sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдийн автомашинд чирэгдэж дайруулсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагч таалал төгслөө.
Хэргийг тодруулбал, өчигдөр өдрийн 11.30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, тээврийн хэрэгслээр дайрч зугтсан хоёр этгээдийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан оройн 22 цагт "Майхан толгой" орчмоос баривчилсан.
Халдлагад өртсөн албан хаагч тархины суурь яс гэмтсэний улмаас ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар өнөөдөр өдрийн 14 цагийн орчим нас барав.
Хэргийг үйлдсэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасны дагуу "Ажил үүрэгтэй нь холбогдуулан хүнийг алахыг завдсан"  үндэслэлээр хэрэг үүсгэн  шалгаж байна.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг