УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 38 гишүүний 26 нь буюу 68 хувь нь “ЖДҮ”-дсэн гишүүд байна. Тэдгээр 26 гишүүн нийт 31 компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан нь хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Тодруулбал, доорхи нэр бүхий 31 компаниар дамжуулан зээл авсан байдаг. УИХ-ын даргыг огцруулах нэрийн дор нүгэлээ нуух гэсэн ЖДҮ-чин гишүүдийн үйлдлийг нийгэм бухимдан хүлээж авч байна. Хэрэв УИХ-ын дарга ажлаа өгвөл нийгэмд бухимдал үүсгэсэн ЖДҮ-чин гишүүдийн асуудал тоос мэт замхарч болохоор доор нэр дурдсан 30 гаруй компанийн авсан зээлийн хэмжээнээс харж болно. УИХ-ын даргыг огцруулах улайрлын цаана ЖДҮ-ийн хулгайгаа нууж, АТГ, прокурор дээр замхруулах гэсэн далд атгаг санаа нь ийнхүү ил боллоо.
 
Жаргалант харвест – 1.2 тэрбум
 “ШБГУ” ХХК – 300 сая
Хаганат – 195 сая
Монлойс – 490 сая
Тээвэр ачлал – 1.4 тэрбум
Топ нандитер – 950 сая
Мондем – 950 сая
Дорнод гурил – 950 сая
Нарлаг хараа – 750 сая
Сапфир стоун – 1.2 тэрбум
Пример инвест – 950 сая
Эмийн үйлдвэр  - 1.2 тэрбум
Асрал – 1.4 тэрбум
Өгөөдэй Ази – 950 сая
Бест авто тюнинг – 500 сая
Эпонта Анарваан – 1.2 тэрбум
Монгол шаазан – 950 сая
Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 500 сая, 400 сая
Түгээмэл түмэн хишиг – 800 сая
Хүннү – 950 сая
Хархираан хөгжил – 1.0 тэрбум
Баян таван тэс – 250 сая
Баруун загвар  - 160 сая
Булган буудайн түрүү – 600 сая
Бээвэр – 300 сая
Таятан фүүдс – 850 сая
Газар буудай – 1.9 тэрбум
Азийн говь – 650 сая
Хас говь транс – 950 сая
Өлзий дээс – 500 сая
Кэй Эм Эм Жи Эл – 1.5 тэрбум