Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулав.
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун аймгуудын зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндий, Орхон-Сэлэнгийн саваар 15-20 градус, Алтайн өвөр говиор 28-33 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл0
МҮОНРадиогоор өглөө бүр "МУ-ын Шу-ны гавъяат зүтгэлтэн, Академич " Л.Тэрбиш гэж байхгүй цолыг буй болгон сурталчилж байгаа их эрдэмтэний зурхайн " толинд" энэ жил бороо хургүй гэж суртаалчилсанаас үерийн зам дээр бууж хохирол хүлээсэн хүмүүс хохиролоо МҮОНР-с нэхэмжлэх бүрэн бололцоотой. Бусад оронд бол аль хэдийн шүүхэд өгөөд хохиолоо төлүүлчсэн байгаа шүү.

Жил бүр тэрбумаар ашиг олдог зурхайн цаглабараа борлуулах цусгүй зодоон "зурхайчдын" дунд өрнөдөг. Үнэндээ бүгдээрээ адилхан ялгах юм байхгүйч эндээс асар их баяжиж тэрбумтан болсон хүн бол Л.Тэрббиш. Харин энэ удаа Л.Тэрбиш энэ зодоонд нилээн эрт орж МҮОНР-г худалдаад авчсан юм бишүү, гэж хардах эрх бидэнд бас бий байхаа.