sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүрэгт охид эмэгтэйчүүдийг чингэлэгт хорьж, биеийг нь үнэлүүлсэн гэх хуурамч мэдээлэл цахим орчинд гарсан.
Энэ талаар Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх мэргэжилтэн, ахмад М.Дэлгэрмаагаас тодруулахад, “Олон нийтийн цахим сүлжээнд хуурамч хаягнаас Налайх дүүрэгт 20 гаруй охидыг чингэлэгт хорьж 3-5 мянган төгрөгөөр Хятадуудад биеийг нь үнэлүүлж байна гэх ташаа мэдээлэл гарсан. Тус хэлтэст хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй” гэв.
Иймд цахим сүлжээнд гарсан эх сурвалжгүй худал мэдээлэлд итгэж, тарааж, дамжуулахгүй байхыг тус хэлтсээс анхааруулж байна.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг