sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-ын харъяа Гашуунсухайт дахь гаалийн газар Монгол Улсын иргэн Т биедээ хар тамхи нууж, улсын хил нэвтрэхийг завдсан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, өнөөдөр тус этгээд олон сая төгрөгөөр үнэлэгдэх хар тамхины төрөл "мөс"-ийг хил нэвтрүүлэх явцдаа тус боомтын хилийн тагнуулын албанд баригдсан байна. Тус алба гаалийн газартай хамтран эл хэргийг шалгаж байна. 
Сүүлийн үед манай улсад олон улсын шуудангаар хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хил нэвтрүүлэх гэмт хэрэг ихээр гарах болсон. Сар шинийн баярын өмнөхөн цагдаагийн алба хаагчид хар тамхи шуудангаар Монгол Улсын хил нэвтрүүлж, хадгалж тээвэрлэсэн Нигери Улсын дөрвөн иргэнийг илрүүлэн баривчилсан юм. Мөн шуудангаар хагас тэрбум төгрөгөөр үнэлэх хэмжээний хар тамхи хил нэвтрүүлж, тээвэрлэсэн монгол улсын нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг энэ сарын 12-нд баривчилсан юм.
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг