Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хараат байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020, 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зорилт дэвшүүлсэн. Ингэснээр Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулснаар олон давуу тал бий болно. Иймд энэхүү бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж, энэ оны нэгдүгээр сарын 29-нд УИХ-аар баталсан. Ингэснээр тухайн бүтээн байгуулалтад ямар ахиц дэвшил гарах тухайд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Амласан ёсоороо 2025 оны эхний улиралд багтааж газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хил гааль хааж, төслийн үйл ажиллагаа саатах, барилга бүтээн байгуулалтад сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүссэн. Энэ үүднээс цар тахлаас үүсэх хүндрэл бэрхшээлийг бууруулахын тулд төр засгийн байгууллага түргэвчилсэн горимоор ажиллаж, ажлыг саадгүй явуулах нь чухал. Түүнчлэн энэ хуулиар олгосон давуу эрхийн хүрээнд Засгийн газар “Монгол газрын тос” компанид газрын тосны эрэл хайгуул хийх боломжийг олгохоор болсон.
Хамгийн гол нь бид түүхий эдийн тогтвортой байдал, хямд өртөгтэй түүхий эдийг бий болгох хэрэгтэй. Нэг сая тонн газрын тос үйлдвэрлэх, боловсруулах хүчин чадлаар нь авч үзвэл бидэнд түүхий эдийн хангамж хангалттай бий. Гэсэн ч түүхий эдийн найдвартай хангамжийг нэмэгдүүлэхийн тулд олборлолтын хэмжээ, эрэл хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэх шаардлага зайлшгүй бий.
Энэ үүднээс ирэх дөрвөн жилийн хугацаанд бид Монгол Улсын газрын тосны салбарт эрэл хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хаврын чуулганаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос газрын тосны эрэл хайгуулыг эрчимжүүлэх, хайгуул хийж буй үндэсний аж ахуйн нэгжийг дэмжих тодорхой хөнгөлөлт чөлөөлөлт, дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж тавих болно” хэмээв.
С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Муухай авилгач Ганзоригийн үе удам улс төрөөс зайлах ёстой.
BAIGAL ORCHIND HAMGIIN AYULTAI N GAZRIIN TOS OLBORLOH TEEVERLEH UIL YAVTS ! ANHAARAH HEREGTEI!!
Засгийн газар газрын тосныхныг дарамтлалгүй ажлыг нь хийлгэ. Тэр чинь л том дэмжлэг болно. Түүнээс мөнгө төгрөгөөр дэмжих гэвэл дэмий байлгүй...
Юм мэдэхгүй дуугүй суухгүй чамайг яаяпаа битгий гай тариарай л гэе дээ аав нь их гай тарьсандаа
энэ хөгийн баагий ждү идэгч
баас царайлсан хулгайч новш
Гол нь гэрээт талбайнууд байршдаг орон нутгийнханд ажлын зорилгоо зөв танилцуулах, хамтран ажиллах, эрэл-хайгуулын ажлыг явуулахад саад болохгүй талаас нь Засгийн газар өргөн кампанит ажил хийх шаардлагатай байна. Өөр дэмжээд байх шаардлага огт байхгүй, ялангуяа татварын асуудалд...
Энэ бас монголын баялгийг тонох гэсэн гадны лобби болж хувь хүртэх санаатай элдэв юм донгосч эхлэх шив.
ТОсгүй, усгүй газар үйлдвэр барьж байна гэж зээл авч мөнгө булаад ч яахав дээ... Газрын тосны хайгуул-олборлотын үйл ажиллагаанд үндэсний байгууллага мэргэжилтннүд оролцох хууль эрхийн тогтолцоог л их хурал бий болгомоор байгаа юм. Алтанширээгийн үйлдвэр 1.хүчин чадал оновчгүй, 2.байршил буруу 3. Алтанцэцэг шиг авгай удирдаад бүтдэг амар зүйл биш, удирдлагыг үтэр түргэн сольж мэргэжлийн хүн томилбол зохино...
Саалиа бэлдэхээс саваа бэлдмээр ! Тэгээд гадны хөрөнгө оруулагчдыг харааж зүхээд байдаг , өөрсдийгөө засмаар
Саад л болохгvй байвал тэртэй, тэргvй болно. Маш их нефьт, газ байна!
Ih hurliin gishuudiin sanaachilsan huuli togtoomj ard tumen uls orond ashiggui hor hohiroltoi ur dagawar uussen bol ergrj hariutslaga tootsdog torgodog shiitgedeg bh heregtei. Huwiin bolon biznesiin ashig sonirhliin uudnees ajilladag togtoltsoo hereggui.
ичих нүүргүй ийм этгээдүүд зайлах хэргтэй
EHLEED ETSEG GANZORIGIIN LUIVAR, EEJIINHEE HUSSAN JDY -TEI HOLBOOTOI ASUUDLIIG SHUDARGAAR SHIIDUUL CHI BAS L TSAAGUURAA LUIVAR HIIH GEJ DONGOSCH BAIGAA BIZ EH NI USNII EKH NI BULINGARTAI ADAG NI BULINGARTAI GEJ YUTAI UNEN UG VE NOVSHOO