sonin.mn
Авлигатай тэмцэх газар 2019 оноос өмнө төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргүүдийг шүүхэд шилжүүлэхээр уртасгасан цагаар ажиллаж буй аж. Тодруулбал Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй гэнэ. 
Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн “Хөх цавын цемент”, “Байшин үйлдвэрлэх комбинат”, Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх гэх мэт 400 гаруй санхүүжилттэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буй ажээ.
 
С.Сарнай