Монголд өрнөж буй улс төр, эдийн засаг хутгалдсан томоохон хэргийн гэрчүүд ямар ч хамгаалалтгүй, амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Хатуухан хэлбэл, манайд “Гэрчийг устга” гэдэг төлөвлөгөө хэрэгжээд байна уу гэмээр нөхцөл байдал үүсчээ.
Ц.АМГАЛАНБААТАР НАР ЭРСДЭЛД УЧРАХГҮЙ ГЭДГИЙГ ШШГЕГ БАТЛАХ УУ?
ШШГЕГ-аас /зарим эх сурвалж ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр хэмээн мэдээлсэн/ ардчиллын удирдагч С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч гэх үндэслэлээр шийтгүүлэн шоронд хоригдож буй Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарын хорих ангийг саяхан өөрчилж, Улаанбаатар хотын ойролцоох 409 дүгээр анги руу шилжүүлсэн. Ц.Амгаланбаатарын хувьд хамгийн анх С.Зоригийн амийг бүрэлгэснээ хүлээж, хэргийн талаар мэдүүлэг өгөөд зогсохгүй “Бид гурав хамтран гүйцэтгэсэн” хэмээн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг барьж өгч гэрчилсэн нэгэн. Ямартай ч уг хэргийг тэд гурвуул гардан гүйцэтгэжээ гэж бодоход Ц.Амгаланбаатар нь гүйцэтгэх ажиллагааг удирдсан юм уу гэхээр үг яриаг цухалзуулдаг. Энэ нь хэргийн тухай телевизийн нэвтрүүлгээс тодорхой харагддаг. Тэгэхээр захиалагч хэн болохыг тэр мэдэж байж таарна. Тэднээс үүрэг даалгавар авсан гол хүн нь байхыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр аллагын захиалагчийг өнөөдөр оллоо гэхэд маргааш тэдэнтэй нүүрэлдүүлэх гол гэрч нь тэр юм. Түүнийг тусгайлан хорьж, харуул хамгаалалтыг ч чанд байлгаж, эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг нь онцгойлон хангах учиртай. Түүний өмнө хоригдож байсан 405 дугаар анги нь чанга дэглэмтэй тусгай анги. Гянданд хорьж харгалзагчийн хамгаалалтад байхад хэн ч халдашгүй байдалд байгаа гэж ойлгож болно. Одоо шилжүүлээд байгаа 409 дүгээр ангийн тухайд хулгай, дээрэм, хүн амины хүнд болон хүндэвтэр гэмт хэрэг хийгээд шүүхээс ял авсан хоригдогсод тэнд хүмүүждэг. Тэдэн дунд оруулчихаар амь нас, аюулгүй байдал нь хангагдах уу. Зориуд ийм байдлыг үүсгээд эцэст нь “Хоригдож байсан нэг этгээд жижиг зүйлээс болж маргалдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хөнөөжээ” гэх юм биш биз. Энэ тохиолдолд аллагыг хэн захиалсан болон гүйцэтгэгч нарт ямар үүрэг чиглэл өгч байсныг хэлэх, нүүрэлдүүлэх хүн үгүй болно гэсэн үг. Үүнээс хэн хожих вэ. Мэдээж захиалагч этгээд, хэсэг бүлэг хүнд л ашигтай. Гэрч байхгүй болсноор тэд хожно.
Б.БУЛГАН АМЬД БАЙНА УУ?
Гэрчийг хамгаалах асуудал С.Зориг агсны эхнэр Б.Булганд ч бас хамаатай. Тэр бол эр нөхрөө амиа алдахад хажууд нь байсан, хэргийг нүдээр харсан, цорын ганц гэрч. Тиймээс түүнийг дээд зэргээр хамгаалах учиртай. Гэтэл Нийслэлийн прокуророос түүнийг “С.Зоригийн хамтран амьдрагч байсан. Гүйцэтгэгч нарт тусласан хамжигч, хамтрагч” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэснээ зарласнаас хойш, Б.Булган хаана байгаа, түүний эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хэрхэн хангаж, хамгаалж байгаа талаар болон хэрэг ямар шатанд яваа тухай нэг ч мэдээлэл алга. Ийн байсаар эцэст нь хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгох уу эсвэл захиалагчийг хайсаар дахин 20 жилийг үдэх үү. Арай улс төрийн захиалгат аллага биш, ахуйн хүрээнд гарсан хүн амины хэрэг гээд өнгөрөх юм биш байгаа. Ер нь бол ямар ч тохиолдолд, аль ч улс оронд улстөрчийн, тэр дотроо төрийн зүтгэлтний амь насанд халдсан гэмт хэрэг нь онц ноцтой захиалгат аллагад тооцогддог. С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг бол тухайн үеийн Монголын дотоод асуудал, улс төрийн нөхцөл байдал, намуудын хүчний харьцаа гээд олон хүчин зүйлээр захиалгатай байжээ гэдэг нь батлагддаг билээ.
“Ш.БАТХҮҮ ҮХВЭЛ ХЭСЭГ БҮЛЭГ ХҮНД АШИГТАЙ БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ”
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж гадны банкнаас зээл авсан хэргээр “Жаст” группын захирал Ш.Батхүү шоронд хоригдоод 15 сар өнгөрлөө. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд ярихдаа “Биеийн байдал нэлээн хүндхэн байгаа. Нарийн мэргэжлийн эмч нар үзээд тархины цусан хангамж алдагдсан, мөн бөөрний дутагдал, чихрийн шижин өвчний архаг хүндрэл байгаа учраас яаралтай мэс засалд орох шаардлагатай гэсэн. Энэ хүний эрүүл мэнд, амь насанд нь хохирол учирвал шалгаж, хяналт тавьж байгаа байгууллага нь хариуцлагаа хүлээх ёстой” гэжээ.
Өмгөөлөгчийн үгийг үйлчлүүлэгчээ хамгаалж байгаа юм гэсэн өнцгөөс ойлгож болохгүй юм. Мэдээж “Жаст”-ын Ш.Батхүү шүүхээс ял шийтгэл хүлээгээд байгаа ч Монгол Улсын иргэнийхээ хувьд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхээ эдлэх ёстой. Нөгөөтэйгүүр, тэрээр энэ хэргийн гол гэрч, манай улсын саалийн ганц үнээ, дангаараа улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалаад зээл авчихсан хүн шүү дээ. Хэргийн ээдрээ, зангилаа нэг мөр болж тайлагдаагүй байхад Ш.Батхүү үхвэл өмгөөлөгчийнх нь хэлснээр хэсэг, бүлэг хүнд ашигтай байхыг үгүйсгэхгүй.
Түүний хувьд 2009 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар зээлсэн нь 2013 онд анх мэдэгдсэн. Зээлээ төлж байгаад чадахгүй болсноор ийнхүү илэрсэн хэрэг. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг зээлийн батлан даалт гаргаж, Төрийн өмчийн хорооны дарга байсан, өдгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж буй Д.Сугар баталгаажуулсан байдаг.
Энэ хэргээс болж Монгол Улс Стандарт банкинд нийт 99 сая ам.доллар төлөхөөр болоод байгаа. Арбитрын шүүхээс зээлийн хүүг сард 900 мянган ам.доллар байхаар шийдвэрлэсэн нь төгрөгөөр тооцоход сард 2.2 тэрбум, хоногт 75 сая төгрөг болох тооцоо гараад байгаа билээ.
“60 ТЭРБУМ”-ЫН ХЭРГИЙН ГЭРЧ Г.ДОРЖЗОДОВ ХААЧИВ?
МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай ярилцаж буй нууц бичлэгийг Г.Доржзодов гэдэг залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацсан нь шуугиан тарьсан. Уг бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг дарамталж, мөн их хэмжээний мөнгө амлан дуудаж уулзаад тохиролцохгүй болохоор нь цагдаа хүчнийхэнтэй хамсан баривчлах гэж оролдсон байдаг. Иймд тэрээр нэг хэсэг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр хугацаагаар амьдарч байв. Учир нь Ц.Оюунгэрэлийн нөхөр АНУ-ын иргэн учраас цагдаа нар шууд халдаж, үүдийг нь эвдэж орох боломжгүй байсан юм. Түүнээс хойш МАН-ын 60 тэрбумын асуудлыг АТГ, шүүх, прокурор олон удаа шалгасан. МАН-ын “Эвлүүлэг” хэмээн мэлзэж, хууль хяналтынхан “Уг асуудал тогтоогдохгүй байна” хэмээн хэдэнтээ буцааж, эцэст нь гэмт хэргийн шинжгүй хэмээн хэргийг хаасан билээ.
Тэгвэл өнгөрсөн наймдугаар сараас төрийн албыг наймаалцах талаар ярьсан 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбоотой дээрх хэргийг Нийслэлийн прокурорын шийдвэрээр АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллагаас сэргээн шалгаж эхлээд байгаа. Мөн МАН-ын Хяналтын хорооноос энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүст хариуцлага тооцох тухай тогтоол гаргаснаа танилцуулсан.
60 тэрбумын хэрэг бол маш ноцтой асуудал учраас гэрч Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдлыг онцгойлон хамгаалах ёстой юм. Түүний хувьд хамгийн сүүлд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө гар утас ашиглахгүй байгаа, автомашинд нь байршил тогтоогч суулгасан байх магадлалтай байгааг, мөн мөрдөлт мөшгөлтөөс дайжиж яваагаа хэлсэн. Мөн тэрээр “АТГ, ТЕГ, ЕТГ, ЦЕГ, ШШҮХ, УПЕГ, НПГ зэрэг шүүх засаглалын хэрэгжүүлэгч байгууллага дотор улс төрийн хэргийг сүвлэж гаргадаг нүх сүв байгаад байна. Системийг буруутгахаас илүү яг тэр сүвлэгддэг нүхийг бид онилох ёстой. Өөрөөр хэлбэл, ийм улс төрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эсвэл үзэмжээрээ шийдсэн шүүгч, байцаагч, прокуроруудын нэрс цаасан дээрээ дурайж байгаа шүү дээ” хэмээн ярилцлагадаа онцолсон байдаг.Үүнээс хойш түүний талаар ямар нэг мэдээлэл гарсангүй, сураг ч алга.
Онц ноцтой, хүнд хэргүүдийн гэрч нарыг хамгаалж чадаагүйгээс амь нас нь эрсэдвэл тухайн хэрэг бүрхэгдэх, үнэн зөв шийдэгдэхгүй байх, буруутай этгээд, хэсэг бүлэг хүн хожих боломж нээгдэж байна гэдгийг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Ц.Амгаланбаатар, Б.Булган, Г.Доржзодов, Ш.Батхүү нарын амь насыг төр хэрхэн хамгаалж байгааг Монголын төрөөс асууя.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
сайн байцгаана уу? Нээрээ, мартснаас мал мэндүү гэдэг шиг энэ Доржзодов гээч этгээд хаана таваргаж явдаг юм болдоо. Хаана байгаа нь мэдэгдэггүй 2 этгээд байдагийн нэг нь элбэгдорж гэгч этгээд , нөгөөн нь энэ доржзодов гээч этгээд.
Доржзодов бол зоригтой, шударга иргэн. Өнөөдөр олон залуус авилгалч дарга нарын гар хөл болж, тэдэнд бялдуучилж хоолоо олж идэж байгаа. Харин Доржзодов бол авилгалтай тэмцэх гэж өөрийгөө золиосолж байгаа хүн. Ийм л хүн АТГ-ын дарга болох ёстой.
Доржзодов чинь 60 тэр бумын схемийг зохиосон автор нь шүү дээ Ардчилсан Лүмпэн минь. Тэр урьдаас зохион байгуулалттайгаар энэ бичлэгийг хийж мөнгө олох гэсэн АНы хэдэн Түгжилүүдийн аргаар амь зогоох гэсэн луйварчдын нэг нь. Тэр бичлэг дээр нь тэрниы зохиосон схемээр 2012 АН 80 тэр бумыг босогсон гэж байна лээ ш дээ АНы Лүмпээн.

Хэрэв луйварчин, авилгач, мафи, улсын хөрөнгийг хулгайлагч нартайгаа тэмцье л гэж байгаа бол Гэрчийг хамгаалах хэрэгтэй. Булган захиалагчийг мэдэж байгаа гэтэл түүнийг одоо устгах болсон гээд хамтрагчаар татаад байгаа биш үү. С. Баярын хулгайг Жастын Батхүү мэдэхийн дээдээр мэдэж байгаа түүнийг хамгаалахгүй бол мафийн толгойлогч С. Баяр илрэхгүй, түүнийг АТГ-ын дарга өөрийнхөө өрөөндөө байцааж байна гээд амраадаг шүү дээ. Тийм мафиудыг тэдний гар хөлүүдээр нь яаж шалгуулаад хэрэг илрэх вэ дээ
МАН-ын 60 тэрбумынхан Доржзодовыг ална гэж удаа дараа заналхийлсэн асуудлыг хуулийн байгуулагууд яагаад шалгадаггүй юм бол? Тэр хүн хаа нэгтээ алагдчихвал хэн хариуцах вэ?
Доржзодов чинь 60 тэр бумын схемийг зохиосон автор нь шүү дээ Ардчилсан Лүмпэн минь. Тэр урьдаас зохион байгуулалттайгаар энэ бичлэгийг хийж мөнгө олох гэсэн АНы хэдэн Түгжилүүдийн аргаар амь зогоох гэсэн луйварчдын нэг нь. Тэр бичлэг дээр нь тэрниы зохиосон схемээр 2012 АН 80 тэр бумыг босогсон гэж байна лээ ш дээ АНы Лүмпээн.
Гэрчийн үгийг нотлох л ёстой ш дээ. Адгийн шаарнуудын үгээр хүний хувь заяаг шийддэг байж таарахгүй!! Өнжин хонон архидсан хулгайчууд хэрэг хийчихээд өөр хүнийг гүтгэж хэрэгт унасан тохиолдол гарсан. Шүүх шударга байж, нүдээ нээ. Хүний амьдрал хувь заяа тоглоом биш!!
Ерөнхийлөгч болохоороо Доржзодовт УЛСЫН БААТАР цол өгнө гэсэн Х.Баттулга хаана явна вэ?
Доржзодов гэгч энэ хүн бол гэрч биш хууль эрх зүй заалгасан бол энэ хүнийг гэрч биш өөрийн ярьж байгаагаас хархад энэ үйлдэлийг зохион байгуулагч гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэр санааг хэн олж сэдэж хэнд танилцууосан гээд эх сувгийг нь хөөвөл нөхөр Доржзодов дээр бууж байгаа . Доржзодов өөрийн санаж сэдэснээ төлөвлөгөө болгон хүнд танилцуулаад түүнээс мөнгө авсанаас тодорхой харагдана . Доржзодоввын санаж сэдэж боловсруулан төлөвлөгөө нь түүний нэхсэн мөнгө албан тушаалд хүхгэж чадаагүй тул өөр хүнд эд хөрөнгийг ар ийм зүйл хийх гэж байсан гэж байгаа нөхөр
100 хувь санал нэг

Mongoliin toriin gemt hereg?...aimsigtaiya?...yagaad byryy zamaar bydaa teechiheb gej neg ydaa ch bodoj yzeb yy?tamini ee!!!
Өөрөө ярианд оролцсон. Өөрөө гэмт хэрэгтэн ш дэ. Одоо бусдыг дарамталж мөнгө нэхнэ гэсэн бодолтой.
60 тэрбумыг Доржзодов өөрөө зохиосон, одоо бултах гээд ханилж явсан нөхрөө араас нь хутга шаасан ийм л хулгайч шүү дээ Ийм урвагчдад нэг л хувь заяа байдаг байх аа
за даа дэмий шахуу бичвэр байна даа
Доржзодов хаа холдов гэж нөгөө Оюунгэрэлийн гэрт байгаа байлгүй дээ.Гадаадын иргэний гэрт хэн халдав гэж.