sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжав, түүний төрсөн дүү Д.Баатар, хамсаатан гэгдэх Ч.Бямбаа нарыг цагдан хорих шаардлагагүй гэж өнөөдөр /2019.02.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдлээ.
Тэднийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг дарамталж дөрвөн сая ам.доллар авсан хэргээр Авлигатай тэмцэх газар  шалгаж буй юм.
Улмаар Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн саналтай хэргийг нэгдүгээр сарын 9-нд хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж байсан билээ.
 
Ч.Явуу