sonin.mn

Авлигатай Тэмцэх Газраас /АТГ/ цаг үеийн асуудлаар яаралтай хэвлэлийн бага хурал зарлалаа.

Энэ үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаяр: "ЖДҮ-ийг Хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд, сайд нар зээл авсан асуудлаар 2018 оны аравдугаар сард Нийслэлийн Прокурорын Газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж АТГ-т шилжүүлснийг шалгаж байна.Эдэн дунд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хамаарал бүхий компани ЖДҮХС-аас зээл авсан асуудал шалгагдаж байгаа болно" хэмээсэн юм.