sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатарын цуглуулсан хүмүүс буюу Сонгино Хайрхан дүүргийн МАН-ын гишүүд,  ДМ нэгдэл, хөхөө тайрч хаяна гэж мэдэгдэж байсан Л.Өнөрчимэг, сумогийн их аварга Д.Дагвадорж нар өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа.
Мөн энэ үеэр "ЖДҮ-чид бид уучлахгүй" хөдөлгөөний иргэд "ЖДҮ-дсэн төрийг цэвэрлэе" гэсэн лоозонгоо барин тэдэнтэй нэгдсэн боловч,  жагсаал зохион байгуулагч гэх МАН-ын ажилтнууд хөөж явуулсан аж.
Иймээс уг хөдөлгөөнийхөн шаардлагаа АТГ-т гардуулсан байна.