sonin.mn
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт  2017 онд 30 гаруй мал хулгайлах гэмт хэрэг гарсан бол энэ жил 26 болж 13.3 хувиар буурчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг буурсан ч  алдуул малаа олсон иргэн эргээд цагдаагийн байгууллагад хэлдэггүй төдийгүй малын хулгайчтай тохирч  хохирлоо  барагдуулах тохиолдол  гардаг талаар Дорноговь  аймгийн ЦГ-аас мэдээлэв.
Тэр  бүү хэл  ч малын хулгайч төлбөрөө барагдуулахын тулд дахин хулгай хийдэг аж. Алтанширээ суманд 2018 онд есөн гэмт хэрэг бүртгэгдсэнээс тав нь мал хулгайлах гэмт хэрэг аж. Малын хулгайчид тээврийн хэрэгсэл ашиглаж бүлэг зохион байгуулалтын хэлбэрт орж мал хулгайдаг аж.
Тиймээс мал хулгайлах гэмт хэргийг  бууруулахад малчдын өөрсдийнх нь оролцоо чухал бөгөөд хэрэв малаа алдсан тохиолдолд ямар зүсмийн хэчнээн мал хэзээ алдсан, малаа олсон тохиолдолд эргээд  Цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх ёстой гэлээ.
 
Х.Эрдэнэбулган
Эх сурвалж: Монцамэ агентлаг