sonin.mn
УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах зорилготой улс төрийн үйл ажиллагаанд хэд хоногийн өмнөөс УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нэмэгдлээ.
Өнөөдөр үйтэн хуар дээлээр гоёсон Х.Нямбаатар шударга ёс, ард түмний эрх гэх мэт өөртэй нь яагаад ч авцалдахгүй үгсийг Сүхбаатарын талбай дээр өгүүлж зогсов.
Авцалдахгүй гэсний учир нь Х.Нямбаатар бол иргэдийн боломжийг хулгайлж  ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх сангаас зээл авсан нь баримтаар нотлогдсон "хулгайч" билээ.
Энэ тухай бид баримттай нь анх дэлгэж байв.
 
 
Бусдаас ялгаатай нь Х.Нямбаатар энэ хууль бус үйлдэлдээ эхнэрээ хутгачихсан аж.
Иймээс түүний эхнэрийг АТГ шалгаж эхэлсэн байна.
Гэтэл нөгөө "60 тэрбум"-ын эцэг, УИХ-ын дарга М.Энхболд нь ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол хийе, прокурорын газраас ЖДҮ-ийн зээлтэй холбоотой УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг түтгэлзүүлэх санал ирчихсэн байдаг.
Иймээс эхнэрээ, өөрийгөө эрүүгийн хэргээс аврах зайлшгүй шаардлага л Х.Нямбаатарыг "шударга ёсны төлөө мятрашгүй тэмцэгч" болгосон бололтой.
 
Ю.Балжид