Хуурамч шатахууны асуудал өчигдөр Төрийн ордонд яригдав.
Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр АМГТГ-ын дарга Б.Хэрлэн “Дотоодод хуурамч шатахууны үйлдвэрлэж байгаа эсэх асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулан ажилласан. Энд хоёр асуудал яригддаг. Хилийн гадна боловсруулсан хуурамч шатахуун орж ирдэг гэсэн яриа бий. Шалгалтаар ийм төрлийн зөрчил илрээгүй. Харин дагалдах бүтээгдэхүүнүүдийг оруулж ирээд, энд холилт хийх замаар шатахуун хийсэн асуудал гарсан. Дээж авч шинжлэхэд стандартын бус байдал илэрсэн нь үнэн. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ УУХҮЯ-нд хүргүүлсэн” гэсэн юм. Олны үг ортой гэж хуурамч шатахуун манай зах зээлд эргэлдэж байгаа нь ийнхүү албаны хүний үгээр баталгаажлаа.
Энэ асуудал өнгөрсөн хугацаанд нэлээд яригддаг байсан ч “барьж авч” чаддаггүй байлаа. Өндөр татвартай автобензин оруулж ирэхийн оронд татваргүй нэмэлт бүтээгдэхүүнээр шатахуун “найруулах”, “нэрэх” нь компаниудад ашиг орлоготой бизнес болчхоод байгаа тухай өмнө нь нэг бус удаа ярьж байсан. Харин энэ удаа албаныхан шалгалтаар илрүүлээд холбогдох дүгнэлтээ хүргүүлсэн гэлээ.
Шатах тос, тосолгооны материал буюу завсрын бүтээгдэхүүн Монгол Улсын хилээр татваргүй орж ирдэг. Өнгөрсөн оны статистик дүнг харахад керосин 74,800 тонн, хийн конденсатын нэрмэл 9,003 тонн, дистиллят 11,048 тонн оруулж ирсэн байна. Энэ түүхий эдийг хаана, ямар зорилгоор ашиглаж байгаа нь тодорхойгүй юм.
Эдгээр бүтээгдэхүүнийг зэс угааж, боловсруулахад ашигладаг ч хувь хэмжээ нь өчүүхэн бага гэдгийг албаныхан хэлж байна. Тэгвэл дээрх материалаар хуурамч шатахуун үйлдвэрлэж байна гэсэн хардлага бий. Энэ нь бараг батлагдчихлаа. Энэхүү хуурамч шатахууныг хэрэглэгчид авч, машин нь эвдрэл гэмтэлтэй болж өнөөг хүрсэн ойлгомжтой байна.
Өмнө нь Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийж, Монгол Улсын зах зээлд хуурамч шатахуун худалдаалах болсон талаар мэдээлж байв. Тэд нийслэлийн Багахангай дүүрэгт байрладаг “Трафигура” компани хуурамч шатахуун үйлдвэрлэж байгааг зарлаж байсан. Гэсэн ч МХЕГ-аас энэ мэдээллийг үгүйсгэсэн байдаг. АМГТГ-аас одоогоор ямар компани шатахуун хуурамчаар үйлдвэрлэж борлуулж байсныг зарлаагүй ч удахгүй энэ асуудал шийдэлд хүрнэ гэдэгт найдаж байна.
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
МХЕГазрын хүмүүст хариуцлага тооц . Авлигалтай тэмцэх газар шалгаж иргэдэд мэдээллэх хэрэгтэй
Би бүр гайхаад байгаа юм. 30000-д хийчхээд бараг л 7 хоног 200-д км явчихдаг байсан. Гэтэл хамгийн сүүлд МТ-С хийсэн А-92-г 30000-д хийлгэхэд хоног гаран дөнгөж 50 км яваад шар гэрэл асчихсан. Энэ нэг л биш ээ. Ингээд л байж байг уу.
Би бүр гайхаад байгаа юм. 30000-д хийчхээд бараг л 7 хоног 200-д км явчихдаг байсан. Гэтэл хамгийн сүүлд МТ-С хийсэн А-92-г 30000-д хийлгэхэд хоног гаран дөнгөж 50 км яваад шар гэрэл асчихсан. Энэ нэг л биш ээ. Ингээд л байж байг уу.
Сүүлийн 6 сарын хугацаанд бүх авто сашинаас арймаар муухай үнэртэй угаар гараад байдаг болсон.Энэ нь хуурамч шатахуунтай болбоотой байх гэж бодож байна.
УУХҮЯ*д хүргүүлээд байхад сайд мэдсэн л байгаа яагаад одоо болтол зарлаад үйл ажиллагааг нь зогоохгүй байгааг Д,Сумъяабазар тайлбар хий.Ингээд удаад байхаар улам их хохирол гарна,Тэр компани хаагдахаа мэдээд улам муу шатахуун өгч байгаа,Зарлахгүй бол өөрөө огцрох хэрэгтэй шүү,
Ямар компаниуд хуурамч шатахуун худалдаад байгааг УУҮЯ-аас зарлах хэрэгтэй шүү, Сумяабазар сайд аа!!!
Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг амлалтыг биелүүлэх чадвар. 5000-аас 10 сая хүртэл 72 цагийн дотор найдвартай, хурдан зээл олгодог евро 2%, 1 жил 30 жилийн хугацаатай эргэн төлөлтийн хугацаа Хүссэн тооноос хамааран Надтай холбоо барина уу надтай хамт бүх зээлийн хүсэлтийг миний мэйлд өгөх болно и-мэйл: matildalecoustre@gmail.com
ХЭДЭН АРД ИРГЭД МАШИН ТЭРЭГ ТЕХНИКЭЭ ЭВДЭЖ БАЙГАА БОЛ МАШ УДААН АЖИЛЛАЖ БАЙНА ХОГЫН ШААРНУУД МАНАН ХУ ЖАА ЛУЙВАРЧИД
яахлээрээ татваргүй орж ирдэг юм? бүр бүгдийг нь бэлдсэн байна шд. Одоо татвараа авахадболох бишүү. найруулаад найруулаадбинзенээс үнэтэй тусч байхадболийшд