sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн байгууллагад энэ сарын 8-ны өглөөний 05.50 цагт Сансрын "KFC" хоолны газар буу гаргаж танхайрсан гэх дуудлага иржээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах дээрх зоогийн газарт  тус дүүргийн 2 дугаар хороонд оршин суух хаягтай, эрэгтэй, 40 настай иргэн “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан буутай этгээдийн танхай үйлдлийг таслан зогсоосон бөгөөд "ПБ-4-2" маркын хийн гар буу, 2 ширхэг сумны хамт хураан эл хэргийг шалгаж байна.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг