Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн албан хаагчийг тээврийн хэрэгслээр дайрч гэмтээн зугтсан этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, "Майхан толгой" орчмоос баривчлав.
Тодруулбал өчигдөр буюу энэ сарын 15-ны өдрийн 11.30 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн алба хаагч тус дүүргийн "Япон цогцолбор"-ын орчимд "Тоёота-Прадо" маркын автомашиныг зогсоон шалгахад залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт Т.Лундаа нар явж байв. Тэднийг саатуулахаар шаардлага тавих үед алба хаагчийг тээврийн хэрэгслээр чирч унаган, зугтсан хэрэг гарсан.
Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийн ажиллагааг үргэлжлүүлсэн. Эрэн хайх ажиллагааг шуурхай явуулан оройн 22.30 цагт Т.Лундааг, 23.25 цагт Б.Энхбаярыг тус тус баривчлан саатуулав.
Б.Энхбаяр гэгч нь залилангийн их хэмжээний хохиролтой хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж.
Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй байна.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Ene muuhai humuusig hatuu shiitgevel taarna.
ОЛОН УДАА ШОРОНД ОРСОН ХҮН АЛСАН ХҮНИЙГ ӨРСӨӨД НУХСАН ХҮНД ЯЛ ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ЯАДАГ ЮМ.ЭРҮҮГИЙНХЭН ДАВАРЛАА
Ан-н гамингуудын энхрийлэн дууддагаар эби гэгчийн эрх хүүхдүүд дураараа дургиж байна даа. Ямар учиртай юм бүү мэд эрүүгийнхэнд л их хайртай хүн дээ.
МАН-ын дархлагдсан баригдаггүй хулгайчуудтай барьцаад яваад байх юм.Болохгүй шдээ.
Зугтаж яваад онхолдсон гээд устгаач новшнуудыг
манай цагдаа үнэхээр сайн.Цаашид гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй байдлыг таслан зогсоолоо. Баярллаа. Замын цагдаагийн бие сайжрана аа.
Энгийн ардад ноцтой гэмтэл учруулсан этгээдуудийг ингэж олдог болоосой, баячуудын барлаг цагдаа нар.
Гэмт хэрэг үйлдэж шорон оронгоор орсон хүмүүс засрана гэдэг хэзээ ч байдаггүй зүйл. Манайд болохоор төдөн удаа хүнд гэмт хэрэгт холбогдож байсан, өдөн удаа оргож зайлж байсан, тийм тийм хүнийг зодож нүдэж байсан гээд л цол гуншинг нь дуудаж , сайшааж байгаа юм шиг зарлаж, бичнэ. Эрлэгдорж новшийн энэ зэрэлэгүүдийг төрийн хүнд нударгаар төрөл аилжуулж байх хэрэгтэй. Үхсэний хохь, алсаны зол гэсэн байдлаар л өнөөгийн төр ажиллаж байна. Даанч ийм төр, засаг байх гэж. Харамсаад харамсаад барахгүй хачин үе бий болж.
iim gemt heregtengyydeer niigem dyyreh yostoi yu?Darga nar aa!!!hyn hyneen alsaar baih yy?Hynleg niigem alga bolloo!!!chaazuiin yalaan ergyylen tataya?Mongol sig yhamsar doroi oron chaaziin yal heregtei baina!egel ardyyd alyylaad yaltan yal zabsan syyj baih yy?....
naizuugaa khunuusun uuruu eruugiin khulgaich . khuzuugui uhej baihdaa taarsan novsh , ter khurts bas
Алах хэрэгтэй новшнуудыг даан ч яав дах хайран залуу
"Оргож яваад ширүүн эсэргүйцэл үзүүлсэн тул" буудчих аа.