Хуульчдад зориулав
Тун чиг ардчилсан үндсэн хуультай атлаа жигтэйхэн дарангуйлагч хуулиудтай нийгэм байж болох уу? Болдог! Ийм байж болдогийг Гитлер гялалзтал харуулсан. Түүний "тэргүүн туршлага" юм.
Нацист Герман үндсэн хуультай байсан.Тэр үндсэн хуулийг, уг хуулийг хэлэлцэж баталсан хотын нэрээр Веймарийн хэмээн нэрлэдэг. Энэ хуулийн "төрсөн он" нь 1919 он.Нацист хөдөлгөөн бий болохоос хамаагүй өмнийн юм.
Лут ардчилсан үндсэн хууль.Европдоо хамгийн ардчилсан үндсэн хуулийн нэг байв.
Адольф Гитлер 1933 онд засгийн эрхэнд гарч ирэхдээ Веймарийн үндсэн хуулийн дагуу гарч ирсэн. Өөрийн хэргийг гүйцээсний дараагаас, 1933-1945 оны хооронд засгийн эрх барьж байх хугацаандаа мөнөөх үндсэн хуулийг зүгээр л "мартаж" орхисон. Гар ч хүрээгүй.
Тэгээд,үндсэн хуулийн хүсэл зориг биш,өөрийнхөө хүсэл зоригт нийцүүлсэн нацист маягийн хуулиудыг эрээ цээргүйгээр гаргах болсон байна.
Гитлер, Герман улсын "хуулиуд миний хүсэл зоригт нийцсэн байх ёстой" гэж улаан цайм хэлээгүй л дээ. Гэхдээ "Герман үндэстний язгуур эрх ашиг" гээч ойлголтыг товойлгон хөөрөгдөж, энэ нь чухам юу болохыгөөрийнхөө үзэл санаа,онгод хийрхэлээр тодорхойлчихсон аж. Мань эр,үндэсний,нийгмийн,эх орны гэх зэргээр овоглосон "язгуур эрх ашиг" хэмээгч тодорхойгүй,бүрхэгойлголтуудыг яаж террор,хүчирхийллийн шалтгаан,шалтаг болгон хувиргадгийг гаргуун харуулсан авай.
Веймарийн Үндсэн хуулиар;хүнийг үндэс, угсаа,хэл,арьсны өнгө, нас хүйс,ниймийн гарал,байдал,хөрөнгө чинээ,шашин шүтлэг,үзэл бодолоор нь ялгаварлахыг хатуу хориглосон байжээ.
Харин Гитлерийн хуулиуд, герман үндэстний язгуур эрх ашгийн төлөөнөө: еврейчүүдийг устга,цыгануудыг устга, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг устга,оросын олзлогсдыг устга,нацизмыг эсэргүүцсэн хүн болгоныг устга,өөрийг нь эсэргүүцсэн бүгдийг шүүхгүй устга гэж байв. Устгахдаа зөвхөн буудаад зогсохгүй,үй олноор нь устгах хорт хий, шатаах зуух ашиглахыг зөвшөөрөн хуульчилсан байлаа.Еврей л бол нялх хүүхдийг ч шатааж болохоор хуульчилсан гээч!
Дэлхийн 2-р дайнд Гитлерийн Герман ялагдмагц нацистын гэмт хэрэгтэнгүүдийг шүүх, өнөө хэр нь мэр сэр үргэлжилсээр буй үйл ажиллагаанууд Нюренбергийн шүүхээр эхэлсэн.
Шүүхэд хамгийн хүндрэл учруулж байсан зүйл нь мөнөөх гэм хэрэгтэнгүүд, өөрийн улсдаа мөрдөгдөж байсан хуулийг хэрэгжүүлж байсан гэж нотлон мэтэгсэн явдал байлаа.Хуулиа сахин мөрдөж байсан "журамт иргэд" болж таараад байв!
Ийм төвөгтэй байдлын нэг тод жишээ бол Гитлерийн дэглэмийн үед 6 сая еврейг устгах ажлыг удирдан гүйцэтгэж байсан Адольф Эйхман (Айхман) гээчийг 1961 онд Иерусалим хотод шүүсэн хэрэг явдал юм.
Шүүхийн явцад, Эйхман нь шийдсэн алуурчин ч юм уу эсвэл сэтгэцийн эмгэгтэй нэгэн биш, хуулийн өмнө хүлээсэн үүргээ хичээнгүйлэн биелүүлсэн эрүүл ухаантай төрийн албан хаагч болж таарсан.
Тухайн шүүх хуралд Нью Иоркер сэтгүүлийн сурвалжлагчийн хувиар оролцож байсан еврей философч Ханна Арент тэмдэглэлдээ "...тэр (Эйхман) хуулиа л хэрэгжүүлжээ..."гэж дүгнэн бичсэн.Тэрбээр,тус шүүх хуралд оролцсон тухай тэмдэглэлүүдээ эмхтгэж "Эйхман Иерусалимд:Улиг болсон нүгэл" хэмээх нэртэй номыг 1963 онд бичсэн юм.
Ханна Арендт энэ номоороо Эйхманыг зөвтгөж байгаа мэт еврейчүүдэд ойлгогдож, тэдний маш их дургүйг нь хүргэжээ. Үндэс угсаа нэгтэй дотны андууд нь хүртэл зэвүүцэн холдон явцгаажээ. Арендтын ном 30 жил еврейн улсад хориотой байсан юм.
Аль эртээс, Ханна Арендт, 20-р зууны нөлөө бүхий сэтгэгч, нацист намын гишүүн, "Гитлерийг гарыг шүтэн бишрэгч" Мартин Хайдеггертай багш шавийн баридлагаатай төдийгүй нууц амрагийн явдалтай байсан нь еврей сэхээтнүүдийн эгдүүцлийг битүүхэндээ төрүүлчихсэн байсан болой.
Веймарийн үндсэн хуулиас хуулийг "хулгайлсан" Гитлерийн тэргүүн туршлага хожим нь маш их түгсэн бөгөөд энэ туршлагыг бараг улс бүрийн дарангуйлагчид авч хэрэглэх болсон. Одоо ч, ардчиллаас дарангуйлал руу шилжиж буй бүх оронд хэрэглэгдэж байгаа.
Ер нь, үндсэн хуулийг "мартаж" хуулиар дарангуйлал тогтоодог нь эзэрхэг улстөрийн классик арга зүй юм.
1992 онд, ардчилсан Монгол улсын Үндсэн хуулийг Ардын Их Хурал баталсан.Үндсэн хуулийг 430 гаруй депутат хэлэлцэн батлахдаа онцлон анхаарсан асуудал бол Гитлерийн тэргүүн туршлага Монголд нэвтрэх аюулаас хамгаалах явдал байлаа.Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хуулиас хуулийг хулгайлах замаар дарангуйлал тогтоочих эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Ингээд Үндсэн хуулиндаа "гал хамгаалагч" болохоор найдаж гурван зүйлийг суулгаж өгөв. Үүнд:
Нэгдүгээрт:Төрд хүний эрх,эрх чөлөөг баталгаатай ханган эдлүүлэх үүргийг хүлээлгэсэн. Тэгээд зогсохгүй онц болон дайны байдал зарласан онцгой нөхцөлд ч хүний амьд явах эрх,итгэл үнэмшилтэй байх,шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө,шудрага шүүхээр шүүлгэх эрхийг хөндөхийг хориглосон байна.Үүгээрээ "Нийгмийн язгуур эрх ашиг" гэдэг нь монгол хүний эрх,эрх чөлөө мөн гэдгийг тогтоосон хэрэг.
Хоёрдугаарт:Хууль,зарлигаас авахуулаад төр,түүний байгууллагын ямар ч шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх, эс нийцвэл хүчингүй болж байхаар заасан.
Гуравдугаарт: Төрийн үйл ажиллагаа Үндсэн хуулинд нийцэж буй эсэх асуудлыг хариуцсан,тэгээд зөвхөн Үндсэн хуульд захирагдаж байх онцгой статустай Цэц хэмээх байгууллагыг байгуулсан.
Ардын Их Хурлын депутатууд бид Үндсэн хуулиа баталчихаад их маадгар байлаа.Хүний эрх,эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн иргэний ардчилсан нийгэм байгуулах фундаментаа цутгачихсан тул,тэгэлгүй яахав!Тэр фундамент нь болох Үндсэн хуулиа хуулийн хулгайд алдчихгүй байхаар баттай "цоожилсон" гэдэгтээ итгэл төгс байсан юм чинь!
Гэтэл, хууль тогтоох үйл ажиллагааг Нямдорж,Бямбадорж, Лүндээжанцан, Одбаяр нарын хуульчид манлайлжахуй цагаас эхлээд Үндсэн хуулиа найдвартай цоожилж чадаагүй нь тодорхой болоод ирэв.Үндсэн хуулиас хуулийг хулгайлах үйл ажиллагаа саадгүй явж эхэлсэн.
Лүндээжанцан "амьдрал баян, Үндсэн хуулиар бүхнийг зохицуулах боломжгүй" хэмээх алдарт үгээ айлдав. Нарийндаа, амьдрал баян гэдгийг ганц Лүндээжанцан "нээгээгүй" юм. Депутатууд бас тэр зэргийгээ мэдэхтэйгээ тархи бүхий улсууд байсан. Тэгээд, Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийж болно шүү гээд биччихсэн. Гэтэл Лүндээжанцан, ганцаараа нуль ухаантайгаа харуулах гэж далдуур санаарахсандаг уу, Үндсэн хуулийг "араар нь тавих" болсон.
Үндсэн хуулиас хууль "төрөх"өө больсон. Хууль УИХ-аас "төрдөг" болсон.Хууль Үндсэн хуульд нийцэнэ гэдэг шаардлага нь хуулийн оршил хэсэгт ёс мэт бичигддэг "лоозон" төдий болсон.Угтаа "нийцнэ" гэдэг бол хуулиуд зөвхөн Үндсэн хуулиас төрж, "хашаанд нь бэлчэнэ"гэсэн үг л дээ.
Сүүлийн үед, "цэвэр цусны улстөрчид"-өөс бүрдсэн,Одбаяр тэргүүтэй Цэц, УИХ-тай хамтарч Үндсэн хуулиа араар нь тавьж байна. Удахгүй манай Үндсэн хууль Веймарийн үндсэн хууль шиг бүр хаягдана.
Лүндээжанцан,Одбаяр,Нямдорж нар яг ч санаатай хууль хулгайлаад байгаа юм биш! Чимид гуайг (тэрбээр сод нэгэн байжээ) эс тооцвол, социализмд боловсорсон хуульчид тул хуулийн засаглал биш, хуулиар засаглах сурталд ихэд суралцсан аж. Ёстой гайтай төөрөгдөл!
Хуулийн засаглал,хуулиар засаглах гэдэг хоёр ойлголт хоорондоо тэс зөрөөтэй ойлголтууд.
Хуулийн засаглал гэдэг бол нийгмийн гэрээнд оролцогч иргэдийн нэрийн өмнөөс Үндсэн хууль засаглана гэсэн хэрэг.Хуулиуд бие даасан засаглал тогтоож болохгүй гэсэн хэрэг.Манай Үндсэн хуулийн төгсгөлд "Мэдэгтүн, сахигтун!" хэмээн зарлигдсан нь ийм учиртай.
Харин хуулиар засаглах гэдэг бол хууль тогтоох эрх мэдэл авсан хүмүүсийн хүсэл зоригийн засаглал.Тодруулбал, тухайн үед төр болж байгаа бүлэг хүмүүсээс ард иргэдээ цагдан захирахад чиглэгдсэн хуулиудын засаглал юм. Иргэд нь төрийн,татвар төлөгч "хамжлага албат" болно.Гитлер немецүүдийг хуулиар засаглаж байсан юм шүү дээ!
Ийнхүү, хууль гэсэн үгний араас залгагдах тийн ялгалын ялимгүй зөрөө нь үлэмж ялгаатай хоёр өөр утга,зорилго,үр дагавартай байдал илэрхийлж буйг манайхан анзаардаггүй. Жишээ нь Трамп бол хуулийн засаглал дор ерөнхийлөгч,Эрдоган бол хуулиар засаглаж байгаа ерөнхийлөгч гэдгийг ялгаж салгахгүй дээ.
Бидний энэ анзаарагагүй байдлыг ашиглан, УИХ, Үндсэн хуулийн засаглалыг халж, өөрийн хуулиар засаглах ёсыг тогтоосон.
Үүнийг, сүүлийн жилүүдэд гарсан хуулиудыг сөхөхөд төвөггүй харж болно.Хуулийн бичвэр эхлээд иргэнийхээ эрх,эрх чөлөөг хангах ажлаас тоолон бичигдэх ёстой атал, эсрэгээрээ нэн тэргүүнд УИХ,Засгийн газар,төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тоочин тогтоогоод, хамгийн сүүлд нь хөөрхий муу иргэндээ ноогдох хориг,торгуулуудыг жагсаасан буй.
Хууль нь төрөөс иргэдээ цагдан захирах хэрэгсэл болж хувирсны нэг гэрч бол "Жагсаал цуглаан хийх журмын тухай" хууль болно.
Үндсэн хуулинд Монгол улсын иргэн "...тайван жагсаал,цуглаан хийх эрх чөлөөтэй" гэсэн тов тодорхой утга бүхий заалт бий.Энэ заалт бол чухамдаа "тайван" буюу бусдад гэм хор учруулахгүй байх жагсаал цуглааныг онцлон тодотгосон заалт.Тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэсэн нь жагсаал цуглаан нь тайван л юм бол хориг саадгүй болохыг тогтоосон юм. Гэтэл "Жагсаал цуглааны хийх журмын тухай" хуулиар засаг дарга эс зөвшөөрөх аваас жагсаал цуглаан "тайван" ч байсан хийлгэхээргүй байхаар журамлачихсан.Үндсэн хуулиас "хуулийг хулгайлах" гэдэг энэ шүү дээ!
Хууль нь Үндсэн хуулиасаа зөрж бие даан засаглах болсны горыг биеэрээ амсах болсон иргэний нэг нь гэр хороолол хөдөлгөөний удидагч Батсүх. Батсүх Үндсэн хуулиар баталгаажсан эрх чөлөөгөө эдлэн жагсаал цуглаан хийхэд, засаг дарга хуулиар олгогдсон эрхээ эдлэн бүртгэхгүй унжиж,тэгэх бүрийд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс Батсүхийг баривчлан саатуулна.Сүүлдээ хоёр өндөг шидэж танхайрсан хэргээр шүүх боллоо.
Батсүх Үндсэн хуулийн "Мэдэгтүн,сахигтун!" хэмээх зарлигийг журамт иргэний ёсоор сахин биелүүлж байна. Гэтэл, засаг дарга болоод цагдаагийн алба иргэнээ хуулиар засаглах гэж хатуурхаж байна.
Цагдаагийн ажилтан нэн тэргүүнд Үндсэн хуулиа чанд сахих тангарагтай.Үндсэн хууль, хуулиас давж үйлчилдэг гэдгийг бас мэднэ. Гэхдээ, тухайлбал дэд хурандаа Н.Чинбат , Эйхман шиг карьерийнхаа төлөө УИХ-ын хуулийг л чанд сахих сонголт хийж байна.Тайван жагсаал цуглааныг буудан тараа гэдэг хууль УИХгаргавал буудах нь тодорхой болжээ! Гитлерийн тэргүүн туршлага Монголд нэвтэрчээ!
Иргэд ээ! Үндсэн хууль баталгаажуулснаар та бүхэн тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй шүү! Хориг саадгүй шүү!
Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл
Сэтгэгдэл0
ene hvn 1 bishee ... man iin tonuulchdiig 1 umuurch dubchigneh . ardchilaliig avsalj bui tonuulchiin tuhai am angaidaggvi hernee .. ajil hiisen hvmvvstei daitaj ardchilal ustlaa . geh. hahahahaha . 2 nvvr nii dald sanaa zorigiin allaga ch baij boloh . bagabandi . otgonbileg batvvl 3 bol allagiig hamtarsan ch yum shig ...
Тайван жагсаалыг хийсэн хүмүүсийг Бат-Үүл хотын дарга байхдаа цагдаа нараар баривчлуулж байсан. Тэгэхээр өөрөө Гитлерээс ялгаагүй нэгэн. Өнөөдрийн энэ муу Үндсэн хуулийг батлалцсан хүмүүсийн нэг нь өөрөө. Лүндээжанцан, Бат-Үүл хоёр хоёулаа зайлсан цагт Үндсэн хууль жинхэнэ ёсоор шинэчлэгдэнэ.
ene hvn 1 bishee ... man iin tonuulchdiig 1 umuurch dubchigneh . ardchilaliig avsalj bui tonuulchiin tuhai am angaidaggvi hernee .. ajil hiisen hvmvvstei daitaj ardchilal ustlaa . geh. hahahahaha . 2 nvvr nii dald sanaa zorigiin allaga ch baij boloh . bagabandi . otgonbileg batvvl 3 bol allagiig hamtarsan ch yum shig ...
odoo . hezeech . chinii chalchaad baigaa gitler garahgvi . . battulga erunhiilugch bolj zorigiin allagaiin vnen medeelel ilchlegdej ene baatar maani haa hamaagvi haduuran chalchih bolloo . batvvl chi allga hiigeegvi ch . man .iin aluurchdiin hergiig nuun daragduulj . huivaldsan chin negent il bolj baih shig bn .. bi shahaand orj hergiig ilchleegvi yu gej bitgii chalchaaraidaa . naizaa

Дэмжиж бн
Гил хар шенийн зуудэнд цал буурал устэй ирэв уу? Оройтсон бороо ... Оройтсон точиго ...
ХА ХА энэ хулгайч өөрийнхөө хулгайлсан, худлаа чалчдаг тухайгаа яриад байгаа юм уу?. Орон гаран гэж энийг л хэлдэг байхдаа чааваас. Хурдан өөрийнхөө хийсэн бузар хэргүүдээ хүлээх хэрэгтэй дээ өөрөө
Зориг хулээж бгаа
тарвага, Э.Лaлaр-Үүл хоёроос хаашаа ч зайлахгүй.
2012-2016- онд жагсаал цуглааныг чи хийдэг. бусад нь болдоггүй бсан даа. хол очиж дэмийр.
чи мэдрэлээ үзүүлээ 2012-2016 онд энэ хүн хотын дарга байсан хотын дарга жагсаал цуглаан хийгээд явдагыг хаана үзсийн. юу хамаагүй бичиж дур хүслээ хангадаг гаж дон чинь баригдана шүү
Угуй хе овоошдээ.
Шааж өгч байнадаа өөрөө л баяжиж бид ядуурсан нийгэм энэ нөхөр ..
Бат-үүл гэж хүн ер нь ойлгоход бэрх өөртөөл бүхнийг тааруулах,сэтгэлд нь нийцэхгүй бол хүчээр нийцүүлэх л гэсэн авир гаргаж асуудлыг 180 грдусаар эргүүлдэг хачин хүн гэж ойлгоод ойлгогдоод байгаа ийм ч"Баатар " байх гэж...

зѳнѳжээ хѳѳрхий хѳгширсѳн хойноо хэргээ хүлээх цаг нь дѳхѳж дээ сонгуулийн хуулийг ѳѳрчилж жинхэнэ ардчилалаас урвасан урвагч нѳхѳр шүү дээ оддоо боль доо батүүлээ та нар эрх авч үзсэн биздээ бид харсан хариу нь та нар оргүй ялагдсан дүнгээ авсан биздээ тасарсан нэг нь хулгайлсан хѳрѳнгѳѳ нуух гэж үлгэр хүүрнэх танагтай нэг нь амь тавин ардчилал яриг танаггүй нэг нь траншейнд та нарыг ххарааж ардчилал гэдэг үлгэр дуусч байна даа батүүлээ
Өөрөө яг ингэж хуулж явсан хүн байхгүй юү.Тэгээл өөр шигээ санаж зайлуул зөнөг өвгөн.Монгол улсын баатар гэчижээ.Ийм ч баатартай байх гэж
Үнэхээр л үнэн үгс хэлж. Уурлаад байх юм юу байхав. Байгаа нь л энэ. Үнэнээс үнэн гэдэг Энэ мөн. Үндсэн хууль бий, тэгээд Бурхан бий. Бүгдийн дээд нь Хүн та юм.
Үнэхээр л үнэн үгс хэлж. Уурлаад байх юм юу байхав. Байгаа нь л энэ. Үнэнээс үнэн гэдэг Энэ мөн. Үндсэн хууль бий, тэгээд Бурхан бий. Бүгдийн дээд нь Хүн та юм.
Буурал чөтгөр алуурчин чи одоо хол яввахгүй ээ бүү чалч
Зүүдээ яриад эхэллээ тархи бас цагаарчээ
энэ өвгөн их л сандарч байдаг боллоо. юундаа байнаа????
ардчилал хүний эрх үндсэн хууль яриад эхлэвэл хаягаа манаж байгаа царай нь тэр шүү дээ
za muu haraal idsen lalar mini zail!!!!!hogiin tantandaa och?...ardchilsan ner zyysen byzar hylgaich chinii hiisen nygel chini nydeeree garna?eneeder amid yabaagaan oilgo?Lalar aa!!!
Шинэ үеийн нацист чинь ёстой хөсрий Үүл чи байх шүү.Бүхнийг мэддэг бүхэнд оролцдог бүхнийг булаадаг бүхнийг хошигруулдаг үе чинь өнгөрсөн шүү.Баатараан өгөөд шорондоо ор
ene hun odoo boliod tetgevertee garchuul yagaad bgaanbol
chi bitgii solior naad vnsen saaral vsnees chini zuurchihna shvv . muu opshor hulgaich pizda
yum l bol jagsaal tsuglaan odoo chotgor ch cham shig obgoniig dagaj namiraxgyi yamar zamaar mongolchuudyg chi 28 jil yavuulsan ooroo taulbarlarai novsh xudalch
Манангий загалмайлсан эцэг нь Э Бат -Үүл юм шүү дэн
ene hulgaich, tyyniig udirdagch hyzyygyi tarvagan hyyr 2 oorsdoo aluurchid. ene 2 aluurchin hitlerees ogt yalgagdahgyi. salga arhichin ooriigoo ichihgyi bas mongol ulsiin baatar gechihjee. ene aluurchin bish zorig bol mongol ulsiin baatar. ard tymnii tolgoigoos zorigiig avch hayahiin tuld hyzyygyi aluurchin ene hulgaichid baatar tsol olgoson. tegeed ch ene hulgaich eronhiilogch bolj chadaagyidee hordood uilj barhiraad aliigaa aldaad baisan.
Энэ хулхи баатар яагаад сандраад байн байн юм эрээчээд байнаа
Тайван жагсаалыг хийхдээ Засаг даргаас зөвшөөрөл авах биш зүгээр мэдэгдээд л бол оо! ЗД мэдэгдлийг хүлээж аваад харин ч жагсагчдыг хамгаалах үүрэгтэй. Мэдэгдэх гэдгийг Зөвшөөрөх гэдэг үгээр өөрчлөхөд л энэ Бат-Үүлийн хэлээд байгаа хуулиар засаглах гэдэг нь болчихоод байна даа...
odoo bodjee bhd edniig garch ireed huulind sohoroor gar durj bhd n ter ueiin lundee nar yagad zalruulj zuv yvuulah talaas n ajil heregch bj chadaagui yum be? har tolgoigoo buutsilsun uyanii nohduud shig bjdee ,tuunii har gai !
Хамгийн гутамшигт хотын дарга чинь энэдээ
Сэтгэцийн өвчтэй хүний өвчин хавар,намар хоёрт хурц хэлбэрт орж хүндэрдгийг галзууг эмчилдэг эмч нар мэднэ.Энэ галзуу хүний үгээр үг хийгээд байвал бид өөрсдөө галзуугасаа тэнэг галзуунууд болно оо доо.Ан-н гамингууд ганц "баатар"*-ыгаа эмчлүүлж авахгүй бол намаараа нэр нүүрээ барах нь байна шүү.Галзуу хүнд баатар цол өгсөн илжигдорж ч яах вэ.Угаасаа өөрөө эргүү хүн.Нам нь л хэцүүдлээ.Эсвэл намаараа тэр чигтээ галзуу юмнууд юм уу.Ээ дээ ер нь энэ л ортой байх шүү.Дээр дооргүй шизотой юм юм донгосоод явцгаадгийг бид мэднэ.
Хамгийн том луйварчин даа, энэ
Үүл ээ, чи сонгуулийн хуулийг санаатайгаар өөрчилж ардчилсан намыг ялагдуулж, санасандаа хүрч яваа биз дээ, битгий дүр эсгэ. яаж хөрөнгөжсөнөө тайлбарла, чи шударга уу, харъя. танай нутгийн хөдөлмөрийн баатар эмэгтэй "энэ бат үүл яасан хүн бэ, 40 мянгатынхан нэг нүдээрээ үзэхгүй юм" гээд шаширч сууна лээ
Heruuliin baahan idsen mongiig yagaad chimeegui orhiod bainaa.
МӨН ХУЦ@Ж БАЙЙНАА ЭНЭ ЛАЛРЫН ДУРАК. Өөрсдөө цуглаан хийх эрхийг минь хааж зөвшөөрөл авдаг болгочихоод ...
Сонин шүү.Зориг агсагы талаар ямар нэгэн мэдээ гархаар энэ хүн ямар нэгэн худал зүйл ярьж гарч ирэх юм.Иргэн та сайн анзаарч хар.
Булган болон нөгөө шоронд байга дэглэм бурсан3хүн.Зориг агсаны амьд хүрсэн хар өдөр болход худал ярьж нацисзм ярьж гарч ирлээ.Айсан хүн хүн ална шүү.энэ цагаан толгойт одоо болоо
Энэ гэмт хэрэгтэн сүүлийн үед Баабарыг дууриаж нэг элий балай юм бичдэг болжээ.
Энэ элий балай цагаан толгойт Элбэгдорж 2 талийгаач Зоригийн хэрэгт яах ч аргаггүй холбоотой. Эрлэгийн элч дээр очихоороо хэргээ хүлээж таарна даа.
Энэ элий балай цагаан толгойт Элбэгдорж 2 талийгаач Зоригийн хэрэгт яах ч аргаггүй холбоотой. Эрлэгийн элч дээр очихоороо хэргээ хүлээж таарна даа.
10-2 yagaad naizynxaa xoshoond tsetseg orgosongyi ve .
Энэ хуулийнхан яагаад ардчиллын ганц баатрыг маань зүгээр байлгахгүй элдэв хэрэг төвөгт орооцолдуучих гээд байдаг юм бэ? Тэгээд л цаадах нь бухимдахдаа баахан л юм бичих юм. Бат-үүлийг дахин баривчилж хорих гэвэл монголын ард түмэн зүгээр хараад суухгүй, жагсаал цуглаан хийвэл буудах гээд байгаа юмдагаа даа янз нь. Тэр дэд хурандаа Чинбат гэж ямар нөхөр байна аа?
тарвага аа, амаа тат.

Орон гаран тэнэг дурак.Юугаа солиороод бгн.Зоригийн хэргийн алуурчин олдсонд итгэл үнэмшилтэй баяртай байна гэлүү чи.
Бат-үүл гуай энэ хуулийг чинь 1994 онд баталсан биз дээ, та хэдэн оноос хэдэн он хүртэл УИХ-д байлаа. Хотын дарга байхдаа Үндсэн хуулиа мөрдөөд хэн дуртайг нь жагсаал цуглаан хийхэд нь саад болохгүй байх чинь яасийн. Лааз хөшиглөөд ирэхээр жирийн иргэдийн амьдралыг ойлгож эхэлж байна уу. Баян баатар бухимдаж байхад, хоолгүй ард түмэн яаж шуу амьдарч байгааг мэдэхгүй л дээ чи.