Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/784 тоот захирамжаар ЗДТГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Гаалийн газар, Эрүүл мэндийн газар хамтарсан ажлын хэсэг аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, үйлдвэрт савласан эмийг эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд жижиглэнгээр савлаж худалдан борлуулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
Зөрчил гаргасан найман аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчилтэй 90 төрлийн хоёр сая гаруй төгрөгний эм бэлдмэлийг хурааж, устгуулжээ.
Сэтгэгдэл0
У.Хүрэлсүхийн танхимын Б.Батзориг, Я.Содбаатар хэмээх хоёр сайд, Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Болорчулуун, Ж.Энхбаяр, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар зэрэг зээлдэгчээс эхэлсэн дээрх сангаас мөнгө авсан төрийн өндөр албан тушаалтнуудын дуулиан үргэлжилсээр байгаа. Тэдний араас улсын ерөнхий прокурорын орлогч, цагдаагийн бэлтгэл хурандаа Б.Амгаланбаатарын “Цагаан согоот”, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын “Хос эрхэс”, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хамаарал бүхий “Ред стар клуб”, 128 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх компани болон банктай УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Доктор МЭИК” компани дээрх сангаас зээл авсан нь тодорхой болоод байгаа. Олонд ил болоогүй ч УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө, найз нөхдийнхөө аж ахуйн нэгжид тус сангаас тодорхой хэмжээний зээл авч өгсөн баримт бий гэдгийг эх сурвалжууд хэлж буй юм.