Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан хоёр ослын улмаас нийт таван хүүхэд бэртсэн байна. Ослын шалтгаан нь жолооч согтуугаар гэр бүлээ тээвэрлэснээс болжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн баруун замд "T.Chaser" маркын автомашины жолооч А нь согтуугаар жолоо барьсны улмаас гэрлийн шон мөргөж, зорчигч 13 настай У, зургаан настай Э, гурван настай Б нарын хүүхэд гэмтжээ.
Мөн Хан-Уул дүүрэг, Морингийн давааны замд "T.Pruis" маркын автомашин онхолдож, согтуугаар жолоо барьсан жолооч 41 настай Ө, зорчиж явсан таван настай А, зургаан настай А нар гэмтсэн осол Тээврийн цагдаагийн алба бүртгэсэн байна.
Тус алба өнгөрсөн амралтын өдөр 405 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 288-ыг нь шалгаж, шийдвэрлэв. Замын цагдаа нар 132 согтуу жолоочийг
илрүүлэн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авчээ.
Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн бэртсэний тав нь бага насны хүүхэд байна.
Улсын хэмжээнд хүүхэд хамгаалах суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай байна гэсэн судалгаа гарчээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, хүнд гэмтсэн хүүхдүүдийн 70 орчим хувь нь хамгаалах суудалгүй тээврийн хэрэгсэлд зорчсон дүн гарсан байна.
Иймд аав, ээж нар хайхрамжгүй байдлаас үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хохироох явдал гарч байгаа тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хүүхдээ хамгаалах суудалтай тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
teneg mongol jolooch
сайн байцгаана уу? ЕРДӨӨ Л ТҮЛХҮҮРЭЭ ХИЙЖ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АСААГААД, ЗАЛУУРЫГ НЬ ХӨДӨЛГӨЖ ДУГУЙНУУДЫГ НЬ БАРУУН ЗҮҮН ТИЙШ ХӨДӨЛГӨДӨГ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ОЛИГТОЙХОН УХРААЖ Ч ЧАДДАГГҮЙ, ХААЧИХ ГЭЖ БУЙГАА, ЯАХ ГЭЖ БУЙГАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХӨДӨЛГӨЖ ЯВЖ БУЙ БУСАДТАЙГАА ЯРЬЖ, БУСАДДАА ХЭЛЖ ОЙЛГОЛЦОЖ ЯРИЛЦАЖ ХӨДӨЛГӨӨНҮҮДЭЭ ЗОХИЦУУЛАХ УЧРАА ОЛОХ "ХЭЛ БОЛОХ" ГЭРЛЭН ДОХИОНУУДАА ХЭРЭГЛЭЖ АШИГЛАЖ МЭДДЭГГҮЙ ЧАДДАГГҮЙ, ХУРДАА СААРУУЛАХ, ТОХИРУУЛАХ, ТААРУУЛАХ ЗОХИЦУУЛАХ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ АТЛАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАРИГЧ, БҮҮР БОЛООГҮЙ #ЖОЛООЧ# ХЭМЭЭН ӨӨРИЙГӨӨ НЭРЛЭГЧИД БОЛ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАРИГЧ МОНГОЛЧУУДЫН 99,99%. ҮҮН ДЭЭР НЭМЭЭД, ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР НЬ Ч, ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ НЬ Ч ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ, ЗАМЫН ХАЖУУГААРХ, ЗАМ ДЭЭРХ ТЭМДЭГТҮҮД, ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮДИЙГ УЧИР ЖАНЦАНГААР НЬ, ХЭМЖИЛ ЗҮЙГЭЭР НЬ ТАВЬЖ ХИЙДЭГГҮЙ. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ДОТОР НЬ СПИРТИЙН ХОЛЬЦТОЙ ДУРЫН УНДАА ЗАДЛААСТАЙ БАЙХ Л ЮМ БОЛ, ЗАЛУУРЫН АРД СУУСАН ЭТГЭЭД СОГТУУ, СОГТУУ БИШ ЭСЭХЭЭС ҮЛ ЭС ХАМААРЧ ЭРХИЙГ НЬ ХАСААД ЗОГСОХГҮЙ,
ӨНДӨР ХЭМЖЭЭ БҮХИЙ МӨНГӨН ТОРГУУЛЬ ТАВЬДАГ БАЙХ МОНГОЛД ЯГ ЗОХИНО.
согтуугаар жолоо барьдаг хурд хэтрүүлж давхидаг хүмүүсийн арван хурууг тасалж хаях хэрэгтэй
ийм шалчигар хуультай оронд уухаас яах вэ?
Хэн нэг бүсгүй төрүүлсэн хүүхдээ алах юм уу гэмтээгээгүй ч хаяж орхисон байвал ял хүлээдэг. Гэтэл хүүхдээ санаатай гэмтээсэн согтуу эцэг эхийг болохоор шийтгэхгүй байна.Аягүй бол би хохирогч гэж явахдаа тулчихаад байна. Хүүхэд бол Монгол улсын иргэн. Монгол улсын иргэнийг санаатай гэмтээсэн болон алсан согтуу жолоочид хүний амийг санаатай хөнөөсөн зүйл ангиар ял оноодог болох ёстой. Согтуугаар хүн тээвэрлэж явсан жолоочид хүний амийг санаатай хөнөөхөөр завдсан зүйл ангиар ял оноох ёстой. Одоо үед дуудлагын жолооч бэлэн байна.