sonin.mn
Иргэн Б.Батчулуун, Г.Оюун нарын охин Б.Номингэрэлийн эрүүл мэнд, биеийн байдлын талаар, мөн тэдгээрт Элчин сайдын яамнаас үзүүлж буй тусламж, дэмжлэгийн талаар олон нийтэд зөвшөөрөгдөх хүрээнд явцын тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзлээ. 
Охин Б.Номингэрэл одоо Шинэ Дели хотын  “Fortis Escorts Heart Institute” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эцэг, эхээс тавьж буй эх орондоо буцах хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр шаардлагатай дэмжлэг, тусламжийг үзүүлж буй боловч тодорхой хүндрэлүүд гарч байна. Тухайлбал, хүүхдийг дагалдаж явах эмч, сувилагч томилж өгөх хүсэлтийг “Fortis Escorts Heart Institute” эмнэлэгт тавьсан боловч 15 эмч татгалзсан хариу өгсөн, мөн хүүхдийг онгоцоор тээвэрлэхэд амь насанд нь аюултай гэсэн зөвлөмжийг өгч байна. 
Иймд Энэтхэгийн Гадаад хэргийн яаманд хандаж, хүүхдийг дагалдаж явах эмч, сувилагч гаргаж өгөхийг хүссэн боловч холбогдох мэргэжлийн байгуулагатай зөвлөлдөөд мөн л  тээвэрлэх нь эрсдэлтэй, эмнэлгийн зөвлөгөөг дагах нь зүйтэй гэсэн хариу өгөөд байна. Хүүхдийг онгоцоор тээвэрлэхтэй холбоотой гарах зардлыг шийдвэрлэхэд тодорхой дэмжлэг үзүүлэхээ Элчин сайдын яамнаас мэдэгдсэн боловч дээрх нөхцөл байдлаас болж эмнэлгийн шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй байна. 
Миний бие болон албан үүргээ гүйцэтгэж буй манай хамт олныг гүтгэж, үндэслэлгүй мэдээлэл тараасан асуудал шийдэгдэж үнэн зөв нь тогтоогтох тул энэ тухай дурдах шаардлагагүй гэж үзлээ. 
 
2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр