Хууль зүйн ухааны доктор, профессор А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах талаар Улсын дээд шүүх (УДШ)-д хандаад байгаа билээ. Түүнтэй ярилцлаа.
-МАН-ыг татах буулгах ёстой гэж үзээд Улсын Дээд шүүхэд хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Өргөдлөө гаргаад өгчихсөн. Энэ сарын 10-нд энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн байгаа.
-УДШ-ээс хариу ирүүлэв үү. Хуульд зааснаар хариу өгөх хугацаа болсон уу?
-Хүлээж авсан талаараа тав хоногийн дотор мэдэгдэх ёстой. Мэдэгдээгүй л байна. Шүүх энэ асуудлыг хянан шийдвэрлэх бол шүүх хурал хийх учраас тодорхой хугацаа орохыг үгүйсгэхгүй. Хоёр янзын хувилбар бий. Нэг бол хүлээж авахгүй буцаах, үгүй бол хүлээж авахаар бол шалгаад, хянаж байдаг хүмүүс нь хуулийн хугацаа авна. Тэр нь 30-60 хоногийн хугацаатай.
-МАН-ыг татан буулгана гэж үзэж байгаа гол үндэслэл чинь юу вэ?
-Улс төрийн намуудын тухай хуулийн 4-р зүйлийн 1-ийн 2-т “Улс төрийн нам бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авахыг хориглоно” гэж заасан.
2016 оны УИХ-ын сонгууль болохоос өмнө МАН 60 тэрбум төгрөг босгох замаар Төрийн албыг наймаалцаж, сонгуульд зарцуулах мөнгөө босгох схем зохиож боловсруулсан. МАН-ын дарга байсан М.Энхболд үүнийгээ, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, Зөвлөх А.Ганбаатар нарын хэд, хэдэн хүнтэй уулзаж ярилцсан бичлэг олон нийтэд ил болсон. Энэ үнэн гэдгийг эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх удаа дараа хүлээн зөвшөөрсөн төдийгүй өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор мэдэгдэл хийсэн. Энэхүү мэдэгдэлдээ “УИХ-ын дарга М.Энхболдыг “Үүрэгт ажлаа өг, огцор” гэж шаардсан байсан. Хамгийн сүүлийн байдлаар, уржигдар хуралдсан МАН-ын Бага хурлын үеэр Ерөнхий сайдын улс төрийн тайлан илтгэлд мөн 360 тэр бумын яриа бол үнэн гэдгийг дахин нотолсон. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч бас үнэн гэж баталсан. Бага хурлын 300 гаруй гишүүн нь ч үнэн гэж үзээд УИХ-ын даргаасаа огцрохыг шаардсан гэж ойлгосон.
Энэ юуг харуулж байна вэ гэхээр, эрх баригч МАН сөрөг хүчин байхдаа, 60 тэрбумын схемийг боловсруулж төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг зохион байгуулсан. Миний өргөдөл өгч байгаа гол үндэслэл энэ. Иймээс энэ нам Монголын төрийг удирдах ёс суртахууны болоод хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хууль дахь “Төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авах” гэсэн агуулгад орж байгаа юм.
-Төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон гэдгийг та тайлбарлахгүй юу?
-Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх авах гэж юуг хэлдэг вэ гэхээр, Үндсэн хуулийн суурь заалтууд, суурь зарчмууд, Үндсэн хуулийн үзэл баримтлал, үнэт зүйлд харшлах арга хэлбэрээр төрийн эрх мэдэлд хүрэхээр оролдох, завдахыг хэлж байгаа юм. Ийм аргаар төрийн эрх мэдэлд хүрэхийг завдсан нам, намын удирдлагын үйл ажиллагаа нотлогдож байгаа бол тухайн намыг татан буулгахаар Улс төрийн намын тухай хуульд заачихсан. Тиймээс би өргөдөлдөө Улс төрийн намын тухай 23-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгосон. “Аливаа нам Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах ажиллагаа явуулсан учир УДШ тухайн намыг тараах тухай шийдвэр гаргаж, уг намыг улсын бүртгэлээс хасч нийтэд мэдээлнэ” гэсэн маш тодорхой заалттай. Тэгэхээр МАН-ыг татан буулгах нөхцөл бүрдсэн. Энэ сарын 11-нд би өргөдлөө өгснөөс хойшхи 10-аадхан хоногийн хугацаанд энэ үйл ажиллагаа үнэн байжээ гэдэг нь, МАН цаашид монголын төрийг удирдах ёс суртахууны хууль зүйн эрх байхгүй юм аа гэдэг нь улам баталгаажиж байна.
-МАН-ын бага хурлаар сая 60 тэрбумын хэрэгт холбогдсон М.Энхболдыг 95 хувийн саналаар гар өргөж албан тушаалаас нь огцруулна хэмээн шийдсэн. Энэ нь улс төрийн нэг нам намынхаа хурлаар төрийн эрхэнд халдаж байгаа хэрэг мөн үү?
-Би энэ асуултад хариулмааргүй байна. Яагаад гэхээр, энэ бол намын дотоод зодоон. Би иргэн хүнийхээ хувиар МАН-ыг татан буулгах асуудлыг ярьж байгаа хүн шүү дээ. Аль нэг бүлэглэлийнх нь тал руу хэлбийж болохгүй. Уржигдрын Бага хурлаараа МАН үнэхээр ялзарсан нам байжээ гэдгээ л харууллаа.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдыгоо 60 тэрбумын схемтэн гэж нэрлэдэг. Үнэндээ тэр 60 тэрбумын хэрэгтэй У.Хүрэлсүх өөрөө холбоотой байсан уу?
-60 тэрбумд хамаарахгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гэж МАН дотор байхгүй. Бүгд хамааралтай. МАН-ын удирдлага, өмнөх удирдлагын үед хийсэн үйл ажиллагаа үргэлжилж байна. ЖДҮХС-гаас авсан зээлийн хэрэг гэдгээр энэ 60 тэрбумын асуудал үргэлжилж байгаа байхгүй юу. 60 тэрбумыг бодож боловсруулж байсан хүмүүс төрийн эрхэнд гарсныхаа дараа тэр үйл ажиллагаа нь улам лавшраад төрийн мөнгийг хууль бусаар завших хөнгөлөлттэй зээлийг өөрсдөдөө авах бусармаг ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийн хэрэг 60 тэрбумын хэрэгтэй холбоотой, нэг намынхан дотоод хүрээндээ хийж байгаа ажил.
“Тулхтай улс төрийн хүчин” гэж сурталчилсан учраас Монголын ард түмэн найдвар тавиад УИХ-д бүхэл бүтэн 65 суудал өгсөн нь өнөөдөр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болчихлоо.
Тэгэхээр МАН өнөөдөр монголын ард түмний оюуны манлайлагч биш, монголын ард түмний үйл хэрэг, Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан үйл ажиллагаа явуулж байна. Энэ нам цаашид засаг, төрийг удирдаж явуулах ёс суртахууны болоод хууль зүйн эрхгүй болжээ. Үүнийг МАН-ын гишүүд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Монголын ард түмэн энэ намаар цаашаа удирдуулъя, энэ нам байхгүй л бол Монгол Улс байхгүй мэтээр МАН-ынхан өөрсдөө худлаа сурталчилдаг. Тийм зүйл байхгүй. Тэд өөрсдийгөө “Тулхтай улс төрийн хүчин” гэж сурталчилсан учраас Монголын ард түмэн найдвар тавиад УИХ-д бүхэл бүтэн 65 суудал өгсөн нь өнөөдөр нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон явдал болчихлоо. Өнөөдөр Төр гацаанд орчихлоо. Энэ гацаа мөддөө гарахгүй. Яагаад гэхээр энд бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл халуурал дундаа явж байна. Энэ бүлэглэлүүд юуг удирдлага болгож байгаа вэ гэхээр, зөвхөн бүлгийнхээ эрх ашиг, явцуу ашиг сонирхлыг эрхэмд тавьж байна. Түүнээс Монголын ард түмний туйлын хүсэл, зорилгыг удирдлага болгохгүй байна. Хэн нь эрх мэдэлтэй, хэн нь байгалийн баялгийг авах вэ гэдэг л тэмцэл өрнөж байна. Тэдэнд ёс суртахуун, ёс зүй, үнэт зүйл гэдэг зүйл огт байхгүй болжээ.
-60 тэрбум төгрөгийн гэх энэ ноцтой асуудлыг хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор тогтоогоогүй гэдэг утгаараа таны гаргаж байгаа энэ үндэслэл шүүх дээр унах магадлалтай юу. Та юу гэж харж байна?
-Шүүх мэдээж нотлох баримтыг үндэслэл болгоно. 60 тэрбумын бичлэг жинхэнэ, худлаа гэдэг маргаан удаан хугацаанд явсны эцэст эргээд сэргээн шалгаж байгаа гэдэг мэдээлэл сүүлийн үед гараад байгаа. Ялангуяа ТЕГ-т шалгаж байна гэдэг мэдээлэл гарч байна. Мэдээж, энэ бичлэг үнэн, худлааг би нотолж чадахгүй. Хамгийн гол нь үүнийг өнөөдөр эрх барьж байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь өөрөө үнэн гэж нотлоод байна шүү дээ. Хоёрдугаарт, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүнийг үнэн гэж удаа дараа мэдэгдээд байна. Ингээд өөрсдөө “Үнэн” гээд нотлоод байхад бид үүнийг нь “Худлаа” гэж хэлээд суугаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр миний тавьсан асуудлыг шүүх шийдэх бүрэн бололцоотой, тийм цаг нь ч болсон гэж үзэж байгаа.
-Цаашид та ямар арга хэмжээ авах вэ?
-Өнөөдөр би УДШ-д дахин өөрийн биеэр очиж өргөдлийг маань хаана хуваарилсан, ямар шатандаа байна, хэргийг нь хянаж байна уу гэдгийг магадлана. Цаашид ч энэ асуудалдаа биечлэн анхаарал тавина. Холбогдох албан тушаалтнуудтай уулзана. Энэ маргааныг, энэ асуудлыг шийдэх үндэслэл бүрдсэн гэдэгтэй холбогдох баримтуудыг хавсаргачихсан байгаа. Эрх баригч намын улс төрийн ийм увайгүй үйлдлийг зүгээр хараад сууж байна гэдэг бол хуульч хүмүүсийн хувьд хэрхэвч байж болохгүй асуудал. Монголын ард түмний язгуур эрх ашгийн үүднээс энэ улс төрийн намд зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэсэн иргэдийн итгэл үнэмшил өмнө байна. Одоо бүр УИХ-аа ч хуралдуулж чадахгүй байна гэдэг нь энэ нам утгаа алдчихсан байгаагийн илрэл. МАН татан буугдахаас өөр гарцгүй болжээ.
Х.ХУЛАН
Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин
Сэтгэгдэл0
1933 онд Германы Нацист намын дарга Адольф Гитлер үндэсэрхэх үзэл, еврейг үзэн ядах үзэл, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад засгийн эрхэнд гарав. 2018 онд Монголын МАН намын дарга Хүрэлсүх "Монгол ялна" үндэсэрхэх үзэл, "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт"-ыг үзэн ядах зохиомол хэрэг, коммунизмыг үзэн ядах үзэл гурав буюу фашизмыг тунхаглаад Засгийн эрхэнд гарав. Юутай адил вэ? Юутай гутамшиг вэ?
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
Монгол улсыг 1921-1990 онуудад үсрэнгүй хөгжүүлсэн марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг 1990 онд ардчилагсад амийг (марксист үзэл санааг нь) нь таслаад булшилсан. Гэтэл гайт Америк ардчиллыг дээдэлсэн одоогийн МАН гэгчийг Хүрэлсүх гэдэг танхай балмад этгээд ах нам, ууган нам гэж монголчуудын тархи, толгойг олон жил эргүүлж, монголчуудаар тоглоом тохуу хийсээр явна. Гитлер 1930-аад онд яг ийм маягаар Германы Засгийн эрхэнд гарсан гэдэг. Гитлер, Хүрэлсүх хоёулаа мэдлэггүй, боловсролгүй, ёс суртахуунгүй цэргийн сагсуу бага дарга нар. Ийм хүмүүс л улс, нийгэм, хорвоо ертөнцөд их гай тарьдаг гэсэн.
Марксизмын үзэл санааг гуйвалтгүй баримтласан Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Америк Ардчилалын үзэл санаанд гүнзгий хордсон Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Хятадын ухаалаг, эр зоригтой удирдагчид 1990 онд Тэн Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг нь газар дээр нь суга татаад хаячихсан. Харин Монголын усан тэнэг, аймхай хулчгар удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиосон залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Харин Монгол улс улс төр, эдийн засаг, нийгэм, ёс суртахууны бүрэн дампуурал, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, авилгал, баян хоосны ялгаа, өрөөрөө дэлхийд гайхагдав.
Хувийн өмчийг дээдэлсэн нийгэмд "Ард түмэн", "МАНАН", "60 тэрбум", "Ми овогт" гэсэн сүржин хэллэгийн цаана Баттулга, Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Болд, Батзандан, Аюурсайхан мэтийн сагсуу залуучуудын албан тушаалын төлөөх өчүүхэн шунал л нуугдаж байдаг.
Одоогийн МАН бол нам биш, дээрэмчдийн бүлэг. Монгол орныг 1921-1990 онд туурга тусгаар улс болгож, үсрэнгүй хөгжүүлсэн, марксист үзэл санааг дээдэлсэн МАН (МАХН)-ыг Ардчилагсад 1990 онд амийг (марксист үзэл санааг нь) нь таслаж, булшилсан. Гэтэл Хүрэлсүх гэдэг толгойдоо улаан алчуур зангидсан танхай балмад этгээд Америк Ардчиллыг үзэл санаагаа болгосон одоогийн МАН гэгчийг ах нам, ууган нам гэж ард иргэдийн толгойг эргүүлж, монголчуудаар тохуурхаж явна. Үүнмйг бичигч миний бие 1980-аад оны МАХН-ын гишүүн байсан бөгөөд марксист үзэл санааг дээдлэгч билээ.
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
Битгий шаа. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур бол МАН. Алтангадас фракц МАН-ын бүтээгдэхүүн. Нямдорж урт гартай. АН-ыг хагалах гэж удаан оролдсон. АН бол органик нам. МАН бол синтетик. Тэр нь юу гэсэн үг гэхээр МАН хуучин 21 оны МАН-ын нэр дээр оршин тогтнож байгаа. Сайндаа ялаад байгаа юм биш.
МАН АН-н Төрийн бүх дунд болон дээд албан тушаалтнууд 60 тэрбум гэх Монгол төрийн албанд очдог авилгал танил тал тохойн системийн бүтээгдэхүүнүүд.Гэхдээ бас учир байна.Авилгал ашгийн хэмжээ.Монголд учруулсан хохирлоороо МАНАН-хан ЖҮД-г дагуулахгүй.
Энкөлд, Сундуй нар чинь тэр 60 тэрбүмын бичлэгэндээ Хүрэлсүхийг нам унагая, аргмжия гэж ярьж байсан биз дээ!!!!! Гэтэл Хүрэлсүх яахаараа 60тэрбүмын бүтээгдэхүүн болдог юм?????????
Erdenetsogtoo chi MAN- bish harin Ardchilsan nam Mongol eh oroniig 28-jiliin dotor yaj suiruulseniig oij harahgui baij bitgii elii balai ym saraachaad bai chi erdemten bish erguu mal baina amaa tat
Харин тиймээ. Хүрэлсүх өөрөө бас хамаатай.
Би иргэний хувьд одоогийн тогтолцоог ѳѳр ѳнцгѳѳс хардаг. 1. Үндсэн хуулийг ѳѳрчлѳх шаардлага байхгүй харин ѳѳрчилсѳн ѳѳрчлѳлт шаардагдаж буй шаардалганд засвар оруулах учиртай 2. Намуудын хуулийг тѳгс боловсронгуй болгох ёстой 3. Сонгуулийн хуулийг ѳѳрчлѳх хэрэгтэй. Үүнд : а. Намд зориулагдсан биш ард түмэнд зориулагдсан урт удаан хугацаанд дагаж мѳрдѳхѳѳр байх б. Олон жижиг биш томсгосон тойрог байлгах в. Саналын хуудсыг олон намын ажиглагчдын доор гараар тоолдог болгох. Учир нь : Хар машины санах ойд нѳлѳѳлснѳѳр сонгогчдын санал хаашаа ч савлаж болдог нь ѳнгѳрсѳн 2:2 сонгуулиар батлагдсан. Ард түмний сонголт биш ХАР МАШИНЫ сонголтоор энэ ИХ бүрэлдсэн нь тодорхой шүүдээ. МАН ; ШАТААЖ УСТГАХ гээд байснаа больж 60 тэрбумын бичлэгт ярьсан аргаараа орж "ялалт " гээчийг байгуулсан нь үнэн. Би 1992 оны сонгууль дуустал сонгуульд нарийн бичгийн даргаар 4 удаа ажиллаж байсан. Гараар тоолоход ямарч асуудал байдаггүй юм.
Гараар тоолоход ямар ч асуудал байдаггүй гэж шал худал. Хүнээс маш их хамааралтай болно. Ер нь машинаар тоолох чинь уг нь зарчмын хувьд асуудалгүй байх ёстой.
Ийм учраас л МАНАН-гын хар сүлжээнээс гарцгааяа. У.Хүрэлсүхийн тэмцлийг дэмжицгээе
г. Нэгэнт сонгогдсон УИХ ын / нам , тойргийн биш / гишүүдийг ИХ ын танхимд Намаар талцуулган суулгах биш тойрог юм уу үсгийн дараалалаар суулгах хэрэгтэй. д. ИХ ын гишүүд нь ард түмний тѳлѳѳлѳл учир дархан эрх ямба эдлэхгүй хязгаарлагдмал эрхтэй байх Тѳлѳѳлѳлѳѳ хянах эрх нь сонгогчид байх г.м олон асуудал байна. Дараа санал , хэлэлцүүлэгт орох боломж олдвол үргэлжлүүлэе...
ман-ыг татан буулгах нь зөв. ан-ыг ч гэсэн мөн адил. энэ хоёрын оронд өөр ямар ч нам байсан энэ хоёр луйварчнаас илүү шударга байна.
Erdenetsogt chi Enhboldiin zahialgaar hiij bgaa bizdee? Novshniud! Mongol ulsiinhaa erh ashigiin tuluu ajillaj chadahguu! Novsh yumaa ta nar ain? Mungu avsan biz? Medeej Enhbold, Elbegee 2- chamd ih mungu ugjil dee!
Xutsdag xaltar
Үнэн шүү дээ. Хүрэлсүх бас арай ингэж болохгүйээ. Шинэ санаа гэж сайн мартагдсан зүйлийг хэлдэг гэдэг шиг маш асуудалтай хүн. Одоо бгаа сайд нараас оффшоре цогтбаатарыг яагаад шалгахгүй бгаа бэ. Оффшоре н илэрсэн өөрөө хүлээсэн. Ждү цэрэнбат, баделхан гээд хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох бэ. Таны дүү хүртэл нэн хөнглөлттэй зээл авсан байдаг. Таны хэлэх дуртай ард түмэн чинь авч чадахгүй бгаа.
Үнэн шүү дээ. Хүрэлсүх бас арай ингэж болохгүйээ. Шинэ санаа гэж сайн мартагдсан зүйлийг хэлдэг гэдэг шиг маш асуудалтай хүн. Одоо бгаа сайд нараас оффшоре цогтбаатарыг яагаад шалгахгүй бгаа бэ. Оффшоре н илэрсэн өөрөө хүлээсэн. Ждү цэрэнбат, баделхан гээд хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох бэ. Таны дүү хүртэл нэн хөнглөлттэй зээл авсан байдаг. Таны хэлэх дуртай ард түмэн чинь авч чадахгүй бгаа.
Үнэн шүү дээ. Хүрэлсүх бас арай ингэж болохгүйээ. Шинэ санаа гэж сайн мартагдсан зүйлийг хэлдэг гэдэг шиг маш асуудалтай хүн. Одоо бгаа сайд нараас оффшоре цогтбаатарыг яагаад шалгахгүй бгаа бэ. Оффшоре н илэрсэн өөрөө хүлээсэн. Ждү цэрэнбат, баделхан гээд хүмүүстээ хэзээ хариуцлага тооцох бэ. Таны дүү хүртэл нэн хөнглөлттэй зээл авсан байдаг. Таны хэлэх дуртай ард түмэн чинь авч чадахгүй бгаа.
Харин тиймээ. Хүрэлсүх өөрөө бас хамаатай.
Бүтээгдэхүүн бүү хэл хамтрагч гэвэл үнэнд илүү ойртох биз
М.Энхболд ба МАНАН тогтож үлдэх гэж хамаг муухай заль аа, 13 мэхээ хэрэглэж байна . МАНАН - гийн эсргэг зогсож байгаа хэнийг ч гэсэн монголчууд дэмжих естой. Энэ зоригтой шударга залуусаа жирийн иргэд бид хайрлаж хамгаалах ёстой шүү. Олигархуудын зуудаг ноход болох Номтойбаяр, Хаянхярваа, Мөнхоргил тэргүүтэй хүмүүс элдэв янзын худал хуурмаг зүйлс бичиж байгаад бүү автацгаа. МАНАН гүй, олигархигүй, шударга бусын хонгилгүй гэгээн тунгалаг нийгэмд амьдрахын төлөө бүх Монголчууд урагшаа.
Мѳнх-Оргил ХЗДХ сайд байхдаа уснаас хуурай гарсан хүний нэг дээ.
р нь бол У.Хүрэлсүх яаж ийгээд ямар нэг том мөнгөний араас гараад ирдэг. Холбогдчихсон л байдаг. Арав гаруй жилийн өмнөх Хадгаламж банкны 14 тэрбумын хэрэгт мань эр орооцолдсон. Энэ хэргээс болж Ц.Чимэдцэрэн гэдэг залуу шоронд орсон. Харин түүнтэй хамт Солонгосын казинод тоглосон гэх У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар улс төрийн карьераа үргэлжлүүлэн “наранд” үлдсэн юм. Дараа нь Ерөнхий сайд болсныхоо дараахан УИХ-ын чуулганы танхимд Ж.Мөнхбаттай хэрэлдсэн. Тэр үеэр Ж.Мөнхбатыг “…Нүүрсний хулгайч” гэхэд нөгөөх нь “…Чи ч гэсэн намын мөнгө хулгайлаагүй юу” гэсэн хариу барьсан. Ж.Мөнхбат Тусгаар тогтнолын ордныг барьсан үеийн асуудал ярьсан бололтой гэж намынхан нь ярьцгаасан.
Багш байнш дээ. МУИС д захиргааны эрх зүй заадаг байсан.
HURELSUH HIIJ EHELJ BAINA. UUR YAH VE. Enhiin tsagaan tagtaa haa bain. Baidaggui l baihgui yu daa
buh namuudiig tatan buulgah heregtei. Mongol namgui baihdaa huchirheg baisan.Party gdeg ugiig namnah buyu alah gdeg ugeer orchuulj avsan uchiraas buh yum buruudaaad bnaaa
Эрдэнэтээс 800 мянган доллор хулгайлж. Шоронд ордогийн даваан дээр нутгийн ах Нямдоржийнхоо хүчинд амь мултарсан Доилогжав гэгч луйварчин ерөнхий прокурор байхдаа бизнесийнхнийг дарамталж маш их хахууль авсан. Саяхан телевизээр Ганболд гэгч бизнессмен 4 сая $ хахуульд өгснөө ярисан. Гэтэл хүзүүгүй, Дорилогжав хоёрын томилсон прокурорууд хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуйвалдаж байгаа сураг байна. Оронд нь хөөрхий бизнессменийг хүн гүтгэсэн гэх хэрэгт унагахаар зэхэж байгаа гэнэ. Хүмүүсээ энэ хэргт анхаарлаа хандуулахгүй бол бас замхарах тийшээ хандлаа. Долигжав, Элбэгдорж хоёр бол жинхэнэ "шударга бусын хонгилын загалмайлсан эцгүүд шүү дээ. Энэ хоёр луйварчинд хариуцлага тооцдог төр засаг гэж байна уу.
Өнөө үед дэлхийн хамгийн баян 8 хүний өмч, хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүмүүсийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ээ шударга ёс уу? Энэ яавч шударга ёс биш. Ийм шударга бус ёс тогтоодог үзэл санааг Ардчилал, Чөлөөт зах зээл гэдэг. Харин энэ шударга бус ёсыг дэлхий дахинд устгах үзэл санааг Марксист үзэл гэдэг. Өнөөдөр Хятадын ухаалаг удирдагчид марксист үзэл санааг дээдлэн Хятад улсыг шударга ёсны дагуу гайхалтай хөгжүүлэхийг зэрэгцээ дэлхий нийтэд шударга ёсны үлгэр дуурайлал болж байна. Харин Америкийн шуналт удирдагчид цөөн хэдхэн хүнийг хэмжээлшгүй баяжуулах үзэл санаа буюу Ардчилал, Чөлөөт зах зээлийн үзэл санааг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхийн төлөө үхэн хатан тэмцэж байна. Монгол орон 1990 онд Америкчуудын энэ ов мэхэнд орсон бөгөөд өнөө үед хэдхэн гэр бүл Монголын бүх өмч, хөрөнгө, мөнгөн хадгаламжийг эзэмшиж, 3 сая ард иргэд үгээгүй ядуучууд боллоо. Иймд Монгол орныг энэ аймшигт ядуурлаас гагцхүү марксист үзэл санааг дээдэлсэн цоо шинэ Коммунист нам л аварч чадна.
Татан буулгах үндэслэл нь үнэмшилтэй сонсогдож байгаа тул дэмжиж байна
Ehleed M.Enkhboldoo buulga. Hurelsukhiig demjij bn. MANAN-g ustgaya.
Харин тиймээ. Хүрэлсүх өөрөө бас хамаатай.
М.Энхболдыг хамгаалдаг дээд шүүх татан буулгах шийдвэр гаргаж магадгүй л юм. кк
Энкөлд, Сундуй нар чинь тэр 60 тэрбүмын бичлэгэндээ Хүрэлсүхийг нам унагая, аргмжия гэж ярьж байсан биз дээ!!!!! Гэтэл Хүрэлсүх яахаараа 60тэрбүмын бүтээгдэхүүн болдог юм?????????
Амжилт хүсье. Энэ нам эвгүй замаар явчихсан шүү. Одоо л зогсоох хэрэгтэй.
Энэ унэн шүү 60 тэрбумыг авсан аваагүйг нь Амарбаясгалан Хүрэлсүх мэдэх л ёстой доо
60тэрбумын үр дүн бол үнэхээр Засгийн газрын сайд дарга нар ,УИХ -н гишүүд ,Төрийн байгууллагын дарга захирлууд , доошоо газрын дарга нар гэх мэт. 60 тэрбумын схем хийгээд байх ч шаардлагагүй. Өөрсдөө мөнгөө бариад авчирч өгчихөөд албан тушаал дээрээ оччихоод ,ариухан шударга улсууд болж жүжиглээд байгаа байхгүй юү.60 тэрбумыг нь Энхболдыг албан тушаал зарсан гэчихээд .Тэрийг нь бид мэдэхгүй .Тэр шүүх хяналт нь тогтооно биз гэж томорцгоогоод. Зарсан албан тушаал дээр нь өөрсдөө суучихаад,өөр ямар албан тушаалыг 60 тэрбумаар зарсан гээд байгаа юм бол доо.
60тэрбумын үр дүн бол үнэхээр Засгийн газрын сайд дарга нар ,УИХ -н гишүүд ,Төрийн байгууллагын дарга захирлууд , доошоо газрын дарга нар гэх мэт. 60 тэрбумын схем хийгээд байх ч шаардлагагүй. Өөрсдөө мөнгөө бариад авчирч өгчихөөд албан тушаал дээрээ оччихоод ,ариухан шударга улсууд болж жүжиглээд байгаа байхгүй юү.60 тэрбумыг нь Энхболдыг албан тушаал зарсан гэчихээд .Тэрийг нь бид мэдэхгүй .Тэр шүүх хяналт нь тогтооно биз гэж томорцгоогоод. Зарсан албан тушаал дээр нь өөрсдөө суучихаад,өөр ямар албан тушаалыг 60 тэрбумаар зарсан гээд байгаа юм бол доо.
Хүрэлсүх намын дарга,ерөнхий сайд болохдоо хэдий хирийн авилга өгсөн бэ. Тэрийгээ шударгаар хэлэх хэрэгтэй. Энхболдтой яаж тохиролцож ,яаж албан тушаалын наймаа хийсэн юм бэ.
Харин тиймээ. Хүрэлсүх өөрөө бас хамаатай.
Энкөлд, Сундуй нар чинь тэр 60 тэрбүмын бичлэгэндээ Хүрэлсүхийг нам унагая, аргмжия гэж ярьж байсан биз дээ!!!!! Гэтэл Хүрэлсүх яахаараа 60тэрбүмын бүтээгдэхүүн болдог юм?????????
Харин тиймээ. Хүрэлсүх өөрөө бас хамаатай.
ЗӨВ Л ДӨӨ
ЕС суусан мөрөө тас чавчих гээд байна. Бодох хэрэгтэй шүү. Буулт хийх буцах ухаантай бай.