sonin.mn
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэр, олны мэдэхээр 40 мянгатын 12,13-р байрны урд байрлах хүүхдийн тоглоомын талбайг оршин суугчдийн хүсэлтийн дагуу тохижуулж эхэлсэн боловч "ОК" төвийн эзэн гэх, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан тус тоглоомын төвийн тодорхой хэсгийг өөрийн эзэмшил хэмээн ажилд нь саад учруулж буй ажээ.
 
Б.Баярсайхан нь ингэхдээ Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны Төрийн Нарийн Бичгийн Даргын өндөр албан тушаалаа ашиглаж байж болзошгүй юм. Тэрээр УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН-ын видео сурталчилгааны нүүр царай болж, оролцсон жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч бөгөөд сонгуулийн ялалтын дараа БСШУСЯ-ий ТНБДаргаар, нөхөр нь Гадаад Харилцааны Яамны газрын дэд даргаар ажиллаж буй ажээ.
 
С.Сарнай