Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд прокуророос Лий Жонг Ёлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 4 үйлдэл бүхий хэргээс 2 хэргийг, Гу Дун Хёнд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Лий Жонг Ёлыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-д зааснаар 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 515 хоногийг торгох ялд дүйцүүлэн тооцож, торгох ялын хэмжээг 32 сая 275 мянган төгрөгөөр тогтоосныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм.
Сэтгэгдэл0
ерѳнхийлѳгч нѳлѳѳлждээ. ѳѳрѳѳ их хэмжээний мѳнгѳ завшсан болохоор энэ 2-ийг ѳмгѳалсѳн бна
харь гентэй баттулга нөхөр монголыг тонон дээрэмдэж наанаа алайлагч хувцас өмсөж эх оронч жүжиг тоглосоор л
Цаагуураа Баттулгатай холбоотой болохоор УЛСАА хаяж энэ 2-т үйлчисэн байнаа,ҮАБЗ-н дарга ингэж ханджээ,
шүүх жэнко-той холбоотой учир ингэж хөнгөхөн ял өгсөн байдлаар шийдэж байна. хаана байнаа нөгөө шударга ёс, монгол ялна гэдэг чинь? монгол, монголын ард түмэн алхам тутамдаа ялагдаад байна шдээ. жэнко бол хуучин манан-гийн хөхүүл хүүхэд, шинэ манан-гийн загалмайлсан эцэг гэж яриад байгаа нь үнэн. жэнко-г төмөр замын хэргээр нь, сая сая доллар хуссанаар нь шалгаачээ.
mongliin huuli heregjuulegchidee mongol orhii buh 1.mongol ornii buh gazriin baylag litsenzeer 2.uildver zavod negdel sangiin aj ahuig unegui 3.buh bank sangiin mengiig huvidaa avchee.ardiin shuuh yam, ardiin hyanan shalgah horoog ustgajee.4.buh shatnii alban tushaalld byasaa joom huvalz shig shigden uureljee.5ailgadag yum ni oros hyatad mahgas gene.6.venesel Maduro shig huvisgalaa hiitsgeeye.l moskvagaas als hol mongoliin tald ard tumen bosono gegeen oros ornii gerelt naran giiguulj iveenE er zeel egsen ch huchingui bolgodog.Orsiig eserguutsegch undesnii uzelt huvalz herengetnuudtei temtseyee.
MOngoilgoh yalj baigaa.ne ene yum baina. Jenkogiin daalgavaraar hedhen tugrugeer torgood game zemgyi ungurluu Irgen bur huuliin umnu tegsh erhtei gej ulger yum aa
Hamgiin tom gemt heregtei avilgach hun iim shuuheer yah be shuuhee buulga shorong sulla tsagda shuuhuu tatan buulga jenko duraka
онигоо
Шүүгч нь хэн бэ олонд зарлаач
Шүүгч нь хэн бэ олонд зарлаач
Battulgatai holbootoi ychir shuuh ingej shiidej baina. Mongol yalj baigaa.ne ene yum baih daa Hen erh medeltei mungu tei d ne yilchildeg yamar geechiin horvoo ve mash buhilmdaltai baina Hooson buhimdaad hir tesev bol