Рио Де Жанейро хот дахь Бразилийн үндэсний түүхийн музейн барилга шатаж, 20 сая гаруй үзмэр хормын дотор үнс болсон билээ. Харамсалтай атлаа сургамжтай энэ явдал Монголын соёлын өвийн барилга, сан хөмрөгийн хадгалалтын орчин ямар хэмжээнд очсоныг эрхгүй сануулна. Өвөг дээдсийн үлдээсэн түүхийн дурсгалуудыг дахин орлуулж болдоггүй онцлогтой. Тиймээс өв соёлоо дээдэлдэг орон үндэстнүүд улсынхаа хамгийн гоёмсог, архитектурын төгс шийдэл бүхий барилгыг музей, галерей, номын сан болгох нь элбэг. Казахстан, Хятад, Өмнөд Солонгосын эрх баригчид дэлхийн шилдэг уран барилгачдыг урьж улс, үндэстнийхээ онцлогийг шингээсэн музейн барилга бариулж байна. Манай нийслэлд гаднынханд үзүүлж харуулах үзвэр, үйлчилгээний газар тун ховор. Жуулчдыг гурван цаг торгоодог газар нь Байгалийн түүхийн музей. Хөдөө аж ахуйн техникумын зориулалтаар барьсан Байгалийн түүхийн музейн үзмэрүүд жуулчдыг бишрүүлдэг. Олон сая жилийн өмнөх үлэг гүрвэл, эртний амьтны олдвор гээд байгаль дэлхийн үнэтэй, ховор нандин түүхийн үзмэрийг агуулсан энэ л музейн барилга шаардлага хангахаа хэдийнэ больсон. Урин дулаан цаг ирэхэд гадаад, дотоодын жуулчид болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутан залуучууд гээд өдөрт 1000 орчим хүн хүлээн авдаг тус музей нь жилд 100 сая төгрөгийг улсынхаа төсөвт өгдөг байв. Гэвч манай орны үнэ цэнэтэй, ховор нандин олдворууд зориулалтын бус байранд 60 гаруй жилийг үдэж байна. Музейн барилгын дээвэр, тааз зэрэг нь олон хүний ачааллыг даахгүй, 3-4 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй болсон учраас хяналт, шалгалтын байгууллагаас үйл ажиллагааг нь 2013 онд зогсоосон. Ингээд одоогийн барилгыг нурааж, газар дээр нь шинээр суурь цутган, музейн зориулалттай долоон давхар барилга барихаар төсөв төлөвлөгөө гаргасан ч хэрэгжилгүй таван намрыг угтаж байна. Манай улсын музейн үзмэрүүдийн хадгалалт, барилгын чанарыг сайжруулахгүй бол үүдээ барьж жуулчдын өмнө нүүр улайх мөч ойрхон байна. Галын дохиолол, усны хамгаалалттай шаардлага хангасан музей, галерейн барилга Монгол Улсын хэмжээнд байхгүй. Магадгүй Бразилд тохиолдсон эмгэнэлт явдал манай улсад давтагдах вий гэсэн эмзэглэл төрж байна. Яах вэ.
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Хүний бөөртэй хужаа цусны дарга нар түймэр гарч шатаасай гэж өдөр шөнөгүй мөрөөдөж байгаа даа.Монголын түүх эд соел манай хятад манж хужаа угсааны дарга нарт огт хамаагүй шоо.
Энэ барилгаа буулгаад суурин дээр нь музейн барилгаа бариач. Юун газар хайгаад байгаа юм бэ? Бас нэгэн шүлэнхийтээд газрыг авах гээд байгаа юу. Түшмэд,ямбатан хэрэггүй төрийн нэртэй юманд болохоор мөнгө нь олдоод барилга баригдаад цэцэрлэг,сургууль, музейн барилгад мөнгөгүй,Ичдэг ч болоосой. Улсын филормонидоо ядахдаа нүүр улайхааргүй барилга барьж өгмөөр юм. Баасан авгай, бабушка Дэмбэрэл мэтэд баригдах гэждээ,
Газрыг нь дуудлага худалдаагаар зараад олсон орлогоор нь яармаг,нисэхийн чиглэлд хэдэн жилдээ хоцрогдхооргүй музейн барилга барих хэрэгтэй. Одоогийн барилга түүний орчин нь цаг үеэсээ хоцрогдсон шүү. Жуулчны 2 автобус ирэхэд л авто зам түгжирсэн харагддаг биз дээ.
Газрыг нь дуудлага худалдаагаар зараад олсон орлогоор нь яармаг,нисэхийн чиглэлд хэдэн жилдээ хоцрогдхооргүй музейн барилга барих хэрэгтэй. Одоогийн барилга түүний орчин нь цаг үеэсээ хоцрогдсон шүү. Жуулчны 2 автобус ирэхэд л авто зам түгжирсэн харагддаг биз дээ.
Хүүхэд байхдаа Байгалийн түүхийн музей олон үзвэртэй байдаг байсан Хэдэн жилийн өмнө үзтэл тал нь байхгүй болсон Байгалийн түүхийн музейн барилга чинь Улаанбаатар хотын анхны түүхэн европ барилгуудын нэг учраас хойд үедээ хадгалах учиртай
Үнэ цэнэтэй эртний өв уламжлалтай ховор үзмэрүүд бүгд хил даваад алга болсон.бас бус үлдсэн ховорын ховор үзэмэрүүдийг манан нэртэй хулгайч луйварчид байгалийн түүхийн музей хувисгалын музей лениний музейгээс 90 онд гэр гэрлүүгээ зөөгөөд дуусгасаан.одоо ямар үзмэрээ тавих уу.музейны барилга ч хэрэггүй болсон.газрын манангийн хулгайч нар авах гэж шүлэнхийтээд явж бгаа. Ийм л юм болж бна даа.монголчуудыг хүүхэд шиг хуурчихсаан
H.Zaya gegch yu zegneed baigaa nobs be?Mongol Brazil gedeg chini tes eer yyr amisgal tes eer niigem!hatyy taldaa niigem!!!tiim yum bolohgyi!beltgej telebledeggyi l bol?....
Энэ засвар ерөөсөө хийхгүй нурах гэж бгаа гээд байлгаад бгаа юу гэхээр үнэгүйдүүлж газрыг нь авах арга тодррхой