sonin.mn
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн билээ.
Энэ үеэрээ  тэрбээр:  “УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна." хэмээсэн юм.
Тодруулбал УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг эхнэрийнх нь хамт "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон хэргээр нь шалгаж буй ажээ.
Учир нь тэрээр энэ хэрэгтээ эхнэрээ өөрөө  татан оруулсан болох нь баримтаар нотлогдож буй юм байна.
Иймээс ч энэ асуудлыг Засгийн Газрыг огцруулах асуудалтай холбож улс төр хийхийг фракц нэг, нутаг Л.Оюун-Эрдэнэ оролдов бололтой. Ер нь tхнэртэйгээ нийлж хулгай хийсэн юм бол эхнэртэй нь л хамт шалгахгүй яахав дээ.
УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Учрал, Х.Нямбаатар, Н.Цэрэнбат, Х.Болорчулуун, Б.Жавхлан, О.Батнасан, Я.Содбаатар, Т.Солтан, А.Сүхбат, Ж.Энхбаяр, Б.Саранчимэг нар одоогийн байдлаар ХХААХҮЯ-ий дэргэдэх ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь тодорхой болоод буй юм.
 
н.Баярмаа