Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт түүхий эд худалдан авдаг иргэд хонины өлөнг 1500 төгрөгөөр худалдан авч байгаа бол нэхийг нь хаяж байна.
Малчдын амьжиргааны эх үүсвэр хаврын улиралд ноолуур, зуны улиралд цагаан идээ, өвлийн улиралд шир, нэхий гэх мэт түүхий эд байдаг. Гэтэл энэ жил нэхий үнэгүйджээ. Харин ямааны арьс 18000, үхэр, адууны шир том жижгээсээ хамааран 10 мянгаас дээш үнэ ханштай байна. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн гэсэн шалтгаанаар өргөн хэрэглээний барааны үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдсэн боловч малын түүхий эдийн үнэ өмнөх жилээс багасч зарим нь үнэгүйджээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
ХАЙРАН НЭХИЙ ЭЛДЭЭД НЭХИЙ ДЭЭЛ ХИЙГЭЭД СИБИРРҮҮ ГАРГААД БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ?
Оросууд манай бараанд маш өндөр (30-90 хувь хүртэл)гаалийн татвар тавьдаг юм аа.Ийм өндөр татварыг худалдааны дайн гэж нэрлэдэг юм байна.Орос улс манай эсрэг чимээгүй (гибридная война) дайн хийж байгааг манайхан мэдэж байгаа байлгүй дээ.
28 жил хөдөө аж ахуй гэж худлаа ярьлаа МАНгарууд хятадууд авбал үнэ дээшилдэг авахгүй бол хог болдог болоод удлаа үндэсний үйлдвэр гэж худлаа яриад өөрсдөө хувааж идээд дууслаа
ЖДҮ-н мөнгийг ажил хийх хүнд нь өгвөл, энэ үнэгүй нэхийг, хятадууд шиг 110 доллар биш гэхэд, ядаж 30 доллар болгоод өөртөө болон малчидад ашигтай, улс орны хөгжилд нэмэртэй байж болох шүү дээ...
Ундэсны уйлвэр хийх менгийг нь гишууд аваад ламбард байгуулчихсан юмдагуу
Зарим талаараа бид уламжлалт аргаараа нэхийг боловсруулах хэрэгтэй. Торхонд хийж дэвтэж, элдэж хувцас хиймээр байна шүү.
Өөрөө өмсөөрэй тэгээд.
боол заяатай монголчууд хохьчинь ээ.