sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх албаны байцаагчид Замын-Үүдийн хилээр зуун мянга гаруй онцгой албан татварын тэмдэгт нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын хилээр орж ирсэн УАЗ-469 автомашиныг шалгахад дээрх тэмдэгтүүд гарч иржээ. Гаалийн байцаагчид Монгол Улсын иргэн Б-гийн тус хууль бус барааг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, харьяалал тогтоолгон шалгуулахаар Замын-Үүдийн сум дундын прокурорын газарт шилжүүлжээ. 
 
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг