sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Нийслэлийн "Өргөө" амаржих газрын нярайн аппарат алдагджээ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Энэ сарын 7-ны өдөр Нийслэлийн “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нь цагдаагийн байгууллагад хандан эмнэлгийн тоног тѳхѳѳрѳмж алдагдсан гэх дуудлага мэдээллийг ѳгчээ. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид мѳрдѳн шалгах ажиллагаа хийж байна. Шалгалтаар "Ѳргѳѳ" амаржих газрын алдагдсан гэх тоног тѳхѳѳрѳмжийг тус эмнэлгийн нярайн тасгийн эрхлэгч О нь ѳѳрийн хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан нь тогтоогджээ. Хэрэгт холбогдогч О нь хувийн эмнэлэгтээ нярайн тасагт хэрэглэж байсан дѳнгѳж тѳрсѳн нярайн шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүдийг дур мэдэн ашиглаж байв.  Тэрбээр "хувийн эмнэлэгтээ нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг хэрэглэж байсан нь үнэн.Гэхдээ би дарга нартаа хэлж зөвшөөрөл авсан. Буцааж өгсөн" гэж мэдүүлжээ. Мѳрдѳн шалгах ажиллагааны явцад уг хэрэгт хохирогчоор тус эмнэлгийн санхүү аж ахуйн албаны дарга Н.Батдавааг тогтоосон. Хэрэг шалгагдаж эхэлснээс хойш тус эмнэлгийн удирдлагын шийдвэрээр О-ийн албан тушаалыг бууруулж тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлж цалинг нь хасчээ. Сэжигтэн О-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна.. Энэхүү хэргийн мѳрдѳн шалгалтын ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.
 
17.4 дүгээр зүйл.Хөрөнгө завших
 
1.Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг