sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймагт гурван настай хүү сураггүй болж түүний гэрэн хайж эхэлснийг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл өчигдөр (2018.08.30) хөрш айлын хүмүүс нь хүүхдийн цогцсыг гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн анги, ард иргэд эрэн хайх ажиллагааг 20 орчим хоног зохион байгуулсан ч эрэл мухардаж эцэг, эхийнх нь саналаар хүүг эрэн хайх ажиллагааг зогсоосон байв. Харин өчигдөр (2018.08.30) хөрш айлын хүмүүс нь хүүхдийн цогцсыг гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу Хатуу голын уснаас олжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг