Өргөн уудам газар нутагтай ч хүн ам нь дэндүү цөөн манай улсын хувьд Улаанбаатарын агаарын бохирдлоос дутахгүй нэгэн аюул заналхийлж байгаа нь хар тамхины хэрэглээ буюу “цагаан тахал” болоод байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албанд энэ төрлийн 131 хэрэгт 260 орчим хүн холбогдож шалгагдсаны дотор насанд хүрээгүй найман хүүхэд багтжээ. Нийгмийн тахал болсон энэ хэрэглээний нэг хүний цаана хэд хэдэн хамаарал бүхий этгээд байдаг гэж тооцвол манай улсын хар тамхи хэрэглэгчийн тоо 100 мянга гаруй болсон гэх сэтгэл сэрдхийлгэм тоон мэдээллийг хуулийн байгууллага өгч байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 85-90 хувийг 18-30 буюу ид хөдөлмөрийн насны залуус эзэлж байгаа нь маш харамсалтай. Тэд хар тамхины талаар буруу ойлголттой, үр дагавар, хор уршгийг нь мэдэхгүй байгаагаас гадна үүний цаана асар их мөнгө эргэлдэж байдаг, нөгөө талаар Монголын хуульд заасан ялын бодлого хөнгөн байгаатай холбоотой гэж хууль сахиулагчид үздэг.
Уг нь “Мансууруулах эс, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталж, 2017-2019, 2019-2021 оны хооронд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд зарим нэг ажпыг хийж байгаа юм билээ. Тухайлбал, ГЕГ, ШШГЕГ-тай хамтран гэнэтийн шалгалт явуулж, МХЕГ, СЭМҮТ (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв)-тэй хамтарч, хүүхэд залуус болон хоёр ч хорих ангид ял эдэлж буй хүмүүст сургалт зохион байгуулсан байна. Наад захын энэ мэт жишиг ажлаас илүүтэй хуулийн хүрээнд ялын бодлогыг чангатгах нь чухал гэдэгт салбарын мэргэжилтэн, хууль хүчнийхэн санал нэг байдаг аж.
Олон улсын практикаас харахад хар тамхи борлуулж худалдаалсан этгээдэд ялын дээд хэмжээг өгдөг юм байна. Хятадад 50-граммаас дээш хар тамхи худалдаж борлуулсан, хадгалж тээвэрлэсэн бол шууд цаазаар аваачдаг. Хойд хөрш ОХУ-д ийм хэмжээний нунтаг тээвэрлэсэн байвал хамгийн багадаа 20 жилийн ял оноодог байна. Харин манай улсад ямар ч тохиолдолд 12 жил хүртэлх ялын бодлоготой байгаа нь хар тамхины хэрэглээ хавтгайрах, цаашлаад нэр нөлөө бүхий урлаг соёлын алдартнуудыг тун удалгүй чөлөөлж байдаг нь нийгэм, залуусын дунд муу үлгэр дуурайл, жишиг тогтоож, “цагаан тахал”-ын хэрэглээнд уриалан дуудаж байгаа юм шиг явдал болдог. Хуульд ямар хэмжээний хар тамхи хадгалж хэрэглэсэн, зөөж тээвэрлэсэн бол ял оноох талаар тодорхой заагаагүй учраас тухайн шүүгчийн итгэл үнэмшил, хэрэгтэн хэн бэ гэдгээс шалтгаалан ялын бодлого харилцан адилгүй хэрэгжиж ирсэн байна. Энэ байдал нь Монголд хар тамхи хэрэглэгч 100 мянган иргэнтэй болох нэг томоохон нөхцөл болжээ. Үүнийг Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Болдбаатар тайлбарлахдаа, нэг хэрэглэгчийн ард 4-5 хүн байдаг гэсэн олон улсын судалгаанаас харвал манайд аль эрт ийм хэмжээнд хүрчихсэн. Тиймээс одоо хуулийнхаа зүйл ангийг чангатгаж “барьж” авахгүй бол байдал үнэхээр хүндрэх нь. Дэлхий дахинд яг энэ чиглэлээр 60-80 тэрбум ам.доллар эргэлдэж байдаг гэх судалгаа байна. Энэ хөрсөн дээр л хүн худалдаалах, мөнгө угаах, терроризм, зэвсгийн наймаа зэрэг сөрөг үйл ажиллагаа суурилдаг.Тиймээс хар тамхины асуудлыг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна гэж хэллээ.
Харин уг хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Мандухай ярихдаа, иргэд богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдлээр хар тамхитай холбоотой гэмт хэргийн золиос болоод байна. Тиймээс юуны өмнө хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хоёрдугаарт, ойр дотнынхон, найз нөхдөдөө хараа хяналт тавих шаардлагатай байгаа юм. Энэ нь хар тамхины хэрэглээнээс татгалзуулах, цаашлаад иймэрхүү хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх нөхцөл болох магадлалтай гэж зөвлөлөө.
Манай улс хоёр том гүрний дунд оршдог геополитикийн өвөрмөц байршил, ард иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ядуу зүдүү байдлаас шалтгаалан хил дамнасан хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагаанд өртөх магадлал өндөр байна. Тодруулбал, хар тамхитай тэмцэх байгууллага, ГЕГ-аас өгсөн мэдээллээр манай улсад бүртгэгдсэн хар тамхитай холбоотой нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь дотоодод борлуулах зорилгоор оруулж ирж байгаад саатуулагдсан бараа бүтээгдэхүүн байгаа ажээ. Мөн юу нь үл мэдэгдэх дайвар бүтээгдэхүүн оруулж ирээд илэрсэн тохиолдол ч байна. Мэдүүлэгч нь ингэж хэлж байгаа ч үнэн эсэхийг тогтооход тодорхой цаг хугацаа шаардлагатай. Учир нь, хар тамхины тээвэрлэлт, худалдааны талаар “Сэм ав, сэм хий” гэх зарчим дэлхий нийтэд түгээд байгаа гэнэ. Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга Б.Сүхбаатар энэ талаар тайлбарлахдаа, олон улсын агаарын тээврээр зорчиж байгаа иргэний хувцас, эд зүйл, чемодан саванд хар тамхийг хийчихээд хил гаалийн шалгалт өнгөрсний дараа хулгайч шиг сэмхэн авчихдаг болсон. Тиймээс гадаадад зорчихдоо маш өндөр сонор сэрэмжтэй байж, ачаа тээш, хувийн эд зүйлээ бусдад дамжуулахгүй байх нь чухал.Бусдын ачаа тээшийг зайлшгүй авахаар болбол дамжуулагчийн хажууд задалж, сайтар шалгаж авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хилийн боомтуудад өгч байна гэсэн юм. Гэвч байдал нааштай сайжрахгүй байгаа нь энэ оны эхний 11 сарын тоон үзүүлэлтээс хар тамхитай холбоотой 80 гаруй хэрэг нэмэгдсэнийг харж болохоор байна. Энэ нь хэрэг 1.3 дахин, үүнд холбогдогч нь 129 хүн (59.4 хувь)-ээр өссөн маш өндөр, сөрөг үзүүлэлт юм. Гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд энэ нь аюулын харанга бус хоолой багалзуурт олс уясантай адил явдал гэдгийг ойлгох, үр дүнтэй арга хэмжээ авах цаг нэгэнт болчихжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мөрдөгч С.Батзориг, “Манай улсад хар тамхины эсрэг эмчилгээний стандарт, эмнэлэг ч байхгүй. СЭМҮТ-д зөвхөн хор тайлах эмчилгээ л хийдэг. Ер нь хар тамхинд донтсон хүнийг эмчлээд ч тодорхой үр дүнд хүрэхгүй, тэдний таван хувь нь эдгэрэх магадлалтай. Олон улсад тийм хүмүүсийг эмчилгээгүй гэж үздэг” хэмээн IToim сайтад ярилцлага өгснийг санаж байна. Тиймээс эцэг эхчүүд, ах эгч нар аа, таны хүү охин, ойр дотнын хүнээ хар тамхи-’’цагаан тахал”-аас урьдчилан сэргийлэх гол арга нь хараа хяналт тавих явдал юм. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа хүний дархлаа суларч, амархан өвчлөхөөс гадна хоол, нойрноос гарч турж эцдэг байна. Мөн үг үйлдэл нь хувирамтгай, тууштай биш болдог аж. Тийм ч учраас ямар нэг гэмт хэргийн золиос болох, хамтран оролцох, санаачлан зохион байгуулахдаа голдуу хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байдаг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Иймээс өнөөгийн мөрдөж буй хуулийг шинэчлэн найруулахдаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тусгай зүйл ангийг илүү нарийвчилж, хэд хэдэн заалт нэмэхээр тусгасан байна. Ямартай ч, энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах талаар хууль хяналтын байгууллага, олон нийтийн төлөөлөл санал нэгтэй байгаагаа илэрхийлдэг билээ.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Dandaa turiin undirluguudiin huuhduud baidag bas businessiinhniiii huuhduud yag bugdeeree battai tsusaar ni shinjlewel :))
yag unen. Dandaa tomchuudiin bayan ailiin huuhduud l baigaa. Eej aaw nar n ch teriig n medej baigaa. Tsagdaa sergiileh bolloo gehed ted nart hen ch haldaj chadahgui arai tarchig ailiin huuhduud n l shoron orondoo ordog bhda. Hohino l geydaa uur yahaw
Yag bugd geh ni ontsgui l baih shuu! Bayan ailiin huuhed bur yos surtahuunii homsdoltoi, humuujilgui baina gedeg chin tashaa oilgolt
хар тамхичид байгаа үнэн гэхдээ 100000 худлаа тоогоор ард түмэнийг айлгаж болж байгаа юм уу
arhichid . 3 sayuulaa . hulgaichid turd shigden danalzah
Х.Баттулгын хүү юу болсон бэ
amerikt surch bn yasan ??
Battulga iin huu har tamhitai holbootoi yum boloogu enkboldiin har pr bsn yum
adilhan l archagu har tamhicin sda shd
гамшиг, аймшиг
тамхиа татна биз.
Суртчилгаа гэж ойлголоо.Хэрэв төр засаг санай зовж байсан бол аль хэдийн их хуралаар хар тамхины наймаа хэрэглээний эсрэг хууль тогтоомжийг чангатгах байсан юм.Хар тамхи, архидалт, гомо лезбины эсрэг юу ч хийхгүй байгаа нь Монголд монголын уугуул ард иргэдийг устгахад чиглэсэн бодлого хэрэгжиж байгааг харуулж байна.
ARAI UGUI BH!! HUDAL
100k bol hud too
Хэнэггүй цөс сайтай залуус хаа сайгүй шанаа өгөөч гэдэг.Эд нар мөн үү
Hugiin nowshnuud ni iim naimaa hiideg bnaa ta nar tamd ochij tarchilhaasaa umnu amidin tamdaa unaj uheerei uiliin ur ta nariig urgelj suudeeshig dagahaa medeh biz
100.000 гэдэг тоог хуулийн ямар байгууллагын хэн гэдэг хүн өгөөд байна? Нарийн тодорхой юм бичнэ үү! Баримтгүй худал үгээр бичсэн мэдээ шүү юмаа хүчирхэгжүүлэх гэж оролдох хэрэггүй.
YU BOLOOD GENET HAR TAMHI GED HUTSAAD BAIGAA YUM BE. MONGOLD HAR TAMHI HEREGLEJ BAIGAA HEDHEN TOOTOI AIHTAR ULSUUD BAIGAA TGEED BOLOO. NAAD OFFSHORTNUUDTAIGAA TEMTSEECHEE
Ерөнхийлөгчөө энэ хар тамхи болохоо байлаа. Ард түмэнтэйгээ нэг уулзах юм биш үү. Арга хэмжээ аваачээ. Таны хүүхдүүд одоо яаж байна.
Huulia changalah geheer tomchuudiin huuhduud bugd har tamhichin bolohgui bga l daa. Manan gej iim l hor urshigtai
Бэтээ худлаа мэдээлэл тавиач ээ.. 30-нхүний 1 нь хар тамхичин уу?.. Бэтээ солиораадай!!!
100.000 ch bagadad bnshu ternees ch ih bga pzda mn
ineedtei oron shvv nre :—)))
Manaih har tamhi geheer yag yugiin har tamhi gd bgaan yugiin uvs gd yagaad zarim orond zarim uvsnuudiin zuvshuuruud bgaan arhi uugaad negniigee alj bna uvs tathaar yaadiin eruul mended her hortoin sain sudalhal hetegtei ternees bol har tamhi geel bugdiin horij bolj bna arhi uugaad garagdag gemt hereg aimaar ih gardag hernee arhia ingej horidggui bizdee aan harin ter uvsn ymar uchirtai bolood delhiin olon orond zuvshuuruud bgaagn sudlahl heregtei busadn bol bolohgui ayultai
Manaih har tamhi geheer yag yugiin har tamhi gd bgaan yugiin uvs gd yagaad zarim orond zarim uvsnuudiin zuvshuuruud bgaan arhi uugaad negniigee alj bna uvs tathaar yaadiin eruul mended her hortoin sain sudalhal hetegtei ternees bol har tamhi geel bugdiin horij bolj bna arhi uugaad garagdag gemt hereg aimaar ih gardag hernee arhia ingej horidggui bizdee aan harin ter uvsn ymar uchirtai bolood delhiin olon orond zuvshuuruud bgaagn sudlahl heregtei busadn bol bolohgui ayultai
Manaih har tamhi geheer yag yugiin har tamhi gd bgaan yugiin uvs gd yagaad zarim orond zarim uvsnuudiin zuvshuuruud bgaan arhi uugaad negniigee alj bna uvs tathaar yaadiin eruul mended her hortoin sain sudalhal hetegtei ternees bol har tamhi geel bugdiin horij bolj bna arhi uugaad garagdag gemt hereg aimaar ih gardag hernee arhia ingej horidggui bizdee aan harin ter uvsn ymar uchirtai bolood delhiin olon orond zuvshuuruud bgaagn sudlahl heregtei busadn bol bolohgui ayultai
mash zuv bvgdiig n havtgai oilgoj bas bolohgvi l dee angilmaar l baigaa yum l daa uug n chinhen cocain ,ice bolon herion ene ter bol har tamih harin uvus bol taishruula h vilchilgeetei uragmal shvv dee
MANAI TOMCHUUDIIN HUUHDUUD BARAG BUGDEEREE BAS EHNER AMRAG SADANGUUDTAIGAA HEREGLEDEG.
Манай ерөнхий боловсролын сургуульд энэ тухай маш сайн тайлбартай оруулах хэрэгтэй.
ENE BOLOVSROLIIN YAMNII YUM YAWAAD BNUU KKK
Энэ хуралд суусаар. Ялын бодлогыг чангатгах шаардлагатай болжээ гэсэн саналаа ч өгсөн. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сургалтын програмд хар тамхи,сэтгэцэд нөлөөт бодисын талаар сэрэмжлүүлэх,чухам ямар хор холбогдолтой вэ гждгийг тайлбарлан таниулах чиглэлээр хэдэн цаг оруулах хэрэгтэй болжээ.
SURGUULIIN SYSTEM GEJ SOLIOROOD BAIGAARAI. TIIM YUM ZAAJ UGUUD SURAGCHDAD BOL NAADAH CHIN SURTALCHILGAA BOLNO ILUU UDUUNU. TERNII OROND YMAR HUMUUS BAGA NASNII HUUHDUUDIIG URUU TATAJ BAINA TED NARIIG BARIJ SHIITGEH HEREGTEI TUSGAIGIINHAN, TSAGDAAGIINHAN
Д.Мөнхжаргалаа судалгаа тун муу хийж. 1, Хар тамхи, мансууруулах бодис гэж 2 ангилна, Хар тамхийг барууны улсуудад хуулиараа худалдааллах хэрэглэрлэх эрхтэй болсон. Харин хойд хөрш болох Орос улс нь хуулиндаа хориглосон боловч гудамжиндаа ил задгай болсон. 2, Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилж чадах уу? мэдээж үгүй. Учир нь цагдаагийн даргийн охин, шүүгчийн дүү, УИХ -н гишүүний хүү эсвэл урлагийн гавъяат гэх мэт бүгд мансуурагчид. Хуулиа чангатгаад эдгээр этгээдүүд нь үлдээд үлдсэн мансуурагчид нь хоригдоод энэ Монгол улсад хүн үлдэх үү? Миний өөртөй чинь санал нийлэх ганц зүйл 100000-г аль үжээ хол хаясан.
Тарамдал гэдэг хүчтэй хар тамхины хольцтой өвчин намдаагчийг ямарч хяналтгүйгээр зарж байгаагаас болж оюутнууд, хөдөө орон нутгийнхан донтож амьдрал, ахуйгаа тэр чигээр нь сүйрүүлээд эхэлчихсэн байна !
em yumuu. haana ter we
100,000 hol davsan bhooo. Manai huuli uchir dutagdaltai bn. Bygdiig yalgaj salgaj her hemjeegeer ni huulichlah heregtei. Yamariig zuvshuuruud bn busad ulsuud. Huuli tegsh yilchlehgui bga ni unen. Jiriin neg usvur nasnii huuhed huduu tald il urgadag delhiin busad ulsad huleen zuvshuurugdsun uvsiig tasalsaniihaa tuluu shorond heden jil avan horigdoj bn. Ene bol uneheer aimshig. Yagaad delhiin usluud uvsiig zuvshuuruud bn yamar uvchniig anagaagaad bn sain sudlah heregtei. Uvsun deer huuliaa zuulluh heregtei. Harin urd zygees orj irj bga mus bolon himiin dontuulagch bodisuud deer hatuu changa handah heregtei. Mun ene arhiig byr musun horih heregtei. Arhi bol ene yariad bga zuilees chini iluu undestniig suiruulj bga zuil shu!!!
TER MUS BOLON HIMIIN DONTUULAGCHAAR BAGA NASNII HUUHED URUU TATAAD BAIGAA NUHDUUDIIG BARIJ ILRUUL
Heden tugrug goridood l
MOngoliin urlagiinhan ch gesen Deegii ntr bol yawch eruul bish. Turiin emegteichuud ch gesen. Tegeed tsaaguur ni gemgui heden har tamhind uruu tatdag chimeegui har tamhindaa jiwtsen heden zaluuchuud baigaa tedniig l barih heregtei. Yum bolloo gehed nuguuduul ni uruu tatagdsan dunguj hereglej uzsen huuhduudruugee chihdeg. Nileen hugshin zaluuchuud baigaashuu TSAGDAAGIINHAAN. zaluuchuud ni bol medehgui l hereglej uzej baigaa
MOngoliin urlagiinhan ch gesen Deegii ntr bol yawch eruul bish. Turiin emegteichuud ch gesen. Tegeed tsaaguur ni gemgui heden har tamhind uruu tatdag chimeegui har tamhindaa jiwtsen heden zaluuchuud baigaa tedniig l barih heregtei. Yum bolloo gehed nuguuduul ni uruu tatagdsan dunguj hereglej uzsen huuhduudruugee chihdeg. Nileen hugshin zaluuchuud baigaashuu TSAGDAAGIINHAAN. zaluuchuud ni bol medehgui l hereglej uzej baigaa
MOngoliin urlagiinhan ch gesen Deegii ntr bol yawch eruul bish. Turiin emegteichuud ch gesen. Tegeed tsaaguur ni gemgui heden har tamhind uruu tatdag chimeegui har tamhindaa jiwtsen heden zaluuchuud baigaa tedniig l barih heregtei. Yum bolloo gehed nuguuduul ni uruu tatagdsan dunguj hereglej uzsen huuhduudruugee chihdeg. Nileen hugshin zaluuchuud baigaashuu TSAGDAAGIINHAAN. zaluuchuud ni bol medehgui l hereglej uzej baigaa
MOngoliin urlagiinhan ch gesen Deegii ntr bol yawch eruul bish. Turiin emegteichuud ch gesen. Tegeed tsaaguur ni gemgui heden har tamhind uruu tatdag chimeegui har tamhindaa jiwtsen heden zaluuchuud baigaa tedniig l barih heregtei. Yum bolloo gehed nuguuduul ni uruu tatagdsan dunguj hereglej uzsen huuhduudruugee chihdeg. Nileen hugshin zaluuchuud baigaashuu TSAGDAAGIINHAAN. zaluuchuud ni bol medehgui l hereglej uzej baigaa
Yaaydaa yer ni weed iig zovshoorhol heregtei sda hun bolgon l shaajiin harin naad meth ntr gesen hog novsh hudaldaaldag oruulj irdeg nohduudee nasaar ni horiochdee
ene pizdag barij awch tsaazlah heregtei
tsaaziin yaliig sergeeh heregtei! har tamhichid damjuuulagch niiiluulegch hereglegchdiig tsaazlaad yawchihad asuudal shiidegdene
Ялын бодлого сул биш шинэ эрүүгийн хуулиар зохицуулагдсан гэмт хэрэг .монголд хар тамхины тухай асуудал төдийлөн судлагдаагүй залуу гэмт хэрэг
Удахгүй 2-3 дахин болж нэмэгдэнэ.Энэ үнэн шүү.
Архи тамхи утаа хулгайгаа яая гэж байхад хар тамхи бас ч юу бэ бүгд л их ухаантай бүхнийг мэднэ гээд байсан худлаа л юм бн даа одоо тэгээд ямар аврал бн за бөө сарандаваа л биш шүү
Ene arai dendej bain aa! Uls oron chin mohloo!
260 hun holbogdson, neg hunii ard 10 hun gevel 2600 za usreed 10 myanga, yah 100 myanga bolgochvoo?
eniig angilahgvi bol yur n bolohgvi nee jinhen har tamih hiimiin garaltai horii zvgeer huduu urgadag barag bvh ulsad horgvi bvr emchilgeenii chanartai yanjuur bol hajuud n jinhen hiimiin garaltai hortoi gitel