sonin.mn
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 02-ны өдөр өмнө нь удаа дараа ял шийтгэгдэж байсан эрэгтэй 46 настай “Т” гэгч нь өөрийн хамтран амьдрагч “А”-тай маргалдан хутгалж биед нь хүнд гэмтэл учруулан хэргийн газраас оргон зайлсан бөгөөд улмаар иргэн “Э”, “Ш”, “Х” нарын амь насыг нь хороохоор бэлтгэж байсныг нь Эрүүгийн цагдаагийн албанаас таслан зогсоож ажиллаа.