sonin.mn
Энэ сарын 19-ны өдөр гэрлүүгээ орох гэж байсан эмэгтэйг дээрэмдэх зорилгоор орцонд нь биед халдсан хэрэг гарсан билээ. Дээрх хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн баривчилсан талаар бид мэдээлсэн. Хэргийг тодруулбал, хэрэг үйлдсэн Б.Баярцог нь нэгдүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Сити 18-р байрны хоёрдугаар орцонд Б.У-гийн эд хөрөнгийг хүч хэрэглэж, зодож биед хүнд зэргийн гэмтэл учруулсан юм.
Уг хэргийг үйлдсэн Б.Баярцогыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Шүүх энэхүү хэргийн шүүн хэлэлцээд 2-8 жилийн ял товлох магадлалтай юм.