Зорилтот бүлгийн мөнгөнд гар дүрсэн өндөр албан тушаалтнуудаас жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг ялгахын тулд “жинхэнэ эзэд” гэж нэрлэх хэрэг гарах нь. Одоогийн нөхцөл байдлаас харвал төсвөөс хуваарилсан мөнгөнөөс “жинхэнэ эзэд” нь бараг “амсаагүй” бололтой. Учир нь ЖДҮХС-гаас зээл хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн 1,000 гаруй материалын 130 гаруй нь төрийн албан тушаалтнуудын хамсаатанд очсон байх магадлалтай. Харин зээл авч чадаагүй үйлдвэрлэгчдийн 800 гаруй материалын учир явдал, зангилааг тайлахаар АТГ ажиллаж эхлээд байна.
ПРОКУРОРООС ИХ ХУРАЛД “ХАЯГЛАХ” ДАРААГИЙН ГИШҮҮД ХЭН БАЙХ ВЭ?
Бага хүүтэй зээл авах иргэдийн боломжийг булаасан төрийн өндөр албан тушаалтнуудын нэр сүүлийн 10 гаруй хоногийн турш сая, тэрбум төгрөгийн тамга, тэмдэгтэй бланктайгаа хөвөрсөөр байгаа юм. Энэ янзаараа ёстой л 76 гишүүн, сайд, дарга нараас ЖДҮХС-гаас гэр бүл, танил тал, нутаг ус, ургийн хамаарал бүхий хүнээрээ дамжуулан зээл аваагүйг нь тоолбол илүү хялбар болж мэдэхээр нөхцөл байдал үүслээ.
ЖДҮХС-гийн дуулиан дэгдэж салбарыг нь удирдаж байсан сайдаас эхлээд нэр бүхий албан тушаалтнуудын хариуцлагын асуудал хөндөгдөж байна. Мөн хууль хяналтын байгууллагаас ч цөөнгүй хүмүүсийг шалгаж, хэд хэдэн хүнийг саатуулж, хилийн хориг тогтоогоод байгаа юм. Харин ЖДҮХС-гийн мөнгийг дээгүүрээ хуваарилах ажлыг гардан хийсэн гэж хэлж болохоор тухайн үед салбарыг хариуцаж байсан Б.Батзоригт эрүүгийн хэрэг үүсгэж УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг нь “тайлах” саналыг Ерөнхий прокурор парламентын танхимд оруулж ирсэн ч эрхэм гишүүд зөвшөөрөөгүйг ард түмэн харсан.
Тэгвэл Б.Батзоригийн араас парламентын танхимд бүрэн эрх нь хөндөгдөх дараагийн гишүүдийн нэрийг прокурорын байгууллагаас зэхээд эхэлжээ. Ойрын үед Ерөнхий прокурор нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах саналыг УИХ-д оруулахаар төлөвлөж буйг эх сурвалж баталлаа. Харин энэ удаа 76 гишүүн эрүүгийн хэрэгт татагдсан “ангийн нөхдөө” Б.Батзориг гишүүн шиг хаацайлаад авч үлдэх эсэхийг харах л үлдэж байгаа юм.
Одоогийн байдлаар ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл авсан хамсаатны утасны үзүүр УИХ-ын гишүүн Б.Батзоригоос эхлээд Х.Болорчулуун, Г.Солтан, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Г.Тэмүүлэн, Н.Учрал,Н.Цэрэнбат, Б.Наранхүү, Л.Энхболд, А.Сүхбат нараар үргэлжлэн хөвөрч байна. Гэвч үзүүр нь хаана хүрээд дуусахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ АТГ сэжүүрээс атгаж ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн харилцаа хамаарлыг нягталж эхэлжээ.
Тодруулбал, бүхэл бүтэн сүлжээ болчихоод зах зухаасаа задарч буй ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын харилцан хамаарал, улсын бүртгэл, хэн үүсгэсэн, хөрөнгө оруулсан, ах, дүү хамаатан садан нь удирддаг эсэх гэсэн “аалзны тор”-ыг тайлах юм. Ингэснээр хэн гэдэг төрийн албан тушаалтан урагтөрөл, танил талаараа дамжуулан төсвийн мөнгийг эрх ашгийн зөрчил үүсгэн авсан нь ил болно.
ЖДҮХС-тай нэр холбогдсон гишүүдийн дундаас “Эпота Анарваан” компанидаа 1.2 тэрбумын зээл авсан мэдээлэл нь ил болоод байгаа Б.Батзоригийнх нэмэгдэж гурван тэрбум даваад байгаа аж. Түүнчлэн хууль хяналтынхан УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийж, ойрын хүмүүсээс нь тайлбар мэдүүлэг авсан байна.
Харин манай сонины өчигдрийн дугаартаа нийтэлсэн Б.Батзориг, Н.Цэрэнбат нарын хамаарал бүхий “Наму дэвжих” ХХК-тай холбоотой баримтууд аль хэдийн АТГ-ын овоо хараанд өртөж шалгагдаж байгаа аж.
ЖДҮХС-ГИЙН “ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙН МАТЕРИАЛЫГ ТАТАЖ АВЧ ШАЛГАЖ БАЙНА
АТГ-аас ЖДҮХС-гийн зээл, зарцуулалтад орсон ашиг сонирхлын зөрчилтэй холбогдуулан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу ЖДҮХС-тай нэр холбогдоод байгаа гишүүдэд хэрэг бүртгэл нээхээс гадна төсөлд хамрагдаж чадаагүй 800 гаруй үйлдвэрлэгчдийн материалыг татаж авч шалгаж байгаа юм.
Тодруулбал, дээрх хуулийн 3.1.11-д “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг хэлнэ гэжээ.
Энэ дагуу АТГ-аас ЖДҮХС-тай холбоотойгоор гурван чиглэлээр ажиллаж байгаагийн дотор Мөрдөн шалгах буюу ХХААХҮЯ-ны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг хориод байгаа бол сангийн 20 ажилтныг хилээр гарахыг нь хориглоод байгаа юм. Мөн уржигдархан энэ хэрэгтэй холбогдуулан дахин 2-3 хүнийг саатуулсан байна. Түүнчлэн дээр дурдсанчлан ЖДҮХС-гийн зээлд нэр нь холбогдсон нэр бүхий гишүүдэд хэрэг бүртгэл нээж, прокурорын хяналт дор шалгаж байгаа юм.
АТГ-ын хяналт шалгалтын хүрээнд ЖДҮХС-гийн зээлтэй холбоотойгоор бусад гэх төрийн албан тушаалтнууд нөлөөлсөн эсэх ашиг сонирхлын зөрчлийг давхар шалгаж байна. Мөн ЖДҮХС-гийн зээлтэй холбогдуулан дүн шинжилгээ хийж буй бас нэг ажил бол хүсэлт гаргасан “жинхэнэ эзэд” юуны учир зээл авч чадаатүй эсэхтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгохоор төсөл санаачлагч иргэд, аж ахуйн нэгжийн удирдлагаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүсэлтээ өгсөн ч зээлд хамрагдаж чадаагүй 800 гаруй иргэн, аж ахуйн материалыг хянаж байгаагаас харвал улс төрчдийн үнэн төрхийг илчилж, олон нийтийн бухимдуулаад буй ЖДҮХС гэгч пирамид нурж байгаа бололтой.
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Barivchlaachee! Yamar bagaasaa khanaj tsadakhaa bsan golchgii ve? Eej Densmaa bas khulgaich! Khanbygedei gdg delgyyr bol avilgachin khulgaich nariin delgyyr . Byy yilchlyyl!
Ард түмний итгэлийг авч түшээд болчихоод, ард түмнээ шулж, улс орны хөгжлийг тушиж байгаа ийм шаарнуудыг дахин улс төрд хавьтуулахгүй болгож, хүүлсэн хөрөнгө мөнгийг нь ард түмэнд буцаан олгуулах хэрэгтэй... Ер нь: улс төрчдийг хөрөнгө мөнгөнөөс хол байлгах үүднээс гишүүдийн мөнгө гэдэг ХАХУУЛийг хуулиар хорих хэрэг байгаа.
Сайн байна.Амжилт хүсеэ.
ЖҮЖИГ ШОУ....ҮСРЭЭД Л ЖАРААХАЙ Л БАРИНА...ХАРЖ Л БАЙГААРАЙ
Дархануул аймгийн ИТХ-ын дарга Эрдэнэбат өөрийн эхнэрийн компанид ЖДҮХС-аас 200000000 төгрөг хулгайлж өгсөн хэрэгийг шалгаж баривчилна уу. Мөнгийг нь хураан авч Дарханы баялаг бүтээгчдэд олгоно уу
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ЖҮДСАНГААС АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ХУВИЙН КОМПАНИДАА 500.000.000 АВСАН ТӨБЗГ-ын ДАРГА Ц.НЯМ-ОСОР,ЫГ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛ.
Ямарваа нэгэн цэвэрлэгээг их сүр дуулиантай эхлүүлээд дараа нь замхараад алга болох вий дээ. Оффшор шиг. Харах л үлдлээ. Шудрага үнэн ялахыг харах юмсан.
Бүгдийг нь шоронд хий.
Монголд хүн болж төрнө гэдэг хэцүү болжээ. Хэн нэг хамаатан садан, найз нөхөд нь төриин албанд ажилладаг бол зээл ч авч болохгүй, тусламж ч авч болохгүй хүний данснаас хасагдаж амьтан болох юм байна даа. Ард иргэдээ ингэж алагчилж, ялгаварлан гадуурахаар энэ улсад хэн яаж амьдрах билээ. Гадагшаа дүрвэж илүү шударга, илүү нээлттэй, илүү дарамтгүй, хэрүүл шуугиангүй амгалан газар руу тэмүүлэх нь зөв шүү дээ. Зээл авч үйлдвэрлэл эрхэлнэ гэдэг монгол шиг зах зээл жижиг, үйлдвэрлэсэн жаахан бараа үйлчилгээ нь борлогдох эсэх тодорхойгүй, шатах эрсдэл өндөр газар бол ардын баатрууд гэсэн үг. Ийм ардын баатруудаа хулгайч, дээрэмчин, луйварчид гэж цоллох нь дэндүү харамсалтай. Энэ улсад эрүүл ухаантай хүн гэж байна уу?
baga solior.
bysad gadaad orond bol ed nar uin ih hurald suuh be,szorond suuj baigaa,bygdiigni baribclaad szydarga esoo sergeey,czadahgyi bol ih hurliig taraay ,oor argagyi szdee,ulaim caim hulgaicz giszyydee awsz uldeed ard tymnee doromjlood suuj baigaa enhbold cz hamt ogcor

zochin 66 chi heni holsni bichech be JDY s zeel avsan buh gishudig sn shalgah heregtei
Мөнгө хүүлэгч Ж.Энхбаярыг шоронд хий.
За энэ эрчээ л битгий алдаасай! Ниргээд өг!, Монголын ард түмэн та нарын ард бат шүү, Прокурорууд аа!