Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна. Олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдний орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна. Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ. Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй, үүний хажуугаар компаниудыг рекитлэдэг шинэ төрлийн нөхдүүд гарч ирээд байна. Байгаль орчин, нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид гээд жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм. Тэд компаниудаас мөнгө салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч, жагсаал цуглаан зохион байгуулчихна. Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна. Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд халаасаа зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ. Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон “Пикматик” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд Засаг ноён дэмжлэг хүсчээ. Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удирдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм. Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалалтад авах ёстой. Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэнтэй агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниудын толгойны өвчин болоод удаж байгаа. Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь. Засаг дарга нар ч төрийн цагдаад биш төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм.
Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”, “Терра Энержи”, “Бласт” компани үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг бүрдүүлдэг ажээ. Гэтэл энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян, Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ. Энэ тэмцэлд нь “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч дэмжлэг үзүүлж байгаа юм байх. Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг хаажээ. Үүний балгаар уурхайд ажиллаж байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах нөхцөл алдагдаж байгаа гэнэ. Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрчээ. Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниудад илгээх болсон байна. Тиймээс уул уурхайн компаниуд энэ асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм байна. Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө хэмээн харж, рекитчин болж хувирсныг дээрхээс харж болно. Монголд хөрөнгө оруулахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөрчилж, бидэнтэй түншлэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шантаажчдын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ. Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайжруулахад анхаарч, хөндлөнгийн рекитчингүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Эх оронч ТББ-н ард орос хятадын мөнгө байгаа та нар хужаа эзэнтэй компанируу тэр босоо мосоо ТББ дайрч байна уу хараад байгаарай. Эздийн цаад зорилго бол барууны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаад зөвхөн хятад эзэн хятад өмчтэй уурхай ажиллуулах
ajil hiij bgaa buhen buruutai boldog niigemd amidrach bandaa
Стратегийн ордуудын төрийн эзэмшил хувьд ноогдох олон зуун тэрбум төгрөгийн УИХ-ын гишүүд цуслаж байгааг яагаад ярихгүй байгаа юм. Хэрэв энэ олон зуун тэрбум төгрөгийг хуулийн дагуу төр авах юм бол багш, эмч,сувилагчид, цагдаа, төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмэх боломжтой. Бас тэтгэвэр тэтгэмжийг хангалттай нэмэх оломжтой юм. Даанч МАН, АН-ын авилгалч УИХ-ын гишүүд авилгалд дүрсэн хошуу татаж авч чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн МАК, Энержуресурс, Цайртминералс, Болдтөмөр Ерөө компаниуд авилгалдаар байх уу.
teneg admin chi 6666 taarna
shees chini goojij bna uu admin aa
baas bol b aas shees bol shees
дорноговийн дэлгэрсайхан гэж гишүүн түүний үгийг ёсчлон гүйцэтгэгч засаг дарга энхтүвшин гэж морь унасан толгойгүй халтар царайт хоёр арай дэндэж бнадаа.яахав та нар унах цаг чинь ирнээ
TA NAR BAGA XYTSAARAI,DAXIAD 500-N SAYAA BELDEED BAIJ BAI.
Ми данжаадын 60 тэрбумын хэрэг дээр Ш.Түвдэнбалжир гэдэг хүнийг мафийн аргаар барьцаалж 20-д хоног хорьсон хэрэг нэмэгдэж байгаа юм байна.Энэ хууль есны баривчилгаа мөн үү? Энэ хэргийг хэзээ шалгах вэ?

ТӨР БАЙГААГ УУЛ УУРХАЙ УХАГЧ МУУСАЙН ГӨЛӨГНҮҮДЭД МЭДРҮҮЛЖ ЯСЫГ НЬ ЦАЙТАЛ НЬ РЕКЕТЛЭХ ХЭРЭГТЭЙ
Стратегийн ордуудын төрийн эзэмшил хувьд ноогдох олон зуун тэрбум төгрөгийн УИХ-ын гишүүд цуслаж байгааг яагаад ярихгүй байгаа юм. Хэрэв энэ олон зуун тэрбум төгрөгийг хуулийн дагуу төр авах юм бол багш, эмч,сувилагчид, цагдаа, төрийн албан хаагчдын цалинг 2 дахин нэмэх боломжтой. Бас тэтгэвэр тэтгэмжийг хангалттай нэмэх боломжтой юм. Даанч МАН, АН-ын авилгалч УИХ-ын гишүүд авилгалд дүрсэн хошуугаа татаж авч чадахгүй байна. УИХ-ын гишүүдийн МАК, Энержуресурс, Цайртминералс, Болдтөмөр Ерөө компаниуд авилгалдсаар байх уу.
Монгол Улсын өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж буй хамгийн гол асуудал бол эдийн засгийн хөгжил, эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсох асуудал юм. Энэ юу гэсэн үг вэ гэхээр улс орон маань гадаад улс орнуудад гаргах экспортын бүтээгдэхүүнээ аль болох нэмэгдүүлэх, тодруулбал гадаад орнуудад худалдаж буй нэмүү өртөг шингэсэн буюу ашиг шингээсэн бараа бүтээгдэхүүнийг аль болох их хэмжээгээр нэмэгдүүлж байж энэ улсын сан хөмрөгт орж ирэх валютын нөөц нэмэгдэнэ. Энгийнээр хэлбэл: Улс маань мөнгөтэй - доллартай байж багш нарынхаа цалинг нэмэх, эмч нарын цалинг нэмэх, иргэдээ орон сууцанд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх мөнгөтэй болно. Эдийн засагаа тэлэхгүйгээр дээрх асуудлуудыг шийдэх бодит боломж байхгүй. Тэгэхээр өнөөдрийн хувьд улс орны эдийн засагаа тэлэх, багш нарын цалин, эмч нарын цалинг нэмэгдүүлэх, утаанаас салах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх үндсэн салбар нь уул уурхайн салбараа төр, орон нутаг, иргэд бүх төвшиндөө дэмжих тухай асуудал юм.

Тэгэхдээ хамгаалах ёстой газраа бид хамгаалах ёстой. Жиш: усны ундарга бүрэлдэх эх, ховор ан амьтдын ундаалдаг, нөхөн үржил явагддаг экологийн зохистой нутгийг хамгаалах ёстой. Товчхондоо устай, модтой газраа хамгаалах ёстой, тэнд уул уурхайн аливаа үйл ажиллагааг хязгаарлах ёстой. Ингэж байж хариуцлагатай уул уурхайн салбар хөгжинө - эдийн засаг тэлнэ - бусад салбаруудаа өөд татна...
zasag.darga.naryn.zuvuu,.ene.olon.uul.uurhai.blaa.geed.mongol.uls.ulam.l.yaduursan
ene.olon.uul.uurhaig.tsegtselj.ihenhiig.ni.haah.ni.zuv.hairan.gazar.nutag.mini
hedhen.huniig.bayajuulahyn.tuld.gazar.nutgaa.uhuulah.hereggui.zuv.gej.zasag.darga.naryg.demjij.bna
Орос, Хятадын нарийн явууллага байгаа нь үнэн. Тэдэнд үйлчилж хэдэн бор юм авч амьдардаг хүмүүсс байгаа нь ч үнэн. Тэдний зорилго бол барууны хөрөнгө оруулагчдыг монголчуудаар хөөж гаргачихаад өррсдөө хоцрогдсон техник, технологи хэрэглэж газар, уул ус сэдийччихээд нөхөн сэргээлт ч хийхгүй гараад алга болох бодлого баримталж байгаа нь ч бас үнэн.
халамжаа цалингаа тансаглалаа хас зогсоо. эсвэл уурхайгаа зогсоо.аль нэгийг нь зогсоох болоод бна.зг гадаадын хѳрѳнгѳ гэж уйлан хайлан гуйлагчилж явдаг бж энэ 2-ын алинг сонгохоо шийдэж хуульчилах ёсвой.сум аймгийн дарга нар хѳх монгол мэтийн дээрэмчдийг дэмжиж ажил хийлгэхгүй бна. бүр хайгуулч хийлгэхгүй бгаа.шийд гаргах цаг болсон.дайн хүн амь гарна шүү.хуульчлаад эсвэл зогсоо.тэгвэл амар.дэлхийд зарлачих
Uul uurhain kompanuud mash hariutslagatai eh oronch baih heregtei,gazar nutagiig hairlah estoi,ueiin ued amidarch irsen ard irgediig ni demjih,hamtran ajillah heregtei,hoinoos ireed hot miniih gedeg zan gargaval hen ch taatai baihgui ni medeej..
Зөв сайн байна. Газар шороогоо бага тонхиулъя!
Тарвагадорж орон нутгиЙн иргэдийн санал авна гээд солиоруулсан. Нэг багт 100 айл байлаа гэхэд бүх айл хувь эзэмшинэ цалин авна машин орон сууц нэхэж тэнэгтэж байна. Хажуугаар нь орон нутгийн дарга сэтэртэй болгонхор найруувж тус тусдаа барьцаа нэхэх нь үндэсний компаниуд туйлдаж байна. Энэ байдлыг засахгүй бол амар сул аргаар мөнгө олох, хийе бүтээе гэсэн хэсгээ шантаажлах боомилох эдийн засгийн сонирхолоо гүйцэлдүүлэх хандлага малчин иргэн орон нутгийн эрх мэдэлтнүүд бүгдэд нь гамшиг болон нүүрэллээ. Бүгд дор дороо хөдөлмөрлөөд түүнийхээ хөлс хүчээр амьдардаг болохгүй бол бид хөгжихгүй.