sonin.mn

Өнгөрсөн долоо хоногт Дулааны IV цахилгаан станцад гэмтэл гарч, үйлдвэрлэл бүрэн зогссоноос нийслэл болон зарим аймаг цахилгаан, эрчим хүчээр тасалдсан. Эрчим хүчний яамны удирдлага, ослын газарт ажилласан багийн дүгнэлтээр ДЦС-ын сэлгэлтийн явцад ажил хүлээлцэх үед горимын дагуу ажиллах ёстой ерөнхий болон ээлжийн инженерүүд хариуцлага алдсан гэж үзсэн байна. Тус станцын үйл ажиллагааг 7-10 хоногийн дотор хэвийн байдалд оруулахаар төлөвлежээ. Энэ удаагийнх шиг 00 (тэг) зогсолт 2006-2015 онд хийж байсан байна.

 

 

Д.Мөнх

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин