sonin.mn
ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр ирүүлжээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас өөртөө болон Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад  их хэмжээний зээл олгосон нь ил болсон билээ.
Уг саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой  учир УИХ дахь МАН-ын бүлэг хуралдан шийдвэрлэх ёстой юм байна.
 
Э.Мягмар