sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Хотын төвд "T.Aqua" маркын автомашин том оврын автобус мөргөсны улмаас зорчигч, 68 настай эмэгтэй нас баржээ.
Тодруулбал, өчигдөр өглөөний 10 цагийн орчим Сүхбаатар дүүргийн нутаг, Чингисийн өргөн чөлөө, Хүүхдийн ордны баруун уулзварт дээрх автомашин хурдтай орж ирснээс, гэрлэн дохио хүлээж байсан "N.Tiida", "T.Camry" автомашиныг шүргэн гарч, улмаар "H.Aerocity" автобусыг мөргөсөн байна. Энэхүү ослыг Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Мөрдөн байцаах хэлтэс шалгаж байгаа аж. Тус албанаас нийт жолооч нарт замын хөдөлгөөний дүрмээ чандлан биелүүлж, хамгаалах бүс хэрэглэх, эгнээ байраа зөв эзлэх, гэрэл дохио зөрчихгүй, хурд хэтрүүлэхгүй байхыг зөвлөв.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг