УИХ-ын гишүүд ЖДҮХС-г цөлмөжээ. Тэд тус сангаас тэрбум тэрбумаар нь “зээл” авсан юм. Зээл авсан гишүүдийн тоо дахиад ч нэмэгдэнэ гэж эх сурвалж хэлж байна.
Тэдгээр гишүүдийн толгойлогч нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг. “Тээвэр ачлал” ХХК-иараа 1.4 тэрбум төгрөг авсан байгаа юм. Уг нь Б.Батзориг ЖДҮХС-г ингэж цөлмөх биш сангийн зээлийг авах ёстой эзэнд хүргэх үүрэгтэй төрийн төлөөлөгч юм. Хоточ банхар шиг л харж хандах ёстой хүн.
Гэтэл мань эр ЖДҮХС-гийн хөрөнгийг өөртөө, бас намынхаа гишүүдэд хуваагаад, ёстой нэг тараах шиг болсон байна. Тэгээд бас болоогүй ээ, энэ мэдээлэл анх цацагдсаны маргааш телевизээр “Энэ компани надад хамаагүй” гэж улайх ч үгүй, сайхан тууж байв. Харамсалтай нь хэвлэлүүд, эх сурвалжууд Б.Батзориг сайд ба “Тээвэр ачлал” ХХК-ийн харилцаа хамаарлыг баримт нотолгоотой дэлгэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр “Тээвэр ачлал” ХХК-ийн ТУЗ-ын дарга нь Б.Батзоригийн эхнэр Л.Отгонжаргал гэж байна. Бас ТУЗ-д нь Б.Батзоригийн хүү Тэмүүлэн байдаг. Батзоригийн Тэмүүлэн нь Сүхбаатар дүүрэгт байрлах “Ти Би групп”-ийн гүйцэтгэх захиралаар ажилладаг. Харин “Ти Би” группын 30 хувийг Б.Батзориг сайд эзэмшдэг гээд сайд, компани хоёрын хамаарлыг удам судраар нь гаргаад иржээ.
Надад бас нэг нотолгоо байна. Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд 1.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн иргэд, 2.0 сая төгрөгөөс дээш хандив өгсөн хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг гаргасан байна.
Тэнд “…УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Батжаргалын Батзоригт “Тээвэр ачлал “ХХК-иас 5 832 000 /таван сая найман зуун гучин хоёр мянга/ төгрөг хандивласан” гэжээ. Бас өмнө нь Б.Батзоригийг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхад Тамгын газрынх нь дарга байсан, “Тээвэр ачлал” ХХК-ийн захирал Д.Баатарням сонгуульд нь хандив болгож 1.0 сая төгрөг өгсөн тухай Үндэсний аудитын газар жагсаалтдаа бичсэн байна.
Ер нь бол ингэж ЖДҮХС-гийн хөрөнгийг сайд, сангийн захирал, бас бус нэр бүхий албан тушаалтнууд мэдэж зарцуулдгийг зогсоох шаардлагатай нь эндээс харагдаж байгаа юм. Энэ сангийн хөрөнгө буруу зарцуулагдаад байна гэдгийг Үндэсний аудитын газраас өмнө нь анхааруулж байжээ.
Тодруулбал, ЖДҮХС-гийн захирлын 2016 оны арванхоёрдугаар сарын А/18 дугаар тушаалаар зээлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн барьцааны хөрөнгийг үнэлэх “Үнэлгээний аргачлал”-ыг баталсан байгаа юм. Ингэхдээ ямар эрх зүйн актанд үндэслэсэн нь тодорхойгүйгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээлийн дүнгээс доогуур үнээр, зарим хөрөнгийг УБЕГ-аар баталгаажуулалгүйгээр, тэр ч бүү хэл барьцааны гэрээгүй байхгүй байсан байна. Төслийг сонгон шалгаруулахдаа тавигдах шаардлагыг хангаагүй, баримт дутуу зэрэг оролцогчийг шалгаруулдаг. Ингэж балиартуулж байгаад сонгон шалгаруулалт хийдэг нь тодорхой харагдаж байгаа юм.
Энэ асуудлыг Үндэсний аудитын газраас ЖДҮХС-гийн 2017 оны санхүүгийн тайлан, тодруулгад аудит хийх үеэр илрүүлжээ. Үүнээс ч ноцтой олон баримт факт илэрсэн байна. Тиймээс 2017 онд аудит хийлгэсэн Монгол төрийн бүх байгууллагаас Сөрөг санал дүгнэлтийг гаргуулсан хоёрхон газрын нэгээр ЖДҮХС тодорсон байгаа юм.
Зөвхөн энэ аудитаар ХХААХҮ-ийн сайд нь Засгийн газрын тогтоолыг зөрчиж, 2016 оны арванхоёрдугаар сарын А/62 дугаар тушаал гаргаад батлагдсан төсвийн эх үүсвэрээс олгож, санхүүжилтийг 4.615.4 сая төгрөгөөр илүү зарцуулсан нь илэрчээ.
Бас зээл болон хүүгийн 7.024.3 сая төгрөгийн үлдэгдэлд тооцоо нийлээгүй. Хугацаа нь хэтэрсэн 22 зээлдэгчийн 274.024.7 сая төгрөгийн авлагыг барагдуулах талаар хуулийн байгууллагаар шийдүүлээгүй. 32 зээлдэгчийн 984.0 сая төгрөгийн зээлийн авлага, 205.0 сая төгрөгийн зээлийн хүүгийн авлагыг тусгаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Мөн 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн НШШГ-ын санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн төлбөрт шилжүүлэн өгөх саналын дагуу “Эн Ви Си” ХХК-иас хураагдсан 601.0 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг зээлийн авлагад тооцож олгохоор шийдвэрлэснийг хүлээн авч, хөрөнгийг тус сангийн хөрөнгөд бүртгээгүй байжээ.
“Их Модун” ХХК нь 2013 онд 620.0 сая төгрөгийн зээл авснаа төлөөгүй байхад нь 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосон. Одоо тэр нь хуулийн байгууллагаар шийдэгдэхээр явж байгаа.
“Их буянт цагаан эсгий” хоршоо болон иргэн Д.Од-Эрдэнэ нарын 7.2 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй байтал авлагыг барагдуулснаар тайланд тусгасан байна. Энэ мэтээр Монгол Улсын олон хууль тогтоомжийг зөрчсөн ноцтой зүйлүүд илэрсэн байгаа юм.
Яг одоо Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэж байна. Төслийг боловсруулсан хүмүүс “…Энэ хуулийг баталбал УИХ-ын гишүүд, албан тушаалтнууд зээл авдаггүй болно” гэсэн PR хийж байгаа. Энэ эргэлзээтэй. Тусдаа агентлаг болговол бас нэг даргын ойрын нөхөр очно. Нөгөөх нь нөгөө даргынхаа хүслийг биелүүлдэг алтан загас шиг ЖДҮХС-гийн хөрөнгийг тарааж алдана. Чонын амнаас аваад барын аманд өгнө гэсэн үг. Харин зарим гишүүний санал болгоод байгаа арилжааны банкуудаар тараая гэдэг бол харин зөв гаргалгаа байж мэднэ. Банкныхан бол хүний өөрийн мөнгийг зүгээр тавиад туучихна гэж байхгүй. Зээл хүсэгчийн үсний ширхэг бүрийг тоолох шахаж байж хэдэн төгрөгөө өгдөг хүмүүс шүү дээ. Энэ талаар эрхэм гишүүд бодох биз ээ.
Эцэст нь хэлэхэд, сайд Б.Батзориг ЖДҮХС-гийн хөрөнгөөр тоглосон байна. Зээл авсан гишүүд ч ялгаагүй. Тиймээс эрүүгийн биш юм гэхэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг.
Ер нь бол Б.Батзоригийн өдүүлсэн энэ асуудал явсаар Засгийн газрыг нь дэнжигнүүлэх хэмжээнд хүрч байгаа мэдээлэл байна шүү.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
bulai umaa
alnii vs gej ene dee
Нохой юм да..
harah tsarainii hylgaich bainshdee. Shuud duujil.
Ехлеед еруугийнх, Их Хурлаас гаргаад Еруугийн зуйл анги байна шуу дее.
ард иргэд итгэл хулээлгэн сонгосн УИХын гишуун маань ингэж ЖДУйлдвэр хогжуклэх зээл авч байгаа нь зов байхаа буух эзэн буцах замтай найдвартай эд нар минь хогжуклэнэ гэж морицн хотолборт нь байгаа
Банхарын хөшөө босгоод Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг гарахаа больсон гэж тэнэгтдэг ийм нохойг гишүүнээр сонгодог Баянзүрхчүүд мөн ч тэнэг бна, мөн энэ гөлөгийг сайд болгодог нь Хүкийн том алдаа. Содбаатар гэдэг шуналтныг энэ банхарын хамт огцоруулах хэрэгтэй.
Зүгээр л амьдралаас тасарчихсан нь тэр.Монголчуудыг 20 жилийн өмнөхөөр хэмждэг нь Ми овогт уяач,бөх Батэрдэнэ, Орос Женко гээд бараг бүгд юм биш үү!
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Батзориг, Т.Солтан, Н.Учрал, Ж.Энхбаяр, Я. Содбаатар нар гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж чөлөөлөгдөх өргөдлөө өгөх нь шударга ёсонд нийцнэ. Я.Содбаатар, Б.Батзориг 2-ыг сайдаас нь огцруулж чадахгүй бол ухна хүрэлсүх өөрөө огцор! Дээрээс нь оркуудын бөөс жанхуу амлалтаа мурисан тул огцор!
Хогын хогжируу Увсын ухаангуй хэлгий долгой хулгайчуудыг Халх монголын нутгаас хеех цаг болждээ. Овоо хэдэн хоолны сав Хорны улдэгдэлууд Хуцияо нартаагаа гадагшлах байх. Ялангуяа Овег дээдэс ээ ул мэдэгч Баянмунаг мэтийн бекегцеруудэд хамаатай шуу.
Ал хошногоны нүх шиг болж өмхийрсэн Ардын намын төр.
За байз.ЖД-н зээл өөртөө хуваарилсан дагз Эрдэнэбатаас эхлээд одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчид Ардчилагчид биз дээ!
Nohoig zailuulaachee!
ХОВДЫХОН ХОВДОГ, УВСЫХАН УВАЙГҮЙ ГЭДЭГ МӨН Ч ИХ БАТЛАГДАХ ЮМ ДАА
Монголчуудыг нутаг нуга угсаа гарлаар нэр хоч өгөн доромжилж хагалж амьдарсан "Төв Халх" золбин архичин Мөнхбат нэг Монгол үндэстнийг үгүйсгээд нурааж чадаагүй! Ми овогтын Хүрээ тойрсон дагалдагчид Монголд ганцаараа жалга довны нацистууд байдаг нь ч учиртай. Учир нь алга дарам энүүхэн хавтгайд эртнээсээ бие биендээ дургүй тангад лам,ногоочин хужаа,местный оросууд холилдож амьдарч байснаас удмаа нуусан Ми овогтууд бие биенийгээ доромжилж тэгснээрээ өөрсдийгөө магтан амьдрах хэвшилтэй болчихсон гэж ойлгож болно.Яс үндэс ярьдаг нь өөрсдөө их төлөв янз бүрийн удам угсаатнууд байдаг гэдэг нь хотжих явц Улаанбаатарт өрнөж эхэлсэн аль 60-д оноос Монголчуудад бол ойлгомжтой болчихсон л доо.Гэвч Зөвлөлт Оросын колонид үүнийг ил ярьдаггүй л байсан юм.Жалга дов угсаа гарлаараа хэрэлдэж,бие биенийгээ заналт дайсан Хужаа гэж хараах нь бараг эх орончид тооцогддог байлаа шүү дээ.Энэ үе одоо дууссан.
Сонгосон хумуусээ муулаад яах вэ. Ирэх жилийн тосовт гишууд маань тойргийн монго суулгаж авсан болохоор дахиж ядуусын сагийн монгийг дээрэмдэж доошоо орохгуй байхаа
Гишууд маань 16,17, 18 онуудын тосовт тойргийн монго суулгуулж чадаагуй болохоор Сангийн монгийг хувааж авсан байх. Энэ монгийг ломбарданд 3 жил хуулээд олсон монгоо 2020 оны сонгуулиар сонгогч та бухэнд тараана шуу дээ. Тайван амгалан байцгаа
өнөө цагийн лидерүүд чинь тэр цагийн хөрөнгөтөн гэсэн үг. тийм учир эдний идэж уух шунал хэзээ ч барагдахгүй. Монголын бүх баялаг, бизнесийг 76 гишүүд буюу лидер гэж байгаа хүмүүс эзэмшиж байгаа.харина ард түмэнийг өрийн хүүгээр боол болгосон байгаа . энэ нь ардчиллын мөн чанар юм.үүнийг худал хоосон ярьж ард олны толгойг ирүүлж ,ард олноос нууж байдаг.үүнийг монголчууд бидний сүүлчийн 30 жил баталж өгч байна.
өнөө цагийн лидерүүд чинь тэр цагийн хөрөнгөтөн гэсэн үг. тийм учир эдний идэж уух шунал хэзээ ч барагдахгүй. Монголын бүх баялаг, бизнесийг 76 гишүүд буюу лидер гэж байгаа хүмүүс эзэмшиж байгаа.харина ард түмэнийг өрийн хүүгээр боол болгосон байгаа . энэ нь ардчиллын мөн чанар юм.үүнийг худал хоосон ярьж ард олны толгойг ирүүлж ,ард олноос нууж байдаг.үүнийг монголчууд бидний сүүлчийн 30 жил баталж өгч байна.
МАН гуайн үнэн төрх ийм байхад эргүүнүүд дэмжээд байдгийг үнэндээ ойлгохгүй юм.Бузартай новшнууд.Авилга хээл хахуулын үүр уурхай.Том жижиггүй идэж уухын донтонгууд.
Boldog yum nom juramiinhaa daguu l bolson baina. Uund gaihaad baih yu bna. Mongolchuud medseer baij iim hulgaichuudiig songodog n uneheer teneg yum.
Уг нь хулгай илэрээд л байх шиг...шийтгэл нь байхгүй юм да
Bid iim khulgaich narig tord gargaj bgaa biz dee. Ednii bish bidnii buruu baikhaa
ЦАЙРСАН ЛУЙВАРЧИН БАЙНА ДА. БАТЗОРИГ 4 НОХЙНЫ ХӨШӨӨ ТЭРБУМААР ХИЙЖ БАЙСАН ХҮН ШҮҮ ДЭ . АРАЙ ДЭНДЭЭД БАЙНА ..
Terbumuin unetei 4 noxoi shuu !!!Arai l denduu doromjilj baigaan bish uu?Shuud l buudchixmaar amitsn um daa!!!
Banhar batzorig chin MAN~nha uurin hogshchul~nd orod guril budaa 100.0 myngan togrog taraj bsn 2015/12/26 nd manaid tuslah n guril budag n barirsan hamt orj irj bsn .Shine jil~r nam~nha uur~n ailuudar orj yvna gd tgd dugtuind 100.0 tog hitsene ogson.Ireh songulid uzne demjeerei gd bsn harin bi songuuliar AN~daa sanal ogson
Mon baynzurh duureg~n ahmad~dig Ulan~ude Baigali dalai~r ayluuldag.Nogoo hogshchud n amrah bish bur ydargaand orchod irdeg.Argaggui shu de 50 huntei avtobusand 60~70~r chihed yvahr nastai ulsuud shahtsaldad sulde sudla bulaldaj zodoldod negige chad hilgej bsn shu de ...
Mon baynzurh duureg~n ahmad~dig Ulan~ude Baigali dalai~r ayluuldag.Nogoo hogshchud n amrah bish bur ydargaand orchod irdeg.Argaggui shu de 50 huntei avtobusand 60~70~r chihed yvahr nastai ulsuud shahtsaldad sulde sudla bulaldaj zodoldod negige chad hilgej bsn shu de ...
Mon baynzurh duureg~n ahmad~dig Ulan~ude Baigali dalai~r ayluuldag.Nogoo hogshchud n amrah bish bur ydargaand orchod irdeg.Argaggui shu de 50 huntei avtobusand 60~70~r chihed yvahr nastai ulsuud shahtsaldad sulde sudla bulaldaj zodoldod negige chad hilgej bsn shu de ...
Mon baynzurh duureg~n ahmad~dig Ulan~ude Baigali dalai~r ayluuldag.Nogoo hogshchud n amrah bish bur ydargaand orchod irdeg.Argaggui shu de 50 huntei avtobusand 60~70~r chihed yvahr nastai ulsuud shahtsaldad sulde sudla bulaldaj zodoldod negige chad hilgej bsn shu de ...
Баавар та сэтгэгдэл бичих хэсгийг нь хасаж бичихээ болио чамайг би муу хэлмээр бна тэй хөөе
Бугд мэддэг мертее Хэн ч уунийг гаргах дургуй терт улстай шуудээ бид. Хохь нь гэхээс.
Монголчуудаа босоочээ, тэмцээчээ. Яаж ийм хүлцэнгүй дорой, арчаагүй ХУЛЧГАР байж чадаж бнаа. . . . . . . . Босож тэмцэж чадахгүй л дэээ. Хохь чинь за. Гөлөгнүүд минь!!!!!!!!!
Монголчуудаа босоочээ, тэмцээчээ. Яаж ийм хүлцэнгүй дорой, арчаагүй ХУЛЧГАР байж чадаж бнаа. . . . . . . . Босож тэмцэж чадахгүй л дэээ. Хохь чинь за. Гөлөгнүүд минь!!!!!!!!!
Монголчуудаа босоочээ, тэмцээчээ. Яаж ийм хүлцэнгүй дорой, арчаагүй ХУЛЧГАР байж чадаж бнаа. . . . . . . . Босож тэмцэж чадахгүй л дэээ. Хохь чинь за. Гөлөгнүүд минь!!!!!!!!!
Монголчуудаа босоочээ, тэмцээчээ. Яаж ийм хүлцэнгүй дорой, арчаагүй ХУЛЧГАР байж чадаж бнаа. . . . . . . . Босож тэмцэж чадахгүй л дэээ. Хохь чинь за. Гөлөгнүүд минь!!!!!!!!!
Ингэхэд Увсын нэртэй Дервед,Баяд энэ тэруудийн удаи угсгааг жаахан туухчлэн бичэх залуус байна уу. Тэд дандаа л эх орон ард тумэндээ гай тотгор болж ирсэн увайгуй ноходууд байсан шиг байгаа юм. Узэж умшиж судалсанаар тэр шуудээ. Ямартаа ч туухэн зохиол бутээлуудэд тэд л урваж шарваж хаяагаа хадарч хамаг монголыг уймуулж ирсэн нь батлагддаг юмаа. Одоо ч сайхан болж. Бугд маанаг хэруулч хэм хэмжээгээ мэдэхээ байчихаж. Тэгээд ч хэн юу дуртайгаа хэлж чалчидаг зовлонт золбингуудын нийгэмд оржээ.
banhar bj bgaa in iim hulgach said hiiheer yaj salbar hogjih be hontsiin setgeltei hulgaich nar
Ийм л хулгайч нарыг сонгож байдаг ээ дээ мөн гэнэн хүмүүс дээ бид.
Батзориг ашиг сонирхлын зөрчилтэй юм байна. Баримттай юм байна. Одоо АТГ яах бол??? Сонин байна.