Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлээрээ бүлэглэн бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд шүүхээс ял сонслоо.
Тодруулбал, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс дээрх хэргийг илрүүлэн шалгахад, П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн 5 эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан нөхцөл байдал илэрчээ.
Мөрдөн шалгалтаар тэдэнд Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүх хүлээн авч өчигдөр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрээр П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оноосон байна.
ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулж нийт 6 бүлэглэлийг илрүүлэн шалгаж, шүүхэд шилжүүлжээ.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
өө за манайд америк кинонд гардаг шиг юм болдог болждээ
Хөрөнгө байдаг бол түүнийг нь зарж байхгүй бол хүүхдүүдийг нь донордож зараад хохирогчидийн хохиролыг төлүүл. Ардчилсан Монгол шүүх эд материалаар хүн хохироогүй хохирогч байхгүй гэх байх Тэр хуулийг батласан хулгайч нарыг хүн худалдагч нарын гарт өг.
Хөрөнгө байдаг бол түүнийг нь зарж байхгүй бол хүүхдүүдийг нь донордож зараад хохирогчидийн хохиролыг төлүүл. Ардчилсан Монгол шүүх эд материалаар хүн хохироогүй хохирогч байхгүй гэх байх Тэр хуулийг батласан хулгайч нарыг хүн худалдагч нарын гарт өг.
Bid heduulhenee. Hun hudaldaalsan, har tamhitai hombogdson, baga nasnii huuhdiin biye bolon setgel sanaand eldev daramt uchruulsan geh iim 3 turliin gemt heregtei hamgiin hatuu temcej, ugch boloh hamgiin deed yaliig ugch baimaar yum.
Suirel jaa saigui,deer doorgui
Yal ni baga baina, buh nasaar ni!
Хэ хэ ирээдvй vр ачдаа юу гэж хэлнээ манай гэр бvлиин уламжлал мэрэгжил Пизда зардаг гэж хариулах юм байхдаа
Эрдэмтэнч юмуу элит гаралтай гээд л бусад хvvхдvvд наад гэр булиинхэн чинь анкет тvvх нь бvтэн 1 vеээрээ пизда зардаг гээл хэ хэ ариач дээ