Монгол дахь Хүүхдийг ивээх сангаас “Өсвөр үеийнхний дуу хоолой-2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааны дүнг танилцууллаа. Уг судалгааг олон улсын “Транспаренси Интернэйшнл” байгууллагатай хамтран 2017-2018 онд хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв болон Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулийг хамруулсан байна. Дунд ангийн зургаа, найм, аравдугаар ангийн 2191 хүүхэд болон хөгжпийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулиудын сурагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлагад 21 аймаг, есөн дүүргийн хүүхдийн төлөөлөл оролцжээ. Энэ үеэр хүүхдүүд анги дэвших тусам шударга байдлын үнэлгээ нь буурч байдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.
Учир нь, худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн хандлага хүүхдүүдийн дунд бий болсонтой холбоотой ажээ. Хэн нэгэн ажил, сургуульд шалгалтгүйгээр оруулна гэвэл судалгаанд оролцогчдын 50.2 хувь нь “зөвшөөрнө” гэжээ.
Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 70 гаруй хувь нь “Үргэлж шударга байх боломжгүй” гэж үзсэн бол 43 хувь нь “Худал хэлдэг, хууран мэхлэгчид нь шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг” гэж хариулсан нь бидний санааг зовоож байна гэж Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглал хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон онцлов.
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Худлаа ярьж хулгай хийсэн нь сайхан амьдардаг болсон шоо..
Энэ бол үнэхээр аюултай. С.Баяр, Ц.Элбнгдорж нар бол худал хуурмхгийн туйл юм. Тиймээс ичнээ цаазын өгч хэн дуртай нэг нь устгах боломж олгох хэрэгтэй.
чи өөрөө хичээгээч. ингэж ярьж бусдаас бурууг хайдаг хүн. шударга байх уу
Энэ улс орны ирээдүй улам л бүрхэг харанхуй болж байна.
Shalgalt shuuleg uguh bolohoor zuvkhun khuulahiig l boddog ba ene uuriiguu l khuurj baigaa gedgee oilgodoggui mgl-n nasand khursen humuus ni uursduu ch khuulj baisan ireeduidee ch khuulakhiig zaaj ugdug
gaihaad bainuu pecdaguud min?! ugaas tanusiin oorsdiin chin tolinii tusgal huuhduud bid nar... ta nar shig tom boloogui nasand hursen humuusees bolj bid nar iim baigaa yum, ta nariig uhej dald orsonii daraa l gaigui bolno gj uneheer naidaj huleej baina.