АТГ-ынхан “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Давааням, түүний эхнэр С.Шагдардулам нарыг энэ сарын 21-ний өдөр байцааж, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн.
Улмаар Ч.Даваанямыг тэр оройд нь ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон юм. Түүнтэй хамт н.Сэцэнзориг гэдэг хүнийг хорьжээ.
Тэднийг урьдчилан хорих 72 цагийн хугацаа өчигдөр дуусгавар болно, тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үргэлжлүүлэн хорих эсэхийг хэлэлцэнэ гэж эх сурвалж мэдээлж байв. Уг мэдээллийг бид дамжуулсан. Гэвч Ч.Давааням, н.Сэцэнзориг нарыг 48 цаг хориод уржигдар үдэш сулласан байна.
Ч.Давааням нь Оюутолгойн гэрээг баталсны дараахнаас АНУ-д томоохон дүнтэй үл хөдлөх хөрөнгүүдийг Ерөнхий сайд асан С.Баярын эхнэр, охидод шилжүүлсэн байдаг. Энэ нь 2015 онд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн дэлгэсэн Панамын баримт бичгүүдийн хүрээнд ил болсон юм.
Түүнээс хойш “Петровис”-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ч.Даваанямыг С.Баярын хөрөнгийг эргэлдүүлж байсан хэмээн хэвлэлүүд бичсэн.
Мөн 2017 оны аравдугаар сард АТГ-ынхан түүний 4.3 сая ам.долларыг оффшор бүсээс Монгол Улсад оруулж ирсэн байдаг.
Үүнээс хойш таг чиг байсан Ч.Даваанямыг АТГ-ынхан ийн гэнэт баривчилсан. Ингэхдээ н.Сэцэнзориг гэх урьд өмнө огт яригдаж байгаагүй хүний хамт хорьсон нь С.Баяртай холбоотой байж магадгүй байна.
С.Баярыг 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.
Ч.Давааням бол дээр дурдсан үндэслэлээр С.Баяртай холбогддог. Харин Ч.Даваанямтай сая хоёр хоног хоригдоод суллагдсан н.Сэцэнзориг нь Ч.Даваанямын адил С.Баярын хөрөнгийг нааш нь цааш нь “хөдөлгөдөг”, хаана ямар хэмжээний хөрөнгө “нуугдаж” байгааг мэддэг нэгэн бололтой.
Ингэхээр АТГ-ынхан С.Баяр, Ч.Давааням, н.Сэцэнзориг гэсэн “гурвалжин”-гийн учрыг олохоор ухаж эхэлсэн гэсэн үг.
АТГ-ынхан сар бүрийн 25-ны өдөр албан ёсоор мэдээлэл хийдэг. Тэр өдөр нь өнөөдөр таарч байгаа юм. Тиймээс дээрх “гурвалжин”-гийн учрыг АТГ-аас тайлбарлаж мэдээлж таарна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
АТГ-Н ЭЭЛЖИТ ЖҮЖИГ....УЧРЫ НЬ ОЛЖ ЧАДАХГҮЙ ХУДЛАА ШОУДААД ӨНГӨРНӨӨӨӨӨ..........АТГ ЕР НЬ ЮУГ ЧАДААД ХЭНИЙГ ИЛРҮҮЛСЭН ТҮҮХ БАЙГАА ЮМ УУ ХҮМҮҮСЭЭЭ..........
ҮГҮЙ ДЭЭ .ТЭД АТГ ААС ХҮЧТЭЙ НӨЛӨӨТЭЙ БАЙНА
Ямар нь асар ихээр хулгайлаад 48 цаг хоригдоод гардаг ямар нь 10 мянгыг хулгайлаад хэдэн сараар хоригдодог юм бол
Аа мэддэггүй юм уу Том хулгай хийвэл том дарга болдог Жижиг хулгай хийвэл шоронд ордог юм аа
өө за за
Харин ч олон цаг хорьсон байна энэ их мөнгөтэй хүнийг. Одо тэр барьж хорьсон шүүгч будаа.
Баяр ч амьдрал нь эрс сайжирсан нь ч үнэн л дээ, гэхдээ ОТ юу МсиЭс үү?
Manan hezeech uursdiiguu shalgaj chadahgvi. Vndeseerni tcevrleh estoi
Хаана л олон сая ам. долларын том авилгал авсан, ард тумний өмч хөрөнгийг луйвардсан мэдээлэл гарах бүрт С.Баяр хулгайчийн нэр гарах юм. Яагаад МАН-ын дарга,түүний багийнхан нь МАНАН-гийн гол толгойлогч, нууц ноён С. Баярын бүх хэргийг ил тод зарлаж, шүүхээр хурдан шийдвэрлүүлэхгүй байна? Идсэн, ууснаас нь хүртсэн юм биш биз гэсэн хардлага ард түмэнд төрж байна.
kkk өөр юу ч гэхэв тэгээд ЖДУ гээд гүйчихнэ ичдэггүй ээ
Hoolond orood gatchee ataarhmaar yum
Мөнгө идээд дээрээс нь дуудагдаж хоол идээд ....
АТГ гэж сүржин эхлээд даржин дуусдаг газар бнаа. Сар бүрийн 25 -нд мэдээлэл хийдэг,бахь байдаг тэрийг хорьсон,цагдсан гээд л болоо үр дүн огт байхгүй. Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж ,авилга авсаар байгаад өөрсдөө тэднийхээ гарт гинжлэгдчихсэн,нөгөө талаас нь ард түмэн шаардаад байхаар ажил хийж буй дүр үзүүлэх гэж ёстой нэг заваарч бнаа. Ийм ч дорой АТГ-тай байх гэж. Хайран төсөв хөрөнгө,энэ олон хоолны савнуудыг хооллох гэж бид татвар төлдөг хэрэг үү? Татан буулгая! Түмний нүдэнд ил болчихсон хэргүүдийг шийдэж чадахгүй чадвар чинь хүрэхгүй бол ард түмний АТГ байгуулъя. Зайгаа тавиад л өгчих. Ард олон үнэний төлөө мөнгөгүй ажиллана.
АТГ гэж сүржин эхлээд даржин дуусдаг газар бнаа. Сар бүрийн 25 -нд мэдээлэл хийдэг,бахь байдаг тэрийг хорьсон,цагдсан гээд л болоо үр дүн огт байхгүй. Гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж ,авилга авсаар байгаад өөрсдөө тэднийхээ гарт гинжлэгдчихсэн,нөгөө талаас нь ард түмэн шаардаад байхаар ажил хийж буй дүр үзүүлэх гэж ёстой нэг заваарч бнаа. Ийм ч дорой АТГ-тай байх гэж. Хайран төсөв хөрөнгө,энэ олон хоолны савнуудыг хооллох гэж бид татвар төлдөг хэрэг үү? Татан буулгая! Түмний нүдэнд ил болчихсон хэргүүдийг шийдэж чадахгүй чадвар чинь хүрэхгүй бол ард түмний АТГ байгуулъя. Зайгаа тавиад л өгчих. Ард олон үнэний төлөө мөнгөгүй ажиллана.
ATG-bol tavag hoolnii gazar bolson.shudaraga zuil end tui ch baihguidee
Hudalaa daa! Show hiigeed , ter huuli, hyanaltiinhan humuus amruugaa idej barahgui ih mungu chihuulcheed! Yu hiij chadahaa bolino! Iim l tur zasaglaltai uls
Уул уурхай маань ихэс дээдэс хөрөнгө оруулагчдад хаялагатай болтой. Цаана чинь дэлхий ДНБ бус иргэдийн сайн сайхан амьжиргаанд хөрөнгө оруулж түүгээр хөгжлөө хэмжээд эхэллээ. Олсноо хуваах ухаанд суралцахгүй бол олигггүүүййй л юм болох нь бна таминь
Tiim bailgvidee.ene niigem maani vneheer tiim shudraga boltsiin bolwuu gej goridood harj bailaa.hehe
48 жилийн хорих ялыг 48 цагийн хорих ялаар сольж байгаа юм уу. Хорьсон уу хорьсон ял өгсөн өгсөн ингээд болоо.
муу цагдаа нарыг бэлэн өгөөд гарна гэдэг юм билээ нам дагасан луйварчид...
Богинохоон хугацаанд Ерөнхий сайд хийхдээ маш их амжуулсан хүн бол С. Баяр мөн. Тэрээр Оюу-толгой төслийг зам дээр нь гаргасан. Цалин тэтгэвэр тэтгэмжийг анхудаа 2 дахин нэмсэн. Монголын эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэсэн. Энэ хүнийг Монгол улсын Баатар цолоор шагнах хэргэтэй . Асар өндөр боловсролтой жинхэнэ орчин үеийн удирдагч.