sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлага 12:08 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиж, нэр, нас, хүйс нь тодорхойгүй цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буурхээр багт хүн шороонд дарагдсан тухай дуудлага энэ сарын 27-ны 07:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид очиход 23 настай Д /эрэгтэй/ бохирын нүх ухаж байгаад хана нь нурж 70 см орчим шороонд дарагдсан байна. Тухайн иргэнийг шорооноос гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Цагдаагийн   газар цогцсын мөрөөр мөрдөн шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг