Сэтгүүлч миний өмнө “Цайдам ургац” ХХК-ийн зээлийн баримт байна. Баримт дээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн үзэглэсэн А-125 дугаар тушаалаар тус компанид ЖДҮХС-гаас 200 сая төгрөгийн зээл олгожээ. Тус компанийн захирал нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн хүргэн аж. Тодруулж хэлбэл, МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өөрийн хамаарал бүхий хоёр компаниар дамжуулан нийт 1.65 тэрбум төгрөгийн зээлийн баримтын нэгээхэн хэсэг нь энэ.
Өмнө нь тэрбээр өөрийнхөө сонгуулийн Ерөнхий менежерээр ажиллаж байсан Г.Ганболдод “Дархан Эрдэнэ Мах комбинат” ХХК-нд ЖДҮХС-гаас 900 сая төгрөгийг авч өгсөн. Үүгээр ч зогсохгүй Г.Ганболдыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар нь томилуулан ажиллуулж байна. Г.Ганболд нь түүний итгэлтэй хүний нэг төдийгүй эрхэм гишүүний энд тэнд нуусан хаасан мөнгө, ухаж байгаа орд газар гээд бүхий л мэдээллийг өөртэйгөө хамт авч явдаг гэх. Өнөөдөр бүлэглэлийн мафийн сүлжээ найз нөхөд, ах дүү амраг садан, хүргэн охины мэдэлд ийнхүү хууль бусаар шилжжээ. Д.Хаянхярваагийн өөр нэг итгэлтэй хүний нэг бол Дархан- Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Эрдэнэсүхийн ах Г.Эрдэнэбулганы нэр дээр байгуулсан “Сонголон Хайрхан” ХХК 750 сая төгрөгийг мөн л ЖДҮХС-гаас авсан.
“Сонголон Хайрхан” ХХК-д түүний оролцоо нөлөөлөл их гэдгийг Дарханыхан андахгүй. Ёстой нээрээ хэлэхгүй л байгаа болохоос Д.Хаянхярваа дарга биднийгээ мөн ч их хуурсан даа гэх хүн Дарханд олон бий. Энэ талаар Дархан- Уул аймгийн иргэд хэлэхдээ, “УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Дархан- Уул аймгийн сонгогчдын толгойг өнөөдрийг хүртэл их эргүүлсээн. Та нар ирээд хар л даа. Дарханы Залуучуудын театрын төв талбайн хойд талын ногоон байгууламжийг 4-5 жилийн өмнө Д.Хаянхярваа дарга өөрийн эзэмшлийн “Газар өгөөж” компани дээрээ аваад ЖДҮ-гээс зээл авсан гэж яригдаад байгаа “Сонголон Хайрхан” компанидаа 350 сая төгрөгөөр зарсан гэдэг. Одоо энэ байгууламж нь ямар ч хэрэгцээгүй зүйл болсон гэж харагддаг. Дархан- Уул аймгийн өнгөтэй өөдтэй бүхэн энэ эрхмийн гараар ордог хэдий ч түүнд өнөөдрийг хүртэл нам нь ч хууль хяналтынхан одоог хүртэл хариуцлага тооцохгүй байгаа нь сонирхол татахуйц. Яагаад түүнтэй холбоотой хууль бус үйл ажиллагаа гарсаар байхад тэрбээр цаг үргэлж худал ярьж, сонгогчдын толгойг эргүүлдэг юм бол.
Тэрбээр хамгийн сүүлд ЖДҮ-ийн талаар мэдээлэл хийхдээ, “Би ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан асуудалтай холбогдоод байгаа Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, уг зээлийг ББСБ, ХЗХ-доор дамжуулан иргэдэд өндөр хүүтэй зээлсэн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулах шаардлагатай гэсэн шаардлага тавьсан. Мөн МАН-аас томилогдсон улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож Удирдах зөвлөлийн гишүүд болон намын Ерөнхий нарийн бичгийн даргыг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэсэн шаардлагыг МАН-ын дарга болон УИХ-ын даргад хүргүүлсэн. Мөн ЖДҮХС-гаас зээл авсан хүмүүсийг чи хамгаалахгүй байна. Энэ асуудалд гишүүд холбогдсон нь чамд хамааралтай гэсэн үндэслэл хэлсэн.
Энэ хоёр үндэслэлээр намайг бүлгийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм. Төрийн үйл хэргийг хоёргүй сэтгэлээр үргэлжлүүлэх ёстой эрхэм гишүүн ийм хоёр үзүүртэй зүү шиг зүйл ярьж болохгүй ээ. Д.Хаянхярваа гишүүн өөрийнхөө хүргэн, охин хоёртоо авч өгсөн 200 саяын зээлээ хаанаа нуухаар ийнхүү жүжиг тоглоно вэ. Бусад нь 950 сая төгрөгийг авсан байхад миний охин, хүргэн яагаад болохгүй гэж булзах ч хэрэггүй. 200 сая гэдэг бол зургаан айлын орон сууцны мөнгө юм. Төрийн мөнгөөр хөлждөг, төрөөс төрсөн тэрбумтанд хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл боломж нь хэзээ бүрдэх вэ. Хэлж өгөөч МАН-ынхаан.
Н.Баяр
Сэтгэгдэл0
Хонгорын ард түмнийг хотлоор нь хордуулчихаад шударга ёс яриад байх нь энэ Хаянаа хэмээх хярваст үнэндээ зохихгүй юм. Бас албан тушаал, эрх мэдлээ ашиглан сонгуулийн үеэр хувьцааны мөнгө тараасан. Хамгийн ёс зүйгүй хогийн хулгайч гэнэт шударга дүрд тоглож гэнэ.
Хөгийн муу мөндөл боодог болохнээ
Хонгорын ард түмнийг хотлоор нь хордуулчихаад шударга ёс яриад байх нь энэ Хаянаа хэмээх хярваст үнэндээ зохихгүй юм. Бас албан тушаал, эрх мэдлээ ашиглан сонгуулийн үеэр хувьцааны мөнгө тараасан. Хамгийн ёс зүйгүй хогийн хулгайч гэнэт шударга дүрд тоглож гэнэ.
ganbold yaaj yavaad ter tom uildveriin ezen bolchihov gej bodood bsn,gishuunii yum bsiin bn
Нэг л хүн ийм худлаа юм тараагаад байна даа яг адилхан үр үсэгтэй шал буруу мэдээлэлтэй, бодвол топор биз
Зөв. Луйвар бүхнийг ил тодоор гаргаж ирж байгаа сэтгүүлч, идэвхтэн бичигч нартаа амжилт хүсье. Та нарыг ард түмэн дэмжинэ. Энэ том тэмцлийн эхлэл шүү. Битгий шантраарай.
Зөв. Луйвар бүхнийг ил тодоор гаргаж ирж байгаа сэтгүүлч, идэвхтэн бичигч нартаа амжилт хүсье. Та нарыг ард түмэн дэмжинэ. Энэ том тэмцлийн эхлэл шүү. Битгий шантраарай.
Зөв. Луйвар бүхнийг ил тодоор гаргаж ирж байгаа сэтгүүлч, идэвхтэн бичигч нартаа амжилт хүсье. Та нарыг ард түмэн дэмжинэ. Энэ том тэмцлийн эхлэл шүү. Битгий шантраарай.
hen ch harsan evluuleg geheer yum bna . er ni bugdeeree zailaach.
Хаянхярваа гэдэг хүн авсан зээлээ төлөөд хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
МАНАНгийн сонгодог төлөөлгч юм байна. Энхболд, Хаянхярваа 2-ын талд АН-ыхан орвол МАНАНгийн гишүүд гэдгээ баталгаажууллаа л гэсэн үг дээ
Хаянхярваа харваас зальт этгээд.
Хав нохой бие жижиг мөч богино байх тусмаа ууртай ярдаг байдаг.Данжаад хүний тэжээж таргалуулсан хав нохой монгол хүнд бүр ч их өстэй байдаг.
За одоо явчих даа
Bugd adilhan, tolgoig n yavah heregtei! Tsaazyn yalyg sergeeyee! !!
Хаянхярваа их муухай худалч шударга бус хүн дээ.
Шударга бус ,луйварчин хордуулагч,худалч ,шунахай Хаянхярваа гэгч энэ хүн Монголд гай чирсээр байхад сонгогчид нь нэг өдрийн хоолны мөнгөөр худалдагдан сонгоод байдгаа одоо болих байлгүй дээ. Харж,сонсч,үзээ бизээ.
Ойлгомжтой ш дээ. Энэ л хоцров гэж...
Ялгаагүй л нэг луйварчин!
Хаянхярваа бол ИНЕГ-ын Гүрэн дээд сургуультай хийсэн гэрээний 650 сая төгрөгийн асуудалд холбоотой хүн.Нисэхийн дарга нягтлангууд Хаянхярваагийн шахаасны улсууд мөн.
Хаянхярваа бол ИНЕГ-ын Гүрэн дээд сургуультай хийсэн гэрээний 650 сая төгрөгийн асуудалд холбоотой хүн.Нисэхийн дарга нягтлангууд Хаянхярваагийн шахаасны улсууд мөн.
Энэ бээжин хав бол төрөөс төрсөн тэрбумтан хамгийн бүтэхгүй луйварчин
за за толголж байсан юм зээл авсан бол огцорно гэж хэлээгүй огцрох ёстой байж магадгүй гэж хэлсэншдээ
Дарханы ИТХ-ийн дарга Г.Эрдэнэбат гэгч авгай Ууганцэцэгийнхээ нэр дээр байдаг компанид нэг зуун сая /100000000/ төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй зээл авч өгчээ Хүрэлсүх ЕС-аа орон нутагт их мөнгө шүү!!!!!!