалийн хяналтын бус орчимд төвлөрч байнгын түгжрэлд байна. Эдгээрээс 3000 орчим жолооч нар НАБ-ын талбайнуудын гадаа олон хоногоор Манифест / гаалийн бичиг / хүлээн 3-4 хоног зогсохдоо нүүрс тортог тоосон дунд байнга зогсож эрүүл мэндээрээ хохирч байна. Дан уртын урт тээвэр байхад байгаль орчин хүний эрүул мэндэд хортой ийм нөхцөл байдал үүсээгүй байсан. Одоогийн тоос тортогтой орчинд удаан хугацаанд түгжрэн бухимдаж байгаа нь жолооч нарын бухимдлыг ихээр төрүүлж байгаа.
Засгийн газрын 320 тогтоолд заасан ".... Гаалийн хяналтын бүсийн талбайд нүүрс буулгах, ачих үйл ажиллагааг байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багатай байхаар зохион байгуулан хяналт тавьж ажиллах... тухай холбогдох яамдын сайд нарт өгсөн заалт огт хэрэгжээгуй байна. Үүнээс үүдэн байгаль орчин болон хүний эрүул мэндэд нэн хортой нуүрсний тоосонцорт агаарын давхарга Цагаан хад орчимд бий болжээ гэлээ. Уг мэдээллийг хүргэж байна.