Дорноговь аймгийн Хатанбулаг суманд наймдугаар сарын 29-нд гурван хүн антифриз шингэн ууж амиа алдсан тухай мэдээллийн дагуу Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, хошууч Б.Ганцоожоос тодрууллаа.
Хэрэг наймдугаар сарын 22-ны үдэш болжээ.Б.Ганцоож "Хатанбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанийн гурван ажилтан үл мэдэгдэх шингэн ууж нэг нь өчигдөр, нөгөө нь өнөө өглөө амиа алдсан. Яг ямар төрлийн шингэн ууж амиа алдсан тухай Цагдаагийн байгууллага шалгаж байна” гэв. Харин нэгнийх нь бие муудаж эмнэлэгт хүргэгджээ.
Зарим хэвлэлээр амиа алдсан хүмүүс антифризийн шингэн уусан гэж бичжээ. Антифриз шингэн нь эд ангийг халалтаас сэргийлдэг төдийгүй хөдөлгүүрийн хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлж хөргөлтийн системийг бүхэлд нь цэвэрлэдэг бодис аж. Орчин үеийн автомашины хөдөлгүүрийг хөргөхөд антифризийг өргөн ашигладаг болсон байна.
Эх сурвалж: "Дорноговийн шуудан" сонин
Сэтгэгдэл0
ус л биш бол хор ч хамаагүй уудаг болсон юм уу
Энэ хүмүүс чинь одоо архи уухын тулд юу ч хийхээс айхгүй болжээ.Хаа сайгүй л архи байхад юу боллоо гэж тийм юм ууж байдаг байнаа. Ёстой хохь ньь гэж хэлэхээс өөр үг алга даа.
Uhsen humuus yaj hohiroh yum?
und aa geed uuchihsan baij magadgui .uchir ni antifrez chiherleg amttai bdag jum bnalee
Хатанбулаг суманд Монлаа гэж луйврын компани үйл ажиллагаа явуулдаг.Өөр уул уурхайн компани байхгүй. Францын компани нь одоогоор үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Үүнийг нэг их нууцлаад байх юмгүй ил тод зарлах хэрэгтэй ш дээ. Бусад ажиллаж байгаа хүмүүсийн ар гэрийнхэн нь мэдэж аваад ядаж нөхөр үр хүүхдэдээ анхааруулах хэрэгтэй ш дээ.