sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагаас амиа хорлосон тохиолдол сүүлийн нэг сар ихээр гарах болсон тухай мэдээлэл ѳгѳв.  Амиа хорлосон тохиолдол болгоны цаг хугацаа хоногийг хѳѳж үзвэл долоо хоногийн сүүлийн ѳдѳр ихэнх нь бүртгэгджээ. Нэг ѳдѳр 3-5 иргэн амиа хорлосон тохиолдол ч гарсан байна.
Амиа хорлох тохиолдол бүрийн ард ямар нэгэн учир шалтгаан бий. Хамгийн их нѳлѳѳлж буй зүйл нь хэт задгай сошиал хэрэглээ гэдгийг онцолж байна. Нийгмийн хүчин нѳлѳѳнѳѳс гадна гэр бүлийн таагүй харилцаанаас ч амиа золиослох явдал гарсаар байна. 11 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аман дахь модноос өөрийгөө боймилсон хүн байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт бүрэлдэхүүн очиж шалгахад хэн болох нь үл мэдэгдэх иргэн тус аманд байх гацуур модноос саарал өнгийн мяндсан олсоор өөрийгөө боймилсон байв. Мөн тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 12 тоотод эрэгтэй, 30 настай З нь гэртээ гал тогооныхоо тавилгын тавцангаас хүрэн өнгийн дурдан бүсээр боож нас барсан хэрэг гарчээ. Талийгаач амиа хорлохын өмнө ар гэрийнхэндээ гэрээслэл үлдээсэн байсан аж.  Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Их Ноёд” ХХК-ий хашаанд байрлах харуулын ажилтай, 53 настай эмэгтэй Э гэрийнхээ чагтны уяанаас өөрийгөө боож амиа хорлосон байдалтай олджээ. 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Эрдэнэ толгойд эрэгтэй 41 настай Д нь хашаандаа байх гаражийн дээврийн модноос автомашины суудлын бүсээр хоолойгоо боож нас барсан. Иргэн Д нь амиа хорлохынхоо өмнө хэдэн өдөр эхнэртэйгээ гэр бүлийн таагүй харьцаатай байсны улмаас олон хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд сэтгэл санааны гүн хямралтай байжээ. Энэ сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шарга морьтын эцэст 30 настай эмэгтэй модноос эрээн өнгийн даавуугаар дүүжлэн, амиа хорлосон байдалтай нас барсан. Мөн  Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт эрэгтэй 55 настай М нь гэрийн тоонны хөндлөвч төмрөөс сураар өөрийгөө дүүжилсэн байдалтай нас барсан хэрэг гарчээ. Талийгаач хүүхдүүддээ гэрээслэл бичиг үлдээгээд, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амиа хорлосон байна. Орон нутагт ч 11 дүгээр сарын 1-ний өдөр 10 настай хүү гэрийн тооноос дээлийн бүсээр хоолойгоо боож нас барсан хэрэг гарсан. Энэ  сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнхэр шанд” гэх газарт нутаглаж байсан, хурдан морь унадаг 13 настай хүү боомилж нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус алдарт уяачийн унаач 13 настай Р гэх хүү морины зүчээнд малын уяагаар хоолойгоо боосон байдалтай нас барсан байсан. Эдгээр хэргийг цагдаагийн газраас шалгаж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг