ИНЕГ-ын харьяа Нисэх буудлуудын удирдах газрын Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд өчигдөр Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгээр зорчих гадаадын иргэний гээсэн их хэмжээний валют, эд зүйлсийг илрүүлж эзэнд нь хүлээлгэн өгчээ.
Тус албаны ажилтнууд “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн талбайд аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийх явцдаа эзэнгүй эд зүйлс илрүүлж, зохих журмын дагуу аюулгүй байдлын үзлэг шалгалт хийн, эд зүйлсийн эзнийг нь тогтоон хүлээлгэн өгсөн байна.
Цүнхний эзэн нь Улаанбаатараас Сөүлийн чиглэлийн зорчигч БНСУ-ын иргэн MCCRACKEN SOLCHA байсан бөгөөд цүнхэнд 5230 ам.доллар, бичиг баримтын хамт байсан байна.
Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үзлэг шалгалт хийх явцад өдөр бүр тогтмол 2-3 зөрчил илрүүлдэг бөгөөд зорчигч болон нисэх буудлаар үйлчлүүлэгч иргэд гар цүнх, тээш, гар утас, түрийвч, зөөврийн компьютер зэрэг эд зүйлсээ орхиж, гээгдүүлдэг байна.
Сэтгэгдэл0
tengeriin shuvuu buleg
sain ajillaj bgaa notebookiig min olj ogj bsan
баяр хүргэе
Яахаараа банкаар дамжуулахгүй бэлнээр нь цүнхлээд явж байдаг билээ?
10 000 хүрэлх долларыг бэлнээр биедээ авч явж болдог биздээ. Харин гаалийн мэдүүлэгтээ заавал бичсэн байх ёстой. Эсвэл энэ журам өөрчлөгдсөн юм уу?
Мундаг юмаа. ИНЕГ-ын Нисэх буудлын Аюулгүй байдал хамгаалалтын албаны үнэнч, хариуцлагатай ажилчдад баяр хүргэж, сайн сайхан, ажлын их эрч хүчийг хүсэн ерөөе. Амжилт
Niseh budal derhi urt gartnudtaiga holbo sulbeiteige yu geh gev heden jil~n omno tagnul~nhan gipsdsen garan dotro gar buu nugad orohod ilruulj chadagui shu de medleg ur chadvar dutuu dan shahani humus bdg ynz burin mergjiltei~mal~n emch,suvilagch gd l ....
Баяр хүргэж, амжилт хүсье.